Ангилал: фото-мэдээ

  • Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Дамба-Очир нар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг  хамтран боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.12.02) өргөн барилаа.

    Улсын Их Хурлаас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн юм.

    Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан.

    Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд “Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох “Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь” дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж” гаргасан байна.

    Хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага,  зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан байна.

    Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэхүү хуулийн ач холбогдол оршино гэж төсөл санаачлагчид үзэж байна. 

  • Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн С.Батболд Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав. 

    Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хурал төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл өргөн хүрээнд оролцож, амжилттай явагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улс болон олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. 
    Дашрамд дурдахад, Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форум Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. 

     Хурлын үйл ажиллагаанд Монгол, БНХАУ, БНСУ, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа аж.

  • Монгол улс Жюү жицүгийн дэлхийн аваргатай боллоо

    Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжлэн явагдаж, 100 гаруй орны тамирчид өрсөлдөж байна.

    Тус тэмцээний залуучуудын ангилалын -70кг жинд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн, “Хилчин” спорт хорооны тамирчин Батмөнхийн Хулан маань Дэлхийн аварга болон Төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулжээ. Дүүдээ сурлага, спортын өндөр амжилт хүсье!

  • XVII жарны “Тийн урвуулагч” хэмээн Шороон гахай жилийн мэндчилгээ

    Монгол түмний үндэс угсаагаараа бахархаж, төрт ёс, уламжлалт зан заншлаа хүндэтгэн эв эеийг эрхэмлэх сар шинийн мэндийг айлтган мэндчилье.

    XVII жарны “Тийн урвуулагч” хэмээн Шороон гахай жилдээ айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, төвшин жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

  • Сар шинийн баярыг угтан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

    Сар шинийн баярыг угтан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

    Уулзалтын үеэр иргэд сонгогчиддоо УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлууд, тойрогтоо хэрэгжүүлсэн болон 2019 онд шинээр эхлэх төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

  • Шинэ он солигдох энэ үдэш тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлууллаа

    Шинэ он солигдох энэ үдэш тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлууллаа. Эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт монголчууддаа шинэ оны мэнд дэвшүүлж, ирж буй 2019 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

  • Шилдэг сурагчдыг шалгаруулан урамшуулав

    Сүхбаатарын Батболд сангаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35-р дунд сургуулийн шилдэг сурагчдыг шалгаруулан урамшуулав.

    Мөн 2019-2020 оны хичээлийн жилд АНУ, БНХАУ-д 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлах болсоноо дуулгаж, нийт сурагчиддаа сурлагын амжилт хүслээ.

  • СБ61 лигийн ээлжит улиралын тоглолт амжилттай өндөрлөлөө.

    Сүхбаатар дүүргийн 11-14 дүгээр хорооны иргэдийнхээ дунд уламжлал болгон зохион байгуулдаг СБ61 лигийн ээлжит улиралын тоглолт амжилттай өндөрлөлөө.

    Энэ улиралын тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн багуудтай 25 жилийн түүхт “Алтайн Бүргэдүүд” багаараа нөхөрсөг тоглолт хийж, нэгэн амралтыг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

    Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэр

    хийлье.

  • Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулна

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороооны ээлжит хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

    Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байна. Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд байна. Иймээс энэхүү төслийн хүрээнд Евролын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг (“ландфил”) болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа. Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх юм байна.

    Мөн хуралдааны үеэр зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хүрээнд монгол улсын зээлийн эргэн төлөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

    Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрт энэ оны батлагдсан төсвийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийг төлөх юм байна. Харин 2019 оны хүүгийн зардлыг 285,1 тэрбум төгрөгөөр буруулж, 865.6 тэрбум төгрөгийг төлөхөөр байна гэсэн прогнозыг холбогдох албан тушаалтнууд хэллээ. Ер нь өрийн хэмжээ 2017 оны 12 сарын 31-ны байдлаарх тооцооллоор манай улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ны 74.4 хувийг эзэлж байсан бол ирэх 2019 онд өрийн хэмжээ ДНБ-ны 55.4 хувь болгон бууруулахаар төсөвт тусгасан байна.

  • Улсын Их Хурлын гишүүн С.Батболд “Азийн ирээдүй 2018” олон улсын хуралд оролцов

    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Японы Токио хотод болсон “Азийн ирээдүй 2018” олон улсын хуралд оролцлоо.

    Тус хурлыг Японы “Nikkei” агентлаг уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ удаагийн хуралд 20 гаруй орны өндөр хэмжээний зочид төлөөлөгчид оролцсон.

    Хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд “Жижиг орны эдийн засгийн өсөлт” сэдвээр илтгэл тавьж, хуралд оролцсон төлөөлөгчидболон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

    Тэрбээр энэхүү илтгэлээрээ Азийн орнууд зөрчилдөөнөөс аль болох зайлсхийх ёстойг тэмдэглээд, өндөр хөгжилтэй Азийн орнуудыгжижиг улс орнуудаа “Бүс нутгийн” хамтын ажиллагааны гадна орхигдуулалгүй “win-win” буюу хамтдаа ялах зарчмыг баримтлахыг уриалсан юм.

    УИХ-ын гишүүн С.Батболд хурлын үеэр Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад Хятадын “Бүс ба зам” санаачилгын ач холбогдол, мөн Монгол-Орос-Хятад гурван улсын гурван талт эдийн засгийн коридорынталаар, ОХУ, БНХАУ-ыг холбох хурдны зам болон Орос-Хятадын газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах арга замыг эрэлхийлж байгаа зэрэг асуудлыг тэмдэглэлээ.

    Түүнчлэн, Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “АНУ болон БНАСАУ-ын удирдагчийндээд хэмжээний уулзалт болох хотоор Улаанбаатар нэрлэгдэж, хамгийн сүүлд тунаж үлдсэн 3 хотын нэг болсон нь Монгол Улс аливааг дипломатч байдлаар зохицуулж, энх тайвнаар шийдэлд хүрэхийг эрмэлзсээр ирсэн, үүнийг нь дэлхий мэддэг болсны нотолгоо юм” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.