Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ес дүгээр сарын 20–ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Бан Гин Мүн хэлэхдээ Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд маш том ахиц гаргаж байгаа, ялангуяа Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах,эх хүүхдийн эндэгдлийг бууруулах,ерөнхий боловсролын сургуульд хүүхэд бүрийг хамруулахад гаргаж байгаа ололт амжилтыг өндрөөр үнэлээд энэхүү мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахаар Ерөнхий сайдын хувиар биечлэн оролцож байгаад ноён Бан Ги Мүн талархлаа илэрхийллээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд Монголын цэрэг дайчид идэвхтэй, сахилга баттай оролцож үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлж байв.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах үйлсийг тэргүүлж байгаад Монгол улсын Засгийн газарт баяр хүргэлээ. Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээрийг боловсруулж далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгээр хэлэлцүүлж батламжлахад бэлэн болгоод байгааг Ерөнхий сайд энэ үеэр мэдээлж байв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүсэлтийн дагуу Монголоос оролцож байгаа бие бүрэлдэхүүн дэх эмэгтэй энхийг сахиулагчдын тоог олшруулахад Засгийн газар анхаарч буйг мөн тэмдэглэлээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт түүний дотор цөлжилттэй тэмцэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор найм дугаар сард Өмнөговийн элсэн цөлд хийсэн Засгийн хуралдаанаас гарсан уриалгыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд гардуулав
Монгол Улсад ардчилал хүний эрхийн институци тогтолцоог хөгжүүлэхэд ноён Соросын оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд С.Батболд өндрөөр үнэлж талархал илэрхийллээ. Уулзалтын үер Монгол Улс Соросын сангийн хамтын ажиллагааг цаашид хүмүүнлэг ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэлийн тогтолцоог хөгжүүлэхэд Соросын сангийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга ноён Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер хоёр талын харилцааны болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна. Энэ үеэр мөн Ерөнхий сайд хоёр талын уулзалтуудад оролцож бусад улс орны төр засгийн тэргүүнүүд болон дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес хүмүүнлэгийн салбарын нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж байна. Есдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Ерөнхийлөгч асан ,Клинтон “Дэлхийн санаачилга” байгууллагын тэргүүн Билл Клинтонтой Нью-Йорк хотноо уулзлаа.
Тэрээр хэлэхдээ, европын стандартыг нэвтрүүлэх Монгол улсын Засгийн газрын бодлого чухал ач холбогдолтой, гэхдээ европын стандартыг хэрэгжүүлж байна гээд бүгдийг хуулбарлах биш сайныг авахын зэрэгцээ өөрийн орны онцлогийг тусгах арга замыг сонгох нь чухал гэдгийг зөвлөж байлаа. Мөн боловсролын хөгжлийн хурд, чадавхиар брэнд бий болгосон Сингапурын жишээг ноён Тони Блэйр үнэллээ. Ингэхдээ Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын боловсрол, эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого нааштай үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж байв. Энэ уулзалтын хүрээнд улс төрийн намуудын төлөвшил, хөгжлийн тухай яриа ч хөндөгдөж байлаа.
Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд НҮБ- ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганыхуралдаанд оролцох явцдаа Бутаны Вант улсын Ерөнхий сайд ноён Жигмэ Ёсэр Тинлэн хүсэлтээр хүлээн авч уулзалт хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Нью-Йорк хотноо болж байгаа Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна. Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар 2000 онд Нью-Йорк хотноо чуулж Мянганы хөгжлийн зорилтуудаа тодорхойлон тэдгээрийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг амлалтыг улс орон бүхэн хүлээсэн билээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа