Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож буй инженер, техникийн ажилтанууд, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөлчид, үе үеийн ахмад барилгачид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, удирдах ажилтны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Миний бие Та бүхэнтэй хэдхэн сарын өмнө уулзахдаа энэ салбарт баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж буй гэдэгт итгэж байна. Өнөөдрийн зөвлөгөөний агуулга, тавигдах илтгэлүүд тулгамдсан асуудлуудыг хөндөж шийдвэрлэх гарцыг олоход чиглэгдэх учиртай. Учир нь манай улсын хот байгуулалт, дэд бүтцийн бодлогыг шинэчлэх, олон улсын стандартын түвшинд хүргэх, эрх зүйн тогтвортой орчин бий болгох зайлшгүй шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 27555 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан дүн мэдээ байна. “40 000 орон сууц” хөтөлбөр нь тоо хэмжээний хувьд ийм байгаа ч, бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилтоо бүрэн биелүүлсэнгүй. Үүний зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд хот, хөдөөгийн ялгаа эрс нэмэгдэж, хөдөөгөөс хот руу шилжин ирэгсэд нийслэлийн хүн ам, гэр хорооллын тархалтыг улам нэмэгдүүлснээс Улаанбаатарын экологийн ачаалал хэрээс хэтэрч, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг бид байнга ярьдаг.
Засгийн газар бодит байдалд дүгнэлт хийж, нилээд ажлыг эхлүүллээ. Нийслэлд дэд бүтцээр хангах бололцоотой гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, хуучин орон сууцны хорооллыг шинэчлэх гээд ихээхэн ажлууд хийгдэнэ. Мөн Улсын болон хувийн их, дээд сургуулиудын “Оюутны хотхон”-ыг олон улсын жишиг стандартын дагуу барьж байгуулахыг судлах ажлын хэсгийг байгууллаа. Энэ талаар та бүхэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 20 орчим хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарч байна. Тиймээс нийт хүн амынхаа 30-аас доошгүй хувийг инженерийн хангамж бүхий орон сууцаар хангахын тулд “100 мянган орон сууц” төслийг дэвшүүлж, Хамтарсан Засгийн газар өөрийн нэгэн чухал зорилт болгон хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.
Орон сууцжуулалт нь агаар, хөрсний бохирдол, эрүүл мэнд, иргэдийн ая тух, нийгмийн бүлэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зөв аргачлал юм. Зөвхөн утааг арилгахад хүч, хөрөнгөө зарцуулах нь ихээхэн өрөөсгөл болохыг өнгөрсөн жилүүд бидэнд хангалттай нотлон харууллаа. Ямар нэгэн хүчин зүтгэл, чармайлтаар утааг арилгачихдаг юм гэхэд цаана нь хөрсний бохирдол, цэвэр усны хангамж, эрүүл ахуй, ая тух гээд өчнөөн олон асуудал шийдлээ хүлээн үлдэх болно. Иймээс орон сууцжуулах ажлын ач холбогдлыг төр засаг, барилгын байгууллагууд төдийгүй ард иргэд ойлгож хамтран ажиллах хэрэгтэй.
Гэхдээ орон сууны хороолол барих ажлын ач холбогдлыг ойлгож хувийн эрх ашигаа илүүд үздэг, үнийг үндэслэлгүй өсгөдөг, богино хугацаанд их ашиг олохын тулд чанаргүй барилга барьдаг дутагдлуудыг давтахгүй байх ёстой. Монгол Улсын 1990, 2000, 2010 оны статистикийн тоо баримтуудыг харьцуулан үзэхэд орон сууц, дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж буурч, ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, авто замын түгжрэл өсчээ. Барилгын салбарын удирдах ажилтнуудын хувьд энэ талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг, зорилготой гэж бодож байна.
“100 мянган орон сууц” төслийг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын орон сууц, дэд бүтцийн хангамж сайжирч, ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, усны бохирдол эрс буурч, авто замын сүлжээ нэмэгдэж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн байх ёстой. Энэ бол бидний зорьж, төлөвлөж буй үр дүн. Үүнийг бодит ажил болгоход шаардагдах эрх зүйн зохицуулалт, санхүүгийн механизмыг бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллана.
Сүүлийн үед Улаанбаатар хотын орон сууцны барилгуудын газар хөдлөлтөнд ямархуу тэсвэртэй вэ гэдэг асуудал олны анхаарлыг татах боллоо. Тиймээс барилгын салбарын удирдлагууд та бүхэн барилга барихдаа ая тух, үнэ өртгөөс илүү аюулгүй байдлыг найдвартай хангах асуудлыг тооцох хэрэгтэйг онцлон хэлье. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Тендерийн/ хуулийн дагуу төсөл, арга хэмжээг гүйцэтгэхдээ хамгийн бага үнийн санал өгснийг сонгож байна. Энэ нь барилгын чанарт сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд бодит амьдралд нийцэхгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлүүлж, үндэсний үйлдвэрийг дэмжсэн нөхцөл бололцоог хангах санал, санаачлага гаргах ёстойг сануулж байна.
“100 мянган орон сууц” төслийг хэрэгжүүлэх явцад барилгын материалын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах, дэд бүтэц, орон сууц, барилга байгууламжид шаардлагатай барилгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, тээврийн зардлыг багасгаж, өртгийг бууруулах боломжийг бүрдүүлнэ. Монгол хүн ажилтай, мэргэжилтэй болох асуудлыг хамтад нь шийдэх учиртай. Салбарын эрдэм шинжилгээ, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх оновчтой хэлбэрийг бий болгож норм, дүрэм, стандарт, техник технологи, материал бүтээцийн талаарх тулгамдсан асуудлуудад чиглүүлэн тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болгож байна.
Барилгын салбарын удирдлагууд Та бүхнийг Засгийн газартайгаа хамтран ажиллаж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж, ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг хүсье. Биднийг их ажил, бүтээн байгуулалт хүлээж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагыг хүлээн авч 2009 оны 11 дүгээр сарын 16-нд боловсролын салбарынхантай уулзахдаа сургалтын төрийн сангийн тогтолцоог шинэчлэн, сурлагын түвшнээс хамаарч санхүүжүүлдэг тогтолцоог бий болгох, 2010 оноос өндөр хөгжилтэй оронд оюутан сургах шалгаруулалтыг нийтэд зарлаж, ил тод ойлгомжтой явуулах журам боловсруулах талаар өгсөн үүргийнхээ биелэлтийг сонсож үүрэг даалгавар өглөө.
Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгов. Боловсрол, спорт, урлагийн салбарт мэргэжил, сурлагаараа бусдадаа үлгэр дууриал үзүүлж, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардаж байгаа нь бахархалтай бөгөөд хариуцлагатай үйл явдал гэж тэрбээр тэмдэглээд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдөр боловсролын салбарт нэлээд цаг зарцууллаа. Эхлээд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны сургуулийн нээлтэд оролцлоо. Энэ арга хэмжээний үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
1. Австрид хийсэн ажлын айлчлал
Байгалийн гамшиг болон зуданд нэрвэгдсэн малчдад Швейцарийн хөгжлийн агентлаг 500,000 франкийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боллоо. Тусламжийг гамшигт хамгийн их нэрвэгдээд байгаа баруун 5 аймгийн 20 сумын 9 мянган өрхийн 36,000 иргэнд /ойролцоогоор/ зориулах юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин зохицуулагч Феликс Феллман 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа энэ тухай хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг угтаж, казах иргэдийн төлөөллийг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “НҮБ-аас Наурызын баярыг Олон улсын баяр болгон зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн сарын 23-ны шийдвэрээр Наурызын баярыг хүн төрөлхтний халдашгүй соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНУУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуульд зочиллоо. Тэрээр “Монгол-Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв. Уг сургууль нь 70 гаруй жилийн өмнө Монгол судлалын анги нээж хичээллүүлсэн, Б.Ренчин 1956 онд тус сургуульд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалж, анхны эрдмийн зэрэгтэй нэгэн болсон гэхчлэн онцлог үйл явдлууд нь хоёр орны түүх, соёл, нийгмийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх эхлэл болсон. Эдгээр онцлогыг харгалзан уг сургуульд зочилж буйгаа Ерөнхий сайд дурдсан.