Улаанбаатар, Хонконг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн боломж, нөхцөл байдаг. Нэгдүгээрт тус бүсэд Монгол Улс Консулын газраа нээх, шууд нислэгтэй болох, Хонконгийн Хөрөнгийн биржтэй харилцаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн 4 дүгээр сард Хонконгод ажлын айлчлал хийхдээ тус улсын удирдлагуудтай уулзаж ярилцахдаа тохирсон билээ. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олов. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээх ёслолд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Мөн энэ үеэр МИАТ компани ч төлөөлөгчийн газраа нээв.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай 30 орчим мянган иргэн Хонконгийг зорьжээ. Сүүлийн хоёр долоо хоногт шууд нислэгээр зорчих иргэдийн тоо эрс өссөн. Энэ нь иргэд хоорондын харилцаанд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай боломж гэж Хонгонг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхан ярьж байлаа. Нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд С.Батболд Хонконгод Ерөнхий консулын газар нээж байгаад Засгийн газар онцгой ач холбогдол өгч байна гээд Хонконг нь зүүн Азийн санхүү, эдийн засгийн гол төв юм.
Бид хоёр талын харилцаа хамтын ажиллагааны давуу талаа түшиглэж, мөн эрчимжүүлэх зорилгоор ийнхүү Ерөнхий консулын газраа нээлээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн төлөөлөгчдийн түншлэл чухал гэдгийг тооцож МИАТ компани ч шууд нислэг үйлдэж эхэллээ. Шууд нислэг хийх тухай сүүлийн 10-аад жил ярьсан зүйл одоо бодит ажил болж байна. Монголын компаниуд ч Хонконгийн томоохон компаниудтай хөрөнгийн зах зээлд хамтран хөрөнгө босгож эхэллээ.
Хонконгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах энэ боломж улам өргөжинө гэдэгт итгэж байна гэв. Цаашид аялал жуулчлалын харилцаа өсч, хамтын ажиллагааны сонирхлууд улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд Хонконгийн амбан захирагчтай уулзах үеэр эдгээр салбараас гадна боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн тухай ч ярилцсан гэдгийг онцоллоо. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нэр хүнд бүхий “Wall street journal”,”Cnbc”,”Dqw jones”,”Washington post”зэрэг хэвлэлд ярилцлага өгөв
Өндөр хөгжилтэй Их-20 орны эгнээнд багтсан ОПЕК, АСЕАН гэсэн олон улсын нөлөө бүхий байгууллагын гол гишүүн, газрын тос, нүүрсний томоохон экспортлогч гээд тодотгох онцлогтой Индонези Улстай харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой Жакарта хотноо уулзахдаа ярилцлаа. Индонез Улс ардчиллын үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт, Азидаа үлгэр жишээ орон болоод байгаа юм. 243 сая хүн амтай Индонезийн эдийн засаг 6.5 хувиар өсч, хөгжлөөрөө бүс нутагтаа гуравт, дэлхийн жагсаалтын 18 дугаар байранд бичигдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ бусад орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Жакартад болсон уулзалтын эхнийх нь “Давосын” хэмээн алдаршсан “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын дарга, профессор Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Жил бүрийн өвөл Швейцарийн Давост дэлхийн улс төр, эдийн засгийн лидерүүд цуглаж зангиагүй уулзан геополитикийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог жишиг тогтсон. Харин энэ чуулга уулзалт Зүүн Азийг жич дурандах “Зуны Давос” бөгөөд энэ жил 20 дахь онтойгоо золгож байна.
Монгол Улс 713 мянга 780 өрхтэй. Эдгээр өрхийн 322 мянга 836 нь гэрт, 382 мянга 808 нь байшинд, 8064 нь зориулалтын бус сууцанд амьдардаг. Өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд, зургаан наснаас дээш нийт хүмүүсийн 75 хувь нь гар утас хэрэглэдэг байна. Энэ болоод бусад олон мэдээллийг 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүн мэдээнээс харж болохоор байна. Түүх сөхөхөд Монгол Улс ХХ зууны туршид хүн амаа 9 удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 2000 оны Хүн амын тооллогоор манай улсын хүн ам 2 сая 373 мянга 493 болсон байлаа. Тэгвэл 2010 онд бид хэдүүлээ болсон бэ. Энэ болоод бусад олон асуултад хариулт өгөх 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнг албан ёсоор танилцууллаа.
Мэдлэгт суурилсан бүтээгч улс болох Засгийн газрын бодлогыг дэмжигч нэг хэлбэр нь Монголын Үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэсэн “Залуу зохион бүтээгч“ уралдаан боллоо хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Тэрбээр өчигдөр тус телевиз дээр очин, “Залуу зохион бүтээгч” уралдаанд тэргүүлсэн хүүхдүүдэд шагналыг нь олгосон юм. Цагт нэг км зам туулахад хоёр га газрын өвс хадах боломжтой өөрөө явагч машин зохион бүтээсэн ШУТИС-ийн оюутан Н.Тогтох Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус уралдааны тэргүүн байрыг эзэллээ. Тэрбээр Увс аймгийн Баруунтуруун сумаас ирж оролцсон бөгөөд хэрэгцээ шаардлагаа дагаад хийсэн түүний машин хамгийн ухаалаг бас эрэлт хэрэгцээтэй техник болж чадсан гэж уралдааны шүүгчид үзсэн байна. Их мөнгө төлж, гадаадаас авдаг тракторыг 22 настай Н.Тогтох хүү ийнхүү монгол ухаанаар зохион бүтээжээ.
“Нэг Азийн төлөөх Солонгос Монголын харилцаа” сэдэвт Солонгос Монголын бизнес форум өнөөдөр Чингис зочид буудалд эхлэв. Тус бизнес форумд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо.
.jpg)
Тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,
“Лондон 2012” олимпын наадам эхлэхэд 421 хоног үлдлээ. Тиймээс энэ богинохон хугацааг амжилттай төлөвлөж олимпийн бэлтгэл ажлыг улам эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны ээлжит хурлын үеэр үүрэг болголоо. Ерөнхий сайдын тэргүүлдэг тус хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдсан юм.