Зах зээлийн хөгжил эдийн засгийн орлогоос хамаарна. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд хандаж хэллээ. Тиймээс эдийн засгийн энэ хөгжилд гадаад харилцааны салбар ямар үүрэг гүйцэтгэж, ямар нөлөө үзүүлж болохыг дор бүрнээ бодож ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн хөгжлийг хурдасгагч фактор нь гадаад харилцаа, ялангуяа, гадаад оронд улсаа төлөөлөн ажиллаж байгаа Элчин сайд, консолууд та нар юм гэлээ.
Энэ үгээрээ Ерөнхий сайд манай улсын хөгжлийн суурь болсон баялгийн нөөцийг эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гол сурталчилгааг Дипломат төлөөлчийн газрууд хийх учиртай гэдгийг хэлсэн юм. Тиймээс ч улс орны хөгжлийн санал санаачилга, сайн туршлага, зөв жишээг тухайн орныхоо өнцгөөс харж ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор бичиж ирүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд гадаад оронд улс орны нүүр царай болж ажилладаг дипломатуудад үүрэг болголоо. Мөн энэ ажлыг цаг тухайд нь шаардаж авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
Илүү өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хангаж, эцсийн дүндээ монгол хүнээ хөгжүүлэх нь манай Хамтарсан Засгийн газрын хөгжлийн бодлогын эрхэм зорилго. Эдийн засаг нь өрсөлдөх чадвартай байхын тулд хүн нь өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Орчин үеийн эдийн засаг бол мэдлэгт суурилсан эдийн засаг. Иймд бид боловсролын системд Кембрижийн стандарт, ард иргэдээ орон сууцжуулахад Сингапурын загвар, уул уурхай, төрийн албаны тогтолцоонд Канадын туршлага, бизнес үйлчилгээнд Европын холбооны стандартыг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Бусад улсын хөгжлийн бодлого, загварын сайн туршлагыг судалж, улс орондоо нэвтрүүлэх, боломжтой зүйлийг шууд нутагшуулах талаар санал дүгнэлт гаргах, түншүүдтэйгээ идэвхтэй ажиллах нь гадаад харилцааны салбарынхан та бүгдийн өнөөгийн үйл ажиллагааны томоохон зорилт байх ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хариуцлагатай үүргийг манай улс хүлээсэн. Энэ бол манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн арга хэмжээ. Нэг талаар хариуцлага, нөгөө талаар том шалгуур. Засгийн газар бүх талаар нь дэмжинэ. Дипломат төлөөлөгчийн газрууд үүнд ач холбогдол өгч яамтайгаа хамтран сайн зохион байгуулах учиртайг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа.
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 100, Монголын тулгар төрийн 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой энэ 2011 онд тохиож байгаа. Мөн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой ч давхцаж байна. Эдгээр ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсаа гадаад ертөнцөд сурталчлах том боломж хэмээн харах учиртайг Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ онцолж байлаа
Монголын эдийн засгийн чуулган 2011 оны 3 дугаар сарын сарын 2-4-нд Төрийн ордонд болж өндөрлөв. “Хөгжилд хамтдаа” уриан дор болсон энэ чуулганаар хүний хөгжил, засаглал, хөгжлийн бодлого, дэд бүтэц гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөлөө. Чуулган амжилттай болж өндөрлөснийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Монголын Эдийн засгийн форум гурав дахь өдрөө Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Төрийн ордонд үргэлжилж байна. Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буй Монгол Улсыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхох болсон энэ үед болж байгаа Монголын хөрөнгө оруулалтын чуулганд ялангуяа, гаднын бизнесмэн, хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгч байна.
“Өмнө нь хийж бүтээснээ бататгаж, цаашид илүү ихийг хийх бодлогыг хамтдаа хэрэгжүүлэх ёстой. Бодитой хамтын ажиллагаа зөвхөн газар тариалан гэлтгүй бусад бүх салбараар дамжин улс орны хөгжилд хамгийн их өгөөжөө өгнө. Бодлого, зохион байгуулалт нь зөв, талуудын хамтын ажиллагаа, оролцоо сайн байвал ямар ч ажлыг хийж болдог гэдгийг бид “Атрын IIIаян”-аар харуулсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол Хятад болон Хойд Солонгос хариуцсан захирал Клаус Роланд болон Олон Улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази болон номхон далайн бүсийн захирал Финклстон нарыг хүлээн авч уулзаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай Монгол Улс олон жилийн турш хамтран ажиллаж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээ.
Mонголын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу удирдагчдын төлөөллийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Залуу удирдагчид эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөө аж ахуй, түүхий эдийн бирж, байгалийн баялаг, тэр дундаа үндэсний баялгийн менежмент, урт хугацааны хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сан, санхүүжилтдутагдаж байгаа салбарууд дахь асуудлыг шийдэх гарцын талаар өөрсдийн сүлжээгээрээ дамжуулан хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хуримтлал бий болгох, түүнээс иргэн бүрт хишиг хувь хүртээхийн зэрэгцээ эдийн засгаа улам хөгжүүлэх тулгуур салбар болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг ил тод байлгах нь нэн чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Иргэний танхимд өнөөдөр эхэлсэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” сэдэвт тусгай хуралдааныг нээхдээ хэллээ.
Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр эхэллээ. Монгол улсын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцох тус чуулган эхэлсэнтэй холбогдуулан чуулганыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн форумын удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зохион байгуулагчдын хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Манай улсад хоёр дахь жилдээ болж байгаа эдийн засгийн форум энэ жил хөгжлийн төлөө хамтдаа уриан дор 4 гол чиглэлээр зохион байгуулагдаж, 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэгүүд өрнөж байна.
Монголын улс төрийн ууган хүчин-Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр МАН-ын удирдлага Монголын улс төрийн намуудын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сард эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзахдаа эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцлон тэмдэглэж, ажил хэрэг болгох үүрэг даалгавар өгч байсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас тус салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөөг баталж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нааштай ахиц гарч эхэлжээ.