Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!
Ангилал: Uncategorized
-
УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН, БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Говийн бүсийн хөгжлийн бодлогыг хэлэлцэхээр говь нутгаар овоглосон ард түмнийг төлөөлөн ирсэн төлөөлөгчид болон энд цугласан бусад оролцогч Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.
2020 онд Монгол Улсын Их Хурын баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг “Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтологийн аялал жуулчлалын бүс” болгон баталсан.
Энэхүү хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөл бодит боломж бий болж байна.
Тэр агуулгаар өнөөдөр бид говь нутгийн аж амьдрал, өнөөгийн цаг үед тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан ярилцаж, говь нутгийн хөгжлийн гарц, нөхцөл боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, санаа бодлоо нэгтгэн төр засгийн бодлого шийдвэрт саналаа илгээхээр цуглаад байна.
2010 онд бид монгол улсаа хэрхэн хөгжүүлэх талаар бизнес, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчид төр засагтайгаа нэгдэж хэлэлцээд төрийн бодлого, хууль эрх зүйн орчинд оруулах, өөрчлөлт хөгжлийн бодлогоо гаргах үүднээс Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол эдийн засгийн форумыг үүсгэн байгуулалцаж байсан. Энэ нь ч гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, монгол “мода”-нд орж байлаа.
Энэ мэт бодлогуудын үр дүнд 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүртэл нэмэгдэн гадаадын хөрөнгө оруулалт 5 тэрбум долларт хүрч, амжилт тогтоосон. Харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараа бид гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, эдийн засгийн өндөр өсөлтөө унагасан.
Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн үр дүнд эдийн засгийн өсөлтийг үүнээс ч илүү хурдтай өсгөх боломж тэр дотроо манай говийн бүсэд илүү үүсээд байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх улс төр, нийгмийн нөхцөл бүрдсэн өнөөдрийн энэ алтан боломж, “Говийн хөгжлийн цаг”-ийг Та бид алдаж болохгүй юм.
Говийн бүсийн хөгжлийн хэлэлцүүлгийн үеэр ярилцах боломжтой хэд хэдэн сэдвийг хэлэлцүүлгийн эхэнд дурьдах нь зүйтэй гэж бодож байна.
Нэгдүгээрт, Говь нутаг газрын хэвлийн баялагтаа түшиглэн нефт боловсруулах үйлдвэр, хангах цахилгаан станц, техник технологийн ололт амжилтууд дээр суурилсан нүүрс химийн үйлдвэр, аж үйлдвэрийн паркуудыг бүтээн босгож, “Говийн аж үйлдвэрийн кластер бүс” бий болгох бодлого, хэрэгжилтийн талаар ярих нь зүйтэй.
Хоёрдугаарт, Говь нутаг сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Энэхүү нөөцөө ашиглан “Говийн ногоон эрчим хүч”-ээр улс орныхоо өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангаж, цаашлаад экспортлох ажлыг ч эрчимжүүлэх боломжтой.
Гуравдугаарт, Говь нутгийн онгон дагшин үзэсгэлэнт байгаль, боржигон соёл, дуу хуур, айраг цагаа, палеонтологийн олдворууддаа түшиглэсэн аялал жуулчлалын “Говийн аялал жуулчлалын тойрог” маршрутыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах нь юуны өмнө орон нутагт ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэр болох учиртай. Үүний тулд аялал жуулчлалын төвүүдийг үе шаттайгаар олон улсын түвшинд хүргэн хөгжүүлжэх нь чухал.
Дөрөвдүгээрт, Зам дэд бүтцийн асуудал. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнүүдийн хүрээнд багагүй дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд байна.
Цаашид хойд урд хилийг холбосон хос төмөр зам, хос авто замыг барьж байгуулах, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах, төмөр замын холболтуудыг гүйцээх, “Говийн тээвэр ложистикийн кластер бүс” байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлууд биднийг хүлээж байна.
Мөн энэ онд баригдаж эхэлж буй Говьсүмбэр-Дундговь аймгуудыг холбосон хатуу хучилттай замын ажлыг үргэлжлүүлэн Өмнөговь-Дорноговь аймгуудыг холбож, говийн бүсийг авто замаар бүхэлд нь холбох “Говийн тойрог зам” төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй.
Тавдугаарт, Малчин түмнээ дэмжин орлогыг нь нэмэгдүүлж, мал сүргээ өсгөн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, анхдагч түүхий эдийг боловсруулах, ноос ноолуур, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үйлвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, говь нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг гадаад дотоодын зах зээлд нэвтрүүлж, “Говийн чинээлэг малчин өрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм.
Зургаадугаарт, Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн үеэр зайлшгүй ярилцах ёстой бас нэгэн асуудал бол байгаль экологийн асуудал.
Цөлжилттэй тэмцэх, малын бэлчээрийн хомсдлоос сэргийлэх, ховор амьтан ургамлын төрөл зүйлийг говийн бүсэд хамгаалах зэрэг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй сөрөг нөлөөллийн асуудал юм.
Цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” аяныг хэрэгжүүлж, говь нутагт хамгийн тохиромжтой харгана тарих “Говийн харгана” хөтөлбөрийг шинээр эхлүүлэхийг уриалж байна.
Борооны усыг хуримтлуулж, саарал усыг цэвэршүүлэн ариутгаж, хүн мал, хүнд үйлдвэрүүд, хөдөө аж ахуйг усаар хангах “Говийн урсгал” төслийг хэрэгжүүлэх нь говийн бүсийн бидний томоохон зорилтуудын нэг байх учиртай.
Мөн уул уурхайн байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд экологид хор хөнөөл багатай уул уурхайн технологийг нутагшуулах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлага ч Та бидний өмнө тулгараад байна.
Долоодугаарт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх. Аливаа үйлдвэрүүд хөгжих, ард иргэд тав тухтай оршин суухад хатуу зөөлөн дэд бүтэц эхлээд хөгжих ёстой. Үүний тулд говь нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хөгжлийн хөтөлбөрүүдэд онцолсон байдаг.
Энэ асуудалд миний бие УИХ-ын гишүүний хувиар өндөр ач холбогдол өгч, ажиллаж ирсэн. Үүний үр дүнд Дундговь аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 4.5 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 46.9 тэрбум болж 10 дахин нэмэгдсэн.

Мөн Говьсүмбэр аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 998.7 сая төгрөг байсан бол 2024 онд 39 дахин нэмэгдэж, 39 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр, Дундговь аймгуудыг холбосон авто зам, аймаг тус бүрт дулааны станц, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, ахмадын өргөө, 6 сургууль, 6 цэцэрлэг, 7 соёлын төвийн барилга зэрэг олон бүтээн байгуулалт өрнөж, зарим нь эхэлж байна.
Цаашид төсвийн хөрөнгө оруулалтыг Говийн бүсийн хэмжээнд нэгдсэн бодлоготойгоор нэмэгдүүлэх, оновчтой болгох боломж нэмэгдэж байна.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зөв бодлогын үр дүнд 2022-2023 онуудад эдийн засгийн өсөлт аажмаар нэмэгдэж байна. Үр дүнд төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.
Эцэст нь, бүс нутгийн хэмжээний эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, манлайлал, туршлага хэрэгтэй.
2010 оноос Засгийн газар тухайн үеийн УИХ-ын шийдвэрийн дагуу ард иргэддээ эх орны хишиг хувь хүргэж анх удаа эхэлсэн гэдгийг та бүгд санаж байгаа. Ахмадуудад 1.5 сая төгрөг, оюутнуудад хоёр жил дараалан жил тутам 500 мянган төгрөг, иргэн бүрт сарын 21 мянган төгрөг болон Эрдэнэс Таван Толгой төрийн өмчит компанийн 1072 хувьцаа гэх мэтээр “Говийн хишиг”-ийг монголын ард түмэн нийтээрээ хүртэж эхэлсэн, өнөөдрийг хүртэл улсын болон орон нутгийн хэмжээнд үргэлжилж байна.
Энэ бол уул уурхайн баялгийн хишгийг ард иргэдэд хүргэсэн хөгжлийг дэмжсэн нийгмийн бодлогын илэрхийлэл юм.
Хүнээ хөгжүүлэхэд зориулсан эдгээр хөтөлбөр нь өнөөдөр Тавантолгой ХК-нийн ногдол ашиг, Өмнөговь аймагт “Нутгийн хишиг” хэмээн үргэлжилж байна. Цаашид ч энэ бодлогоо хэрхэн зөв оновчтой үргэлжлүүлж, ядуурлыг бууруулах, боловсрлыг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэргээр нийгмийн хөгжлийг дэмжсэн салбаруудад хэрэгжүүлэх талаар анхаарах нь чухал юм.
Улсын хэмжээнд говийн бүсийн хөгжлийг чухалчилж, төсвийн бодлогыг төвлөрүүлж, хөгжлийн бодлогыг чиглүүлэн байж эдгээр томоохон хөтөлбөр эхлэж хэрэгжих боломж бүрдэнэ. Үүний тулд УИХ ч, орон нутгийн хурал засаг захиргаа ч, ард иргэдийн түвшинд ч бодлогоо нэгтгэх, ажил хэргээ уялдуулах, манлайлал гаргах шардлагатай. Ийм нэгдсэн бодлого, хандлагыг бүх түвшинд бүрдүүлэхэд Та бидний өнөөдөр хэлэлцэж буй энэ ажил чухал ач холбогдолтой.
Шинэ эрч хүчтэй, санал санаачилгыг дэмжиж ажиллах нь нэг талаасаа үүрэг, нөгөө талаасаа хөгжлийн боломж гэж үздэг хүний хувьд өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж бодож байна.
Энэхүү хэлэлцүүлэг Говь нутгаар овоглосон Та бидний хувьд цаашдын хөгжил дэвшлийнхээ бодлогын талаар бодит мэдээлэл авч, шинэ санал санаачилга гаргаж, нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Зөвлөгөөний ажилд амжилт хүсье.
Баярлалаа.
-
Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спортын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Батболд тэмцээнд оролцож байгаа нийт залуучууддаа амжилт хүсээд, цаашид спортын их наадмыг уламжлал болгон зохион байгуулж, залуучуудаа дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болохыг дэмжин Говьсүмбэр, Дундговь аймгуудын төвд усан бассейн, бөх, сагсан бөмбөг, волейболын танхим бүхий спорт цогцолборуудыг барихаар болж, Дундговь аймгийн спорт цогцолбор баригдаж эхэлсэн, Говьсүмбэр аймгийн спорт цогцолборын ажил 2024 онд баригдаж эхлэхээр улсын төсөвт тусгагдсан болохыг мэдэгдлээ.
Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 аймгийн 60 баг, 500 гаруй залуучууд спортын 5 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд
1-р байр алтан медаль Говьсүмбэр аймгийн 1-р баг,
2-р байр мөнгөн медаль Говьсүмбэр аймгийн 2-р баг,
3-р байр хүрэл медаль Дундговь аймгийн SDS баг,
Шилдэг тоглогчоор Говьсүмбэр аймгийн 1-р багийн тоглогч Б.Цасчимэг
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
1-р байр алтан медаль Х.Дашравдан ахлагчтай “Хишиг” баг,
2-р байр мөнгөн медаль “Эрдэнэдалай” баг,
3-р байр хүрэл медаль “Хулд сум” баг,
Шилдэг тоглогчоор Ж.Идэр-Оргил,
Волейболын эмэгтэй төрөлд
1-р байр алтан медаль “Дундговь эрхэм” баг,
2-р байр мөнгөн медаль “Сүмбэр” баг,
3-р байр хүрэл медаль “Бид нэг нутаг” баг,
Шилдэг тоглогчоор Э.Анхзул
Волейболын эрэгтэй төрөлд
1-р байр алтан медаль Б.Бямба-Өлзий ахлагчтай “Говь-Угтаал” баг,
2-р байр мөнгөн медаль Б.Хатантэнгэр ахлагчтай “Гурван сайхан” баг,
3-р байр хүрэл медаль Б.Отгонбат ахлагчтай “Баянжаргалан” баг,
Шилдэг тоглогчоор М.Гэндарам
Шагайн харвааны төрөлд
1-р байр алтан медаль Б.Анхбаяр ахлагчтай Говьсүмбэр аймгийн баг,
2-р байр мөнгөн медаль Х.Ууганбаяр ахлагчтай Дундговь аймгийн Өндөршил сумын баг,
3-р байр хүрэл медаль А.Отгонбаатар ахлагчтай Дундговь аймгийн БТСГ-ын баг
Шилдэг тоглогчоор Б.АнхбаярДартсын эрэгтэй төрөлд
1-р байр алтан медаль Х.Буянхүү,
2-р байр мөнгөн медаль Б.Батцоож,
3-р байр хүрэл медаль Н.Содномдаржаа,
Дартсын эмэгтэй төрөлд
1-р байр алтан медаль н.Цэнгэлсүрэн,
2-р байр мөнгөн медаль н.Өлзийчимэг,
3-р байр хүрэл медаль н.Пүрэвдулам,
Ширээний теннисний эмэгтэй төрөлд
1-р байр алтан медаль н.Сэлэнгэмөрөн,
2-р байр мөнгөн медаль н.Гэрэлтзулт,
3-р байр хүрэл медаль н.Хишигжаргал,
Ширээний теннисний эрэгтэй төрөлд
1-р байр алтан медаль н.Бат-Эрдэнэ,
2-р байр мөнгөн медаль Б.Энхтамирбаясгалан,
3-р байр хүрэл медаль н.Ууганбаяр нар тус тус шалгарлаа. -
ДУНДГОВЬ АЙМГИЙН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ “АЛТАН ХУУР 2023” ЦЭНГҮҮН БОЛЛОО
Дундговь аймгийн оны шилдгүүдийг тодруулан шалгаруулдаг “Алтан хуур” ёслол хүндэтгэлийн цэнгүүн Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд цэнгүүнд Дунговь аймгаас төрөн гарсан алдартан гавьяатнууд болон аймгийн иргэд сум бүрээс ирж оролцдог юм.
2023 оны шилдгүүдээр:
“Шилдэг малчин”-аар Дундговь аймгийн Хулд сумын малчин Д.Батхуяг,

“Шилдэг бүтээн байгуулалт”-аар Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв,

“Эрүүл мэндийн салбарын шилдэг”-ээр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг,

“Спортын салбарын шилдэг”-ээр сур харвааны даян мэргэн Ө.Хатанболор,

“Шилдгийн шилдэг”-ээр МУ-ын ардын багш Д.Төмөр нар тодорлоо.

-
Говьсүмбэр аймагт дулааны станц барих ажил эхэллээ

Говьсүмбэр аймагт найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн системийг байгуулж, хэрэглэгчдийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах дулааны станц баригдахаар шав тавилаа.
Энэхүү станц 2024 онд бүрэн ашиглалтад орсоноор төр, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй орон сууц дулаан болон хэрэглээний халуун усанд холбогдох юм.
Шинээр баригдах дулааны станц нь орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг болсон агаарын бохирдлын асуудлыг бууруулахад үлэмж их хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний санаачлан хэрэгжүүлж буй төвлөрлийг бууруулах зорилтын хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар болсон. Говьсүмбэр аймагт дулааны станц ашиглалтад орсоноор энэхүү бодлогын хүрээнд олон тооны хямд өртөг бүхий тохилог орон сууц баригдах нөхцлийг бүрдүүлэх юм.
Шинээр суурилагдах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух нь ашигт үйлийн коэфциент (85-90%) өндөртэй тул түлшний бүрэн шаталт явагдсанаар нүүрсний хэрэглээ, үнсний гаралтыг бууруулах юм. Мөн дулааны станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын утааны гол бохирдуулагчдын дундажтай харьцуулахад хүхэр, азот, тоосонцрыг 70-90 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба
-
УИХ-ын гишүүн С.Батболд СоцИнтерний хуралд илтгэл тавив

Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 133 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Уг хуралд МАН-аас тус холбооны Дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Батболд оролцож, “Украйн дахь нөхцөл байдал ба дэлхий нийтийн энх тайвныг хадгалахад зүүний чиглэлийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавив.
Ташрамд дурдахад, СоцИнтернд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболд 2012 оноос тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.


