Амжилт алдрын хөлс, ард түмний сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх 5 мянга гаруй хүний суудалтай их спортын ордон яармагийн дэнжид сүндэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цогцолборыг нээж хэлсэн үгэндээ Олимпийн их наадам, тив дэлхийгээс алт, мөнгөн медальтан олноор төрөн гарч, Монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан энэ он жилүүдэд спортын шинэ ордон баригдаж эдүгээ ашиглалтанд орж байгаа нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна гээд энэхүү их спортын өргөөнд Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил, ур ухаан, мөрөөдөл тэмүүлэл цэцэглэж, Монгол хүний бахдал, хийморь, уухайн түрлэгээр дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.
Түүнчлэн энэ оны 9 дүгээр сараас хойш тив, дэлхийн аварга болсон тамирчид, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч нарт 297 сая төгрөгийг олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг Засгийн газрын тэрүүн энэ үеэр дуулгалаа.Нээлтийн ажиллагааны үеэр спортын шинэ ордныг Монголын талд хүлээлгэн өгөх гэрээнд БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юй Хун Яао, Монголын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа.
Мөн ёслолын ажиллагааны үеэр тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд амьжилт гаргаж эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчдад мөнгөн шагнал гардуулсан юм.БНХАУ-ын 115 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан тус ордон 5 мянга гаруй хүний суудал, бэлтгэлийн хоёр жижиг заал болон 100 гаруй өрөө тасалгаатай. Шинэ Спортын ордныг зөвхөн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулаад зогсохгүй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад зориулж, гэрэлтүүлэг болон акустикийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан байна.
Засгийн газар цаашид эх орондоо Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахад шаардлагатай 30,0 мянган хүний суудал бүхий спортын цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Биеийн тамир спортын ордон”-ыг хүлээж авах ёслолд баяр хүргэж элсэн үг –
86 жилийн тэртээ Улсын анхдугаар их хурал Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Тусгаар тогтносон, Бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс гэдгээ дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Түүхэн энэ өдөр 16 нас хүрсэн хүүхдүүд Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөлөө.
Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл 2010 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд хэлэлцэн сайшааж дэмжсэн байна. Монгол Улсын Үндэсний илтгэл нь шаардлагатай мэдээллийг агуулсан, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тулгарч байгаа бэрхшээлийг дурдсан, илтгэлийг бэлтгэхдээ иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласан, цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн зэргийг онцолжээ.
Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл 2010 оны 11 дүгээр сар 15-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан “Бизнесний орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд боловсруулсан төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг хүлээлгэн өглөө. Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн хэвшлийнхэнтэй хамтран “Экспортыг хөгжүүлэх үндэсний стратеги”, ”Хилийн худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх тухай”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги”,“Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг “Таван 20-ийн зарчим”, “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх тухай” 12 төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Цаг үеийн хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед нийгмийг хамарсан хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдаг тус нийгэмлэгийнхэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын Улаан загалмайн нийгэмлэг бол манай улс дахь хамгийн ахмад гэж болохоор олон жилийн түүхтэй, үндэсний хэмжээний сүлжээ бүхий анхны байгууллага.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын Тээврийн сайд Игорь Евгеньевич Левитинийг хүлээн авч уулзав.
Монгол улсын Засгийн газар Европын холбоотой ойрын жилүүдэд хамтран ажиллах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл Европын холбооны 2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг баталгаажууллаа. Уг арга хэмжээ нь Европын холбооны элчин сайдууд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах уулзалтын хүрээнд болсон бөгөөд Европын холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа. Европын холбоо Монгол улсыг хамтын ажиллагааны чухал түншээ гэж үзэх болсны нотолгоо гэж албаны хүмүүс дүгнэж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдынх өнөөдөр зочин олонтой байлаа. Тооллогын улсын комиссын гишүүд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тооллогын комиссын тоологч нар, хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөгч Их тэнгэр дэх гэрт нь өглөө эрт зочиллоо. Хүн ам орон сууцны тооллого “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриатайгаар өнөөдөр Монгол орон даяар нэгэн зэрэг эхэлж, ийм олон хүн Ерөнхий сайдындаа зочилсон хэрэг.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ: Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс төр нийгэм эдийн засгийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Батлах хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ноён Вежди Гөнүлийн айлчлал ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд цэргийн сургалт, боловсон хүчин бэлтгэхэд Туркын талаас дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.