Оюутан, залуучууд аа,
Эрдэмтэн, профессорууд аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө
Эх орны маань ирээдүй, их бүтээн байгуулалтын эзэд болох оюутан залуучууд Та бүхэндээ эрдэм номын баярын мэндийг дэвшүүлж, сурч боловсрох, судалж мэдэх их үйлстээ улам их амжилт гаргахын ерөөлийг өргөн мэндчилж байна. Энэхүү их үйлсийн гэгээн хөтөч болсон эрдэмтэн мэргэд, профессор багш нартаа ч гэсэн шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе.
Эрдэм номын баяр тохиож буй энэ цагт оюутан залуус нийтээр баярлаж, бахархах сайхан мэдээг Та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад их наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Б.Мөнгөнтуул, Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн оюутан О.Чинбат, Боловсролын их сургуулийн оюутан Ч.Нарантуяа, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Бишрэл, Н.Баяраа, Д.Ганзориг нартаа Засгийн газрын болон оюутнуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Эдгээр оюутнуудынхаа амжилт алдрыг үнэлсэн Засгийн газрын шагналыг хичээлийн шинэ жилийн эхний энэ өдөр гардуулж өгнө. Мөн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, салбар бүрээ манлайлж бусдадаа үлгэр дууриал болж байгаа бүх оюутнууддаа талархал илэрхийлье.
Энэхүү шинэ хичээлийн жил өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтэй оюутан бүрийн амжилт ололтоор бичигдэн үлдэнэ гэдэгт итгэж байна. Манай Засгийн газар Монгол залуу хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж бололцоо олгох, эрдэм ном сурах орчин нөхцлөөр хангах, хувь хүнийг хөгжүүлэх асуудлуудад онцгой анхаарч тодорхой бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Авьяас чадвар, амжилт ололтоороо манлайлж улс, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг дэлхийн шилдэг 50 их сургуульд инженер технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд сургахаар улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасан.
Энэ бодлогын дагуу Засгийн газраас “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам”-ыг баталж шалгуур, болзлыг хангасан оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулж эхлүүллээ. 2012 оноос эхлэн оюутнуудад сар бүр 70.000 төгрөг олгохоор УИХ баталсан бөгөөд Засгийн газар холбогдох журмыг гарган хэрэгжүүлнэ.
Манай Засгийн газар 2011-2012 хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн зохих хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас олгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас орой, эчнээ ангийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасныг дуулгая.
Жил бүр 42000 орчим оюутныг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар сургаж байна. Өөрөөр хэлбэл “Хүний хөгжил сан”-гаас их, дээд сургуульд сурч буй оюутан бүр, төрийн сангаас дөрвөн оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна гэсэн үг юм.
Гадаад орнуудын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилд 4000 шахам оюутан суралцана. Эдгээрийн 810 нь шинээр элссэн суралцагчид байна. Мөн манай улсын сургалтын төрийн сангийн зээлээр энэ жилийн байдлаар 200 гаруй залуус гадаадад сурч байна. Энэ мэтээр Засгийн газар оюутнуудынхаа нийгмийн асуудлууд, сурч боловсрох орчин нөхцөлд анхаарч байна.
Харин оюутнууд маань ийм боломж бололцоогоор хангагдсаны хувьд илүү сайн хичээж сурах ёстой. Төр засаг та бүхнийг ингэж дэмжиж байхад оюутнууд маань нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх зорилгоор “Нэгдэх үү” сэдэвт уриалгыг гаргасанд талархаж байна.
Оюутны байгууллага болоод оюутнууддаа илүү нийгмийн хариуцлагатай болгож, хийж бүтээх эрхийг нь өгөх хэрэгтэй. Эдгээр бодлогын хүрээнд оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн үйлчилгээ, олон улсын оюутны картын үйлчилгээ гэх мэт үйлчилгээг оюутны байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлж Та бүхэндээ итгэл өгөн ажиллаж байна. Мөн оюутны байгууллагын бие даасан байдлыг хангахын тулд Оюутны холбооны байрны асуудлыг шийдвэрлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллах болно.
Сургалтын тоон үзүүлэлтэд биш, оюутны хөгжлийг тодорхойлох агуулга, стандартад илүү анхаарч ажиллахыг боловсролын байгууллага, түүний удирдлагуудад анхааруулан сануулж байна. Өнөөдөр та бид шинэ хичээлийн жилийг угтахын зэрэгцээ “Оюутны тангараг”-ын ёслолыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү оюутны тангараг нь оюутан залуус Та бүхэн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, өсөн дэвжихийн төлөө хичээн суралцах томоохон амлалт юм.
“Оюутан цаг минь насны баясгалан” гэж олон үеийнхэн онцлон дурсдаг. Тиймээс Та бүхнийгээ бахархан дурсах нэгэн шинэ хичээлийн жилээ хүсэл тэмүүлэлтэй, амжилт ололттой, эрдэм номын арвин ургацтайгаар өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа
Эх сурвалж: news.gogo.mn

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Тарьяа Халоненд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен-ийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд манай хоёр ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Хельсинки хотноо өнгөрөгч дөрөвдүгээр сард хуралдсан Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хуралдаанаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглэв.
Монгол улсын арилжааны банкуудын хүү өндөр, хугацаа богино байдаг нь бизнест дарамт болж томоохон хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого үе үеийн Засгийн газрын толгойны өвчин байсан гэхэд хилсдэхгүй байх. Үүнийг шийдэх гол арга нь Хөгжлийн банк байгуулах зорилт байсан бөгөөд энэ ажлыг Ерөнхий сайд С.Батболд эхлүүлсэн билээ. Одоогоос гурван сарын өмнө Монгол улсын Хөгжлийн банк байгуулагдаж үүд хаалгаа нээсэн. Тэгвэл өнөөдөр тус банктай гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгосноос хойш 20-иод жил болж байна. Өнөөдөр улс төрийн ямар нэгэн хүчин төр засгийн эрхэнд байхаас үл шалтгаалан ардчилал Монголд үнэт зүйлс болсныг дотоодод төдийгүй гадаадад ч хүлээн зөвшөөрөх болсон билээ. Үүний нэг илрэл нь 138 орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс өнгөрөгч 7 дугаар сараас даргалж байна.
Монголчуудын нэгэн үе эрийн гурван наадмаа хийдэг байсан Яармагийн дэнж эдүгээ мянган мянган айлын гал голомтоо бадраасан цогцолбор хороолол болох нь. Богд уулын ар хормойд сүндэрлэн босох “ Шинэ Яармаг” хорооллын шав тавих ёслол өнөөдөр болж, тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд болон манай улсад айлчлал хийж байгаа БНХАУ-ын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Канад Улсын Олон Улсын хамтын ажиллагааны сайд, хатагтай Б.Ода тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсад айлчилж байгаад нь Ерөнхий сайд талархал илэрхийлээд Канад Улс манай гуравдагч хөрш төдийгүй хөрөнгө оруулалтын хувьд хоёр дахь түнш улс юм. Бид Канад Улсын хувьд Ази дахь найдвартай түнш нь бөгөөд Канад Улсыг хөгжлийн загвар хэмээн үздэг гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд болсон нүүрсний экспортын нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ТУЗ-ын дарга Д.Сугар болон ТУЗ-ын гишүүд, манай банкны зарим төлөөлөл хүрэлцэн ирэв. Мөн Японы “Иточү” компанийн дэд ерөнхийлөгч Йоичи Кобаяши болон “KОРЕС” компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь содон харагдаж байлаа. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс энэ онд 1.3 сая тонн нүүрс экспортлох тооцоо гаргасан бөгөөд биднийг очиход 60 мянган тонныг агуулахдаа хадгалж, 250 мянган тонныг бэлтгэсэн байв. “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Л.Энэбишийн хэлснээр экспортын хэмжээг 2015 онд 15 саяд хүргэх бөгөөд энэ үед Монгол Улс хэдийнэ цэвэр ашиг хүртэж эхэлсэн байх аж.
Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканыг Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ