Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Түншлэлийн төлөөх алба болон Луиз Блуны сангаас зохион байгуулсан “Санаачилгатай глобол удирдлага” дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Даяаршлын эрин үеийн өөрчлөлт болоод боломжийн талаар судалгаа явуулдаг тус сан нь 2004 онд байгуулагджээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд, Нобелийн шагналтнууд, нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцож байна.
Манай улсын Ерөнхий сайд С.Батболд “Түүхий эдийн ирээдүйн хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, улс төр, хүний эрхийн талаар уулзалтад оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр уул уурхайн нөөц баялгийг тогтвортой нийгмийн хөгжилд зөв зохистойгоор хөрөнгө оруулалт хийх, мал аж ахуйн зах зээлийг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг цаашид нийлүүлэх, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг хэрэгжүүлэх бодлогыг хамтарсан Засгийн газраас баримталж байгаа гэдгийг илэрхийлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын оролцсон энэ арга хэмжээнд дэлхийд нэртэй эдийн засагчид тухайлбал, Принстоны их сургуулийн газрын тос, түүхий эдийн судалгааны төвийн эрдэмтэн, АНУ ын Газрын тосны институтийн доктор, Өмнөд Африкийн эдийн засагч зэрэг нэр хүндтэй төлөөллүүд оролцлоо.
Оролцогчид дэлхийн эрчим хүчний баялгийн гол нөөцийн ирээдүйн чиг хандлага, үнэт ховор эрдэнэсийн олборлолт түүний зохицуулалт, цөмийн эрчим хүчний хэрэглээний чиглэлээр хэтийн төлөвлөлт, зах зээлийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Ийнхүү “Санаачилгатай глобал” удирдлага дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараагаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С. Батболд Люксембургийн Ерөнхий сайдын орлогч ноён Жан Эссэлборнтой уулзалт хийж Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн баримталж буй бодлогын талаар танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы хүрээнд болсон “Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь “ сэдэвт дугуй ширээний уулзалтад байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 22- ны өдөр Нью-Йорк хотноо Мянганы Сорилтын корпорацын шинэ гүйцэтгэх захирал Д.Иоханес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. АНУ манай улсын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирснийг, мөн тус улсаас хэрэгжүүлж байгаа Мянганы сорилтын сангийн хөтөлбөр Монголын ард түмний амьдралд шууд нөлөөлөх чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ес дүгээр сарын 20–ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Бан Гин Мүн хэлэхдээ Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд маш том ахиц гаргаж байгаа, ялангуяа Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах,эх хүүхдийн эндэгдлийг бууруулах,ерөнхий боловсролын сургуульд хүүхэд бүрийг хамруулахад гаргаж байгаа ололт амжилтыг өндрөөр үнэлээд энэхүү мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахаар Ерөнхий сайдын хувиар биечлэн оролцож байгаад ноён Бан Ги Мүн талархлаа илэрхийллээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд Монголын цэрэг дайчид идэвхтэй, сахилга баттай оролцож үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлж байв.
Монгол Улсад ардчилал хүний эрхийн институци тогтолцоог хөгжүүлэхэд ноён Соросын оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд С.Батболд өндрөөр үнэлж талархал илэрхийллээ. Уулзалтын үер Монгол Улс Соросын сангийн хамтын ажиллагааг цаашид хүмүүнлэг ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэлийн тогтолцоог хөгжүүлэхэд Соросын сангийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга ноён Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер хоёр талын харилцааны болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна. Энэ үеэр мөн Ерөнхий сайд хоёр талын уулзалтуудад оролцож бусад улс орны төр засгийн тэргүүнүүд болон дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес хүмүүнлэгийн салбарын нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж байна. Есдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Ерөнхийлөгч асан ,Клинтон “Дэлхийн санаачилга” байгууллагын тэргүүн Билл Клинтонтой Нью-Йорк хотноо уулзлаа.
Тэрээр хэлэхдээ, европын стандартыг нэвтрүүлэх Монгол улсын Засгийн газрын бодлого чухал ач холбогдолтой, гэхдээ европын стандартыг хэрэгжүүлж байна гээд бүгдийг хуулбарлах биш сайныг авахын зэрэгцээ өөрийн орны онцлогийг тусгах арга замыг сонгох нь чухал гэдгийг зөвлөж байлаа. Мөн боловсролын хөгжлийн хурд, чадавхиар брэнд бий болгосон Сингапурын жишээг ноён Тони Блэйр үнэллээ. Ингэхдээ Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын боловсрол, эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого нааштай үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж байв. Энэ уулзалтын хүрээнд улс төрийн намуудын төлөвшил, хөгжлийн тухай яриа ч хөндөгдөж байлаа.
Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд НҮБ- ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганыхуралдаанд оролцох явцдаа Бутаны Вант улсын Ерөнхий сайд ноён Жигмэ Ёсэр Тинлэн хүсэлтээр хүлээн авч уулзалт хийлээ.