Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Индонезтэй түншлэх үүд нээгдлээ

    ИндонезиӨндөр хөгжилтэй Их-20 орны эгнээнд багтсан ОПЕК, АСЕАН гэсэн олон улсын нөлөө бүхий байгууллагын гол гишүүн, газрын тос, нүүрсний томоохон экспортлогч гээд тодотгох онцлогтой Индонези Улстай харилцан ашигтай хамтран ажиллах  боломжийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой Жакарта хотноо уулзахдаа ярилцлаа. Индонез Улс ардчиллын үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт, Азидаа үлгэр жишээ орон болоод байгаа юм. 243 сая хүн амтай Индонезийн эдийн засаг 6.5 хувиар өсч, хөгжлөөрөө бүс нутагтаа гуравт, дэлхийн жагсаалтын 18 дугаар байранд бичигдэж байна.

    Ирэх 12 дугаар сард зохион байгуулах Валигийн ардчиллын форумд оролцохыг ноён Ерөнхийлөгч  албан ёсоор урилаа. Ерөнхий сайд С.Батболд урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд  Монгол Улс мөн энэ оны 7 дугаар сараас Ардчиллын төлөө олон улсын хамтын нийгэмлэгийг тэргүүлнэ. Энэ тал дээр Монгол Улсыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Индонезийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр Монгол-Индонезийн харилцааны түүхэнд шинэ хуудас нээгдлээ гээд газрын тос, нүүрс, зэс олборлолтын туршлагаа Монгол Улстай хуваалцаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

    Түүнчлэн хөдөө аж ахуй, худалдааны харилцаагаа өргөжүүлж, хоёр талын харилцааны түүхийг цаашид шинэ шатанд ахиулахаар тохиролцов. Эхний ээлжинд Засгийн газар хоорондын комисс байгуулж, Монгол-Индонезийн бизнесийн зөвлөл бий болгохыг Ерөнхий сайд С.Батболд санал болгоход Сушило Бамбанг Юдоёоно ажил хэрэг болгохоо амлалаа. Түүнчлэн  харилцан визгүй зорчих асуудлыг Ерөнхий сайд хөндөж энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Индонези Улсын ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Индонезид албан ёсоор айлчлахыг урилаа.

    Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Худалдааны сайд болон Эрчим хүчний сайд, бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Энэ уулзалтын дараа Индонезийн төв телевиз, Хонконг дахь CNBC, ВВС телевиз, Dow Jonesсонины сэтгүүлчид Ерөнхий сайд С.Батболдоос ярилцлага авлаа

  • “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-тай идэвхтэй хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ бусад орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Жакартад болсон уулзалтын эхнийх нь “Давосын” хэмээн алдаршсан “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын дарга, профессор Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа.

    Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урьсанд Ерөнхий сайд С.Батболд ноён Клаус Швабт талархал илэрхийлээд хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ардчиллыг бэхжүүлэх, Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Авилгалын эсрэг түншлэл бий болгох зэрэг олон чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж олон улсын хуралдаан, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Мөн Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол орны усан хангамжийг асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болжээ. Ноён Клаус Шваб Ерөнхий сайд С.Батболдыг  чухал асуудал хэлэлцэж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаад талархаж байна гээд Ерөнхий сайд таны идэвхтэй оролцоо санаачилга дор Монголын 150 компани “Авилгалын эсрэг түншлэлийн санаачилга”-д нэгдэн орсонд баяр хүргэе, энэ бол чухал арга хэмжээ” гэлээ.

    Уулзалтын үеэр ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ирэх оны 1 дүгээр сард Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урилаа. Энэ үеэр Монголын өдрийг зохион байгуулах, Монголын брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов. Үүнийг баталгаажуулж ноён Клаус Шваб чуулга уулзалтын төлөөлөгч дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн лидерүүдэд өмсгөх 2500 ширхэг ноолууран цамц, малгайн хослол захиалсан нь энэ уулзалтын сюрприз байлаа. 

    Өөрийг нь Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан урилгыг ноён Клаус Шваб талархан хүлээн авч ирэх жил айлчлахаа амласан байна. Чуулганы завсарлагаанаар Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Залуу лидер клуб”-ийн 20 гаруй гишүүнийг хүлээн авч уулзлаа

  • С.Батболд: МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ТОМООХОН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ бусад орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Жакартад болсон уулзалтын эхнийх нь “Давосын” хэмээн алдаршсан “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын дарга, профессор Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа.  Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урьсанд Ерөнхий сайд С.Батболд ноён Клаус Швабт талархал илэрхийлээд хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ардчиллыг бэхжүүлэх, Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Авилгалын эсрэг түншлэл бий болгох зэрэг олон чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж олон улсын хуралдаан, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ.  Мөн Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол орны усан хангамжийг асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болжээ. Ноён Клаус Шваб Ерөнхий сайд С.Батболдыг  чухал асуудал хэлэлцэж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаад талархаж байна гээд Ерөнхий сайд таны идэвхтэй оролцоо санаачилга дор Монголын 150 компани “Авилгалын эсрэг түншлэлийн санаачилга”-д нэгдэн орсонд баяр хүргэе, энэ бол чухал арга хэмжээ” гэлээ.  Уулзалтын үеэр ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ирэх оны 1 дүгээр сард Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урилаа. Энэ үеэр Монголын өдрийг зохион байгуулах, Монголын брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов. Үүнийг баталгаажуулж ноён Клаус Шваб чуулга уулзалтын төлөөлөгч дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн лидерүүдэд өмсгөх 2500 ширхэг ноолууран цамц, малгайн хослол захиалсан нь энэ уулзалтын сюрприз байлаа.   Өөрийг нь Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан урилгыг ноён Клаус Шваб талархан хүлээн авч ирэх жил айлчлахаа амласан байна. Чуулганы завсарлагаанаар Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Залуу лидер клуб”-ийн 20 гаруй гишүүнийг хүлээн авч уулзлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Жил бүрийн өвөл Швейцарийн Давост дэлхийн улс төр, эдийн засгийн лидерүүд цуглаж зангиагүй уулзан геополитикийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог жишиг тогтсон. Харин энэ чуулга уулзалт Зүүн Азийг жич дурандах “Зуны Давос” бөгөөд энэ жил 20 дахь онтойгоо золгож байна.

    ”Шинэ даяаршилд хариу өгөх нь” сэдвийн дор Жакартад болж  байгаа энэ удаагийн  чуулга уулзалтад Засгийн газар, бизнес, иргэний нийгмийг төлөөлсөн 40 гаруй орны 600 гаруй удирдагч оролцож хоол хүнсний хангамж, аюулгүй байдал, шатахуун түлш, байгалийн гамшиг,үндэстэн доторхорлогын тэгш бус хуваарилалт, улс орнуудын эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, түүний сөрөг үр дагаврын талаар нухацтай  хэлэлцэж, саад бэрхшээлийг шийдэх түлхүүрийг хамтдаа хайлаа.

    Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, хүнсний аюулгүй байдал, хүн амын амьжиргааны түвшин, орлогын хэт зөрүүтэй байдал, ажилгүйдэл нь улс орнуудын өмнө тулгарч байгаа нийтлэг бэрхшээл гэж Зүүн Азийн эдийн засгийн чуулганд оролцогчид үзэж байна. Эдгээрийг шийдэх арга замыг хайсан олон чухал санал, санаачилга чуулганы үеэр гарлаа. Бүс нутгийн хэмжээнд асуудлаа зохицуулах, ингэхдээ Их-20 хэмээн нэрлэгдсэн өндөр хөгжилтэй орнуудтай идэвхтэй хамтран ажиллах замаар бүхий л  боломжийг ашиглах нь чухал гэсэн санаа олонтоо дурьдагдаж байлаа.

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга, профессор Клаус Шваб “Дэлхийн саад бэрхшээлийг зохицуулах нь: Эрсдэлд хариу өгөх Азийн механизм” сэдэвт салбар хуралдааны индэрт таван илтгэгчийг урьсны нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байв. Энэ салбар хуралдаан Жакартад болж буй чуулга уулзалтын гол сэдэв юм.

    Зүүн Азийн бүс нутгийн орнуудын өмнө тулгамдсан болон ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээлээс гарах арга зам, шийдэх шийдэл нь юу байх талаар халуухан яриа өрнөлөө. Хэлэлцүүлэгт дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санааг тоймолбол, дэлхийн аль нэг улсад л хамаардаг алдаа, эсвэл амжилт гэж байдаггүй учраас ухаалаг хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал байгаа тухай байв. 

    “Жижиг улсын зовлон том улсад ч байдаг. Нийтлэг бэрхшээлийн эсрэг тэмцэхэд Засгийн газрууд дэлхийн төвшинд хамтран ажиллах арга замаа боловсронгуй болгох хэрэгтэй. Ингэхдээ эхлээд үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлаа тодорхойлох, улмаар олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд  шийдэх боломжийг ашиглах нь давуу талтай” гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. 

    Тэрээр цөлжилт, түүний эдийн засаг нийгмийн амьдралд үзүүлэх болсон сөрөг үр дагаврын талаар мөн хөндлөө. Монгол бол усны нөөцөөр хомс дэлхийн 60 орны нэг бөгөөд нийт нутгийн  70 хувь цөлжсөн, олон булаг, шанд ширгэсэн нь тулгамдсан асуудал болоод байгааг тэрээр хэлээд  өнгөрсөн зун говийн элсэн цөлд Засгийн газраа хуралдуулахдаа уур амьсгалын өөрчлөлтөд Монголын иргэд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсноо өгүүлэв. 

    Түүнчлэн стратегийн чухал ач холбогдолтой бараа, бүтээгдэхүүний хувьд нэг зах зээлээс хараат байх нь эдийн засагт ихээхэн дарамт  учруулдаг тухай ч дурьдав. Үндэсний хэмжээнд тулгарч буй асуудлаа шийдэхдээ бусдын шилдэг туршлагаас суралцдаг. Байгалийн баялгаас иргэддээ тэгш хүртээх үүднээс “Хүний хөгжлийн сан”, эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтвортой байдлын сан” байгуулсан. Хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах  Засгийн бодлого үр дүнгээ өгч байгаа гээд өөрийн орны нөхцөл байдал, алдаа оноогоо Ерөнхий сайд элдэв өнгө, будаггүйгээр танилцууллаа.

    Монголын эдийн засгийн хөгжлийн хурд, нүүрс, газрын тос гэх мэт байгалийн нөөц, баялгийн талаар Жакартад чуулж буй эдийн засагчид нэлээд сонирхож байлаа. “Монгол Улс ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй. Бас манай улс бол хөдөө аж ахуйн орон. Дэлхий даяар хүнсний хомсдолын тухай ярьж эхэлсэн энэ цаг үед Монгол Улс ирээдүйд хүнсний томоохон нийлүүлэгч болох бүрэн боломжтой” гэж Ерөнхий сайд С.Батболд хэлсэн нь шинэ мэдээ байлаа. Энэ үг чуулгад оролцогчдын анхаарлыг ихээхэн татав.

    Чуулганы  завсарлагаар Сингапурын Ерөнхий сайд, Европын холбооны төлөөлөгчид, Индонезийн Худалдааны сайд, Эрчим хүчний сайд нар болон дэлхий дамнасан үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн удирдлагууд Ерөнхий сайд С.Батболдтой  биечлэн уулзаж Монгол орны талаар сонирхож хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 бензинд 170 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 80 мянган төгрөг болголоо. АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсан бол 100  мянган төгрөг болгож бууруулж, дизелийн түлшнээс татвар авахгүй байгааг хэвээр үлдээхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. Энэ шийдвэр 6 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд  бусад алслагдсан боомтоор оруулж ирэх бензин, дизель түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр боллоо.

    Татварыг ингэж бууруулснаар үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бүрдэж байна. Нөгөө талаар бензин, дизелийн түлшийг ОХУ-ын “Роснефть” компани хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа учир бусад компани болон БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болох юм. ОХУ-ын “Роснефть” компаниас манайд энэ сард нийлүүлэх А-80 бензин 118, АИ-92 бензин 123, дизелийн түлш 68 ам.доллараар нэмэгджээ.

    Манай улс сард дунджаар 20 орчим мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг бөгөөд “Роснефть” компани энэ сард ердөө 8 мянган тонныг нийлүүлэхээр байна. Иймээс  бусад эх үүсвэрээс бензин авахаар хөөцөлдөж байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    · “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгов.

    · Монгол Улсаас ИБУИНВУ болон АНУ-д суугаа Элчин сайдын яамны орон тоог нэмэх, АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод ажиллуулах Ерөнхий консулын газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод суух Ерөнхий консулаар Ядмаагийн Ариунболдыг томилсон байна. Я.Ариунболд 41 настай. Эрх зүй, шинжлэх ухааны магистр. “Тэргүүний итгэмжит” дипломат цолтой. Дипломат албанд 15 жил ажиллаж байгаа Я.Ариунболд 2008 оны 8 дугаар сараас Бээжин дэх Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар ажиллаж байна. 

  • Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн тооллогын баримтад тулгуурласан байх учиртай

    Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн тооллогын баримтад тулгуурласан байх учиртайМонгол Улс 713 мянга 780 өрхтэй. Эдгээр өрхийн 322 мянга 836 нь гэрт, 382 мянга 808 нь байшинд, 8064 нь зориулалтын бус сууцанд амьдардаг. Өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд, зургаан наснаас дээш нийт хүмүүсийн 75 хувь нь гар утас хэрэглэдэг байна. Энэ болоод бусад олон мэдээллийг 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүн мэдээнээс харж болохоор байна. Түүх сөхөхөд Монгол Улс ХХ зууны туршид хүн амаа 9 удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 2000 оны Хүн амын тооллогоор манай улсын хүн ам 2 сая 373 мянга 493 болсон байлаа. Тэгвэл 2010 онд бид хэдүүлээ болсон бэ. Энэ болоод бусад олон асуултад хариулт өгөх 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнг албан ёсоор танилцууллаа.

    Энэхүү ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүн, ам орон сууцны тооллогын улсын комиссын дарга С.Батболд үг хэлэхдээ  “2010 онд дэлхийн 53, үүний дотор Азийн 15 улс тооллого зохион байгуулсны нэг нь манай улс байлаа гэдгийг тэмдэглээд Монгол Улсын хүн ам 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2 сая 754 мянга 685 болсныг албан есоор мэдээллээ. Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу манай улс ээлжит 10 дахь удаагийн тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан гэдгийг Ерөнхий сайд хэлээд манай улс хөгжлийн гараанд ирсэн чухал үед хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүн гарч байгаа нь түүхэн ач холбогдолтой гэлээ.

    Хүн амынхаа энэ бодит мэдээлэлд тулгуурлан өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн загвар,  үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагатай болж байна. Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн энэ тоо баримтад тулгуурласан байх ёстой. Тухайлбал, шинээр байрьж байгуулах сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний газруудыг хаана ямар багтаамж, хүчин чадалтайгаар баривал оновчтой байх вэ зэрэг асуултад тооллогын дүн бүрэн хариулт өгч байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотголоо. Мөн хүн ам зүй, хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдэд тулгуурлан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрөө үнэлэх, үйл ажиллагаандаа ашиглана. Тиймээс тооллогын дүн, мэдээлэл үнэтэй лавлагаа болох учиртайг ч тэрбээр хэлсэн үгэндээ онцолж байлаа.

    Энэхүү кампанит ажил тооллого явуулах байнгын бүтэц, эдийн засгийн баталгаа, хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах зэргийг тооллогын тухай хуулиар баталгаажуулсан анхны тооллого. Гадаадад 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа иргэдээ анх удаа тооллогод хамрууллаа. Монгол Улс гадаадад байгаа иргэдээ тоолсон анхны улс боллоо. Мөн тоон системийн газрын зургийг анх удаа ашиглалаа зэрэг энэ удаагийн хүн ам орон сууцны тооллогын онцлогийг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын дарга С.Батболд танилцууллаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт, НҮБ-ын Статистикийн комиссын дарга мэндчилгээ хүргүүлснийг ёслоллын ажиллагааны үеэр хүмүүст уламжиллаа. Мөн Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт үг хэлсэн юм. Илгээлт, мэндчилгээ болон УИХ-ын гишүүний хэлсэн үгэнд “УИХ-ын шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоор ахлуулсан Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссыг байгуулсан. Энэ комисс энэ чухал ажлыг “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор амжилттай зохион байгууллаа” гэдгийг онцлон баяр хүргэсэн байлаа

  • Залуу зохион бүтээгчдийн ордонг сэргээнэ

    Залуу зохион бүтээгчдийн ордонг сэргээнэ Мэдлэгт суурилсан бүтээгч улс болох Засгийн газрын бодлогыг дэмжигч нэг хэлбэр нь Монголын Үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэсэн “Залуу зохион бүтээгч“ уралдаан боллоо хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Тэрбээр өчигдөр тус телевиз дээр очин, “Залуу зохион бүтээгч” уралдаанд тэргүүлсэн  хүүхдүүдэд шагналыг нь олгосон юм. Цагт нэг км зам туулахад хоёр га газрын өвс хадах боломжтой өөрөө явагч машин зохион бүтээсэн ШУТИС-ийн оюутан Н.Тогтох Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус уралдааны тэргүүн байрыг эзэллээ. Тэрбээр Увс аймгийн Баруунтуруун сумаас ирж оролцсон бөгөөд хэрэгцээ шаардлагаа дагаад хийсэн түүний машин хамгийн ухаалаг бас эрэлт хэрэгцээтэй  техник болж чадсан гэж уралдааны шүүгчид үзсэн байна. Их мөнгө төлж, гадаадаас авдаг тракторыг 22 настай Н.Тогтох хүү ийнхүү монгол ухаанаар зохион бүтээжээ.

    Монгол улсын Ерөнхий сайд эдгээр авьяаслаг хүүхдүүдэд шагнал гардуулахдаа хэлсэн үгэндээ “ Завхан аймгаас өвөөтэйгөө хамт ирсэн Гонгор хүү автомат харандаа худалдагчийг хэрхэн хийснийг, мөн робот нохой хийсэн  Төгсзаяа нарыг би уралдаанд оролцож байхад нь телевизээр харсан. Тэд ихэнхдээ өсвөр насныхан байсан нь надад бахархалтай санагдаж байлаа. Тэргүүн байранд орсон Н.Тогтох хүүгээр бахархаж байна. Монгол улсын Засгийн газраас ийм сайхан зүйлүүдийг боловсролын системээрээ дамжуулан үргэлж дэмжих болно. Залуу техникчдийн ордон гэж байдаг байлаа. Бараг үүдээ барих шахсан энэ ордонг Залуу зохион бүтээгчдийн ордон болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөрөнгө оруулалт, газрын асуудал нь ч цогцоороо шийдэгдсэн гэдгийг дуулгахад таатай байна. Уралдаанд оролцож шалгарсан нийт залуусдаа бүтээлч сэтгэлгээний амжилтын дээдийг хүсэн ерөөе. Оролцогсод нь улам өргөжихийн ерөөлийг дэвшүүлж байна” хэмээн хэллээ.

    Уралдааны хоёрдугаар байрыг Нийслэлийн 55 дугаар сургуулийн сурагч О.Дашдаваа олон хувилбарт эдлэлээрээ эзэлсэн бол, гуравдугаар байрыг ШУТИС-ийн оюутан Г.Хашбат, Г.Отгонбаатар, 84 дүгээр сургуулийн сурагч З.Намуунбадралт нар хамтран эзэллээ. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр энэ үеэр эхний байруудыг эзэлсэн ШУТИС-ийн оюутан Г.Хашбат, Г.Отгонбаатар нарыг суралцаж байгаа сургуульдаа үргэлжлүүлэн магистраар суралцах эрхийн бичгээр шагналаа. Мөн уралдааны хоёрдугаар байрыг эзэлсэн О.Дашдаваагийн “Бөмбүүлэй” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь бэлэглэх болсноо дуулгалаа. 80 орчим сая төгрөгийн үнэтэй тус төхөөрөмж суурилагдсанаар “ Бөмбүүлэй” үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаанд гарах ажээ. Тус уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон “ Өндөр Буянт холдинг “ компани эхний байранд орсон ШУТИС-ийн оюутан Н.Тогтохыг  таван сая төгрөгөөр урамшууллаа

  • Хоёр орон хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байгаа

    Хоёр орон хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байгааНэг Азийн төлөөх Солонгос Монголын харилцаа” сэдэвт Солонгос Монголын бизнес форум өнөөдөр Чингис зочид буудалд эхлэв. Тус бизнес форумд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо.

    Засгийн газрын тэргүүн  тус форумын үйл ажиллагаанд амжилт хүсч,  хэлсэн үгэндээ “  Энэ оны гуравдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орон харилцаагаа бүх салбарт гүнзгийрүүлэх, ялангуяа хоёр талын сонирхол, нөөц боломжид тулгуурласан ирээдүйд чиглэсэн харилцан үр ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирсон билээ. Энэхүү айлчлалын дараахан Солонгосын бизнесийн болон төр, засгийн эдийн засгийн гол байгууллагуудын төлөөлөгчид Монголд ийнхүү хүрэлцэн ирж манай төр, хувийн хэвшлийнхэнтэй ажил хэрэгч яриа өрнүүлж,  санал солилцож байгаад баяртай байна.

    Солонгосчууд Монголыг Чингис хааны өлгий нутаг гэдгээр сайн мэднэ. Тэгвэл Монгол улс өнөөдөр бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлтийн хурд,нөөц боломжоороо танигдаж эхэллээ. Монгол улс 1990 оноос эхлэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилсан, хүмүүнлэг, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тулгуурласан нийгмийн тогтолцоо руу шилжих зорилтыг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа цөөн орнуудын нэг юм. Манай улс 30 гаруй сая малтай, байгалийн арвин их баялагтай, хоёр том зах зээлтэй хаяа нийлэн оршдог бөгөөд хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг, боловсролын түвшин өндөр зэрэг эдийн засгийн олон давуу хүчин зүйлүүдтэй.

    Бид эрдэс баялаг, мал аж ахуй, газар, байгалийн болон хүний давуу хүчин зүйлүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулж, тогтвортой өсөлтийг бий болгох, хүний хөгжлийг хангах, улмаар ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахыг зорьж байна. Үүний үр дүнд 2011-2015 онд гэхэд манай улсын ДНБ дунджаар 15 хувиас доошгүй өсөх, нэг хүнд ногдох орлого 2,2 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдөр Монгол Улсад Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг дагасан дэд бүтэц, хүний нөөц, банк санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

    Дан ганц уул уурхай төдийгүй 100 мянган айлын орон сууц, төмөр зам, чөлөөт эдийн засгийн бүтэц, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр, Сайншандын аж үйлдвэрийн бүс, автозам зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой олон мега төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын эдийн засаг  2010 онд  6.1 хувиар өсч, энэ онд 7 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. 2010 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт  өмнөх оныхоос 50 гаруй хувиар өслөө. Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 оны байдлаар 0.765 болж 2007 оныхоос 3,6 хувиар нэмэгдлээ.  

    БНСУбол манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн харилцаатай орнуудын нэг бөгөөд гадаад бодлогын гуравдагч хөрш, бүс нутаг дахь хамгийн ойрын түнш билээ. Хоёр улс газар нутгийн хувьд ойр, соёл, сэтгэлгээний  нийтлэг зүйл олонтой, бие биедээ элэгсэг дотно ханддаг нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд харилцааны бат бэх үндэс тавигдах таатай нөхцөл болсон билээ. Хоёр орны “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Тvншлэл”-ийн харилцааг цаашид шат ахиулж худалдаа, хөрөнгө оруулалтыг далайцтай нэмэгдүүлэх замаар бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэхийг зорьж байна.

    Монгол Улсын Засгийн газар эрдэс баялаг, уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд түшиглэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, мөн эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын салбарыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Энэ чиглэлээр БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалт, тэргүүний болон байгальд ээлтэй дэвшилтэт технологи, хүний нөөцийн хамтын ажиллагаанд бид ач холбогдол өгч  хамтран ажиллах болно. Түүнчлэн байгаль орчин, аялал жуулчлал, технологи, инноваци, хөдөө аж ахуй, барилга, ложистик зэрэг бусад салбарт хоёр орны бизнес эрхлэгчид, төр, засгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллагууд хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байгааг энэ ялдамд тэмдэглэе.

    Монгол Улсын Засгийн газар хоёр орны бизнес эрхлэгчид болон бизнесийг дэмжигч бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагаанд цаашид дэмжлэг үзүүлж, ийм төрлийн ажил хэрэгч уулзалт, арга хэмжээг тогтмолжуулж өргөжүүлж ажиллах болно. “Нэг Азийн төлөөх Солонгос Монголын харилцаа” сэдэвт энэхүү Солонгос Монголын бизнес форумхоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах нөөц, боломжийн талаар санал бодлоо илэн далангүй ярилцсан ажил хэрэгч арга хэмжээ болно гэдэгт итгэж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

    Тус бизнес форумыг БНСУ-ын эдийн засгийн өдөр тутмын сонин болох “ Мэйл генжэ” сонины газар санаачлан зохион байгуулж байгаа  юм байна. Бизнес форумд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Солонгос Монголын бүлгийн дарга Жөн Жан Сөн, БНСУ-ын мэдлэгийн эдийн засгийн тэргүүн дэд сайд Юн Сан Жиг нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ. Солонгосын “ Мэйл генжэ” сонин  өмнө нь ийм бизнес форумыг Вашингтон, Бээжин, Токио, Мумбай зэрэг хотуудад зохион байгуулсан бөгөөд энэ удаа Улаанбаатар хотноо хийж байгаа нь ихээхэн онцлог ажээ

  • Нийслэлийн зүрхэнд “Тусгаар тогтнолын хөшөө” сүндэрлэлээ

    Нийслэлийн зүрхэнд “Тусгаар тогтнолын хөшөө” сүндэрлэлээМонгол улсын тусгаар тогтнолын үйл явц бүртэй салшгүй холбоотой, бидний нэрлэж заншсанаар “Ялалтын талбай”-д Монголын төрт ёс, түүхэн уламжлал, үе үеийнхний тэмцэл ялалтыг илтгэн харуулсан “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” сүндэрлэлээ. Ийнхүү ард түмний бахархал болсон есөн хөлт цагаан туг, гал, нар, сар зэрэг тусгаар тогтнолын билэгдлийг агуулсан гэрэлт хөшөө бүхий талбай 2011 оны 6 дугаар сарын 5ны өдөр нээлтээ хийлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд энэхүү  нээлтийн ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Өнөөгийн та бид бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсдаа эрх чөлөөтэй, энх амгалан амьдарч буй нь үндэс угсаа газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх оронч эрэлхэг хөвгүүд, ахмад үеийнхний хатуу ширүүн сорилтуудыг халуун амь бүлээн цусаа хайрлахгүй даван туулж чадсан агуу их үйл хэргийн үр дүн билээ. Энэхүү гэрэлт хөшөө нь тэдний маань тэмцэл зүтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч, хойчийн үеийнхэнд сануулсаар байх болно гэлээ.

    Мөн тэрээр өнөө ба ирээдүй үеийнхэн маань тусгаар тогтнолоо хичээл зүтгэл, үнэн сэтгэл, бодит бүтээн байгуулалтаар бататган бэхжүүлсээр байх учиртайг тэмдэглээд Монгол улсын минь тусгаар тогтнол, бүрэн эрх байдал батжин бэхжиж, ард түмний минь золбоо хийморь өөдлөн бадрах болтугай хэмээн ерөөлөө. Түүхэнд тэмдэглэснээр Богдын хүрээ байгуулах газрыг шинжиж явсан эрдэмтэн, мэргэд ар Халхын нутгийн баруун хэсэгт “Чингэлтэй” хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнж /одоогийн Чандмань төвийн ард/-ийг сонгон шав тавьсан түүхтэй. Ийнхүү энэ газарт 1778 онд анх Их хүрээ Хүй мандлаас нүүдэллэн ирж, Богдын шар өргөөг барьж гал голомтоо бадраасан байдаг.

    1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэр жил гадаадын түрэмгийллээс сэргийлэх, гадны ноёрхлыг таслан зогсоох зорилгоор Богд хаан зарлиг гаргаж, худалдаа эрхэлж байсан орос, хятад, америк зэрэг гадаадын пүүсийн худалдаачдаас татвар хураамж авах хэлбэрээр шахалт үзүүлж эхлэхэд худалдаачид одоогийн Чандмань төвийн урд талбайд жагсаал цуглаан олонтаа хийдэг байжээ.

    Мөн 1921 оны долдугаар сарын 6-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын ардын журамт цэрэг болон Улаан армийн анги, нэгтгэл одоогийн Чандмань төвийн урд талбайд цугларан, “Сүхбаатарын талбай” руу хөдөлсөн түүхтэй. Иймээс тэрхүү талбайг “Ялалтын талбай” хэмээн нэрийдэж ирсэн байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд мөн л энэхүү талбай нь хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсан юм.

    Өнөөдөр энэхүү талбайг дээрх түүхэн эх сурвалжаас улбаалан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр “Тусгаар тогтнолын талбай” хэмээн албан ёсоор нэрийдэж, “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” ийнхүү нийслэлийн зүрхэнд сүндэрлэлээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Тусгаар тогтнолын талбайн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний нээлтийн ажиллагаанд хэлсэн үг

    Тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Хүндэт зочид төлөөлөгчид өө,

    Бидний Монголчууд төв Азийн цээжинд төр улсаа үүсгэн байгуулж, үеийн үед үндэс угсаагаа хамгаалж хүчирхэгжин мандахын зэрэгцээ бууран доройтсон ч гэсэн тусгаар тогтнолоо дахин олж өнөө цагийн хөгжил дэвшилд хүрч ирсэн намтар баян цадиг түүхтэй ард түмэн билээ.

    Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойнууд бол үндэсний ой санамжид үүрд мөнхөрч үлдсэн, үеийн үед дуурсагдах гайхамшигт үйл явдлууд мөн. Буурал их түүхийн маань бахархах үйл явдлыг гэрчлэх эдгээр түүхэн тэмдэглэлт ойнууд энэ жил давхцан тохиож байна. 

    Энэ их ойнуудыг бид утга төгс, ёслол төгөлдөр тэмдэглэж өнөд дурсагдах үйл хэргийг дархлан бүтээх учиртай. Ойг угтсан олон бүтээлч ажил өрнүүлж буйн нэгэн тод илрэл нь Тусгаар тогтнолын талбайг шинэчлэн тохижуулж, “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-г сүндэрлүүлэн босгох явдал мөн. 

    Монголын төрт ёс, түүхэн уламжлал, үе үеийнхний тэмцэл ялалтыг илтгэн харуулсан, монгол архитектур, уран бүтээлчдийн оюун ухаан, уран гараар бүтээгдсэн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”–ний нээлтийн ёслолыг Та бид өнөөдөр хийж байна. Ёслолын ажиллагаа маань нар хур тэгширсэн зуны дунд хөх морин сарын шинийн 4-ний дашнямтай билэгт сайн өдөр тохиолоо.

     Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бичиг соёл, гүн ухаан, хүсэл тэмүүллийн гайхамшгийг чимэг болгон харуулсан энэ сүрлэг хөшөө өргөн утга агуулгатай “гэрэлт цамхаг”, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “үнэт дурсгал”, үүрд мөнхөд оршихуйн ”билэгдэл” мөн.

    Өнөөгийн Та бид бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсдаа эрх чөлөөтэй, энх амгалан амьдарч буй нь үндэс угсаа, газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх оронч эрэлхэг хөвгүүд, ахмад үеийнхний хатуу ширүүн сорилтуудыг халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй даван туулж чадсан агуу их үйл хэргийн үр дүн билээ. Энэхүү гэрэлт хөшөө нь тэдний маань тэмцэл, зүтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч, хойчийн үеийнхэнд сануулсаар байх болно.

    “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” тийш ирэх ардын минь зам балрахгүй. Эрт цагийн хүн чулуу, буган хөшөөнөөс эхлээд өнөөдрийн бидний дархлан босгож байгаа “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” хүртэл эцэг дээдэс, эх орны түүхийн талаар олон зүйлийг илтгэн өгүүлэх болно.

    Бидний өвөг дээдсийн дархлан хамгаалж, өвлүүлж уламжлуулсан төр улсын тусгаар тогтнол бол үндэстний маань оршин тогтнох, ард түмний минь эрхэмлэн дээдлэх хамгийн үнэ цэнэтэй зүйл мөн. Өнөө ба ирээдүй үеийнхэн маань тусгаар тогтнолоо хичээл зүтгэл, үнэн сэтгэл, бодит бүтээн байгуулалтаар бататган бэхжүүлсээр байх учиртай.

    Эдүгээ Монголын тусгаар тогтнол Монгол хүний хөгжлөөр тодорхойлох тийм үед бид оршин амьдарч байна. Монгол хүний хөгжил, бидний өрсөлдөх чадвар өсөх тусам тусгаар тогтнол маань баталгаажих болно. Иймд Монгол Ардын Нам, манай Засгийн газрын зорилго бол Монгол хүн хөгжих, дэвжих нийгмийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө байж ирснийг батлан хэлье. Энэ цаг үед дэлхий дахинаа эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж байгаа авъяаслаг, чадварлаг Монголчуудаараа бахархаж байна.  

    Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-г цогцлооход  өөрсдийн оюун ухаан, авьяас билэг, ур чадвараа дайчлан оролцсон уран бүтээлчид, нийт хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Энэхүү гэрэлт хөшөө Монголын ард түмний итгэл үнэмшлийн, эрхэм тэмүүллийн баталгаа, тусгаар тогтнолын тунхаглал болж сүндэрлэлээ. 

    Монгол хүн бүрийн итгэл, бахархал, омогшлыг бадрааж, Улсынхаа нийслэлд “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье. Монгол Улсын минь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал батжин бэхжиж, ард түмний минь золбоо хийморь өөдлөн бадрах болтугай.

    2011 оны 6 дугаар сар 05.

  • С.Батболд: Нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулах ажлыг удахгүй эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ цаашдын бодлого, чиглэлийн талаар Улсын Их Хурлыннэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    УИХ-ын дэд дарга аа,

    УИХ-ын  эрхэм гишүүд ээ,

    Мал аж ахуй нь олон зуун жилийн турш манай ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, өвөрмөц соёл иргэншлийн уламжлалыг хадгалж, дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурь эзэлдэг. Тиймээс манай Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ. Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар 32.7 сая малтай, 160,0 мянган малчин өрхтэй  байна. Өнгөрсөн онд мал аж ахуйгаас 493.7 сая литр сүү, 264,4 мянган тонн мах, 12,7 сая ширхэг арьс шир, хонины ноос 22,4 мянган тонн, ноолуур 6,4 мянган тонн тус тус бэлтгэсэн нь энэ салбарын хөгжлийн том ирээдүйг илтгэн харуулах үзүүлэлт юм.

    чуулган, мэдээлэл

    Өнөөдөр Монгол оронд байгалийн баялгийн нөөцөө ашиглан уул уурхайг хөгжүүлэх сайхан боломж нээгдсэн ч улсын эдийн засагт мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдаж, улам өгөөжтэй, үр дүнтэй байх төлөв харагдаж байна. Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол мал аж ахуйд хөдөлмөрөө шингээн ажиллаж чадвал үр төл, үржил шим, ашиг орлого нь тасралтгүй нэмэгдэж байдаг.

    Нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн олон мянган жилийн туршлагаараа Монголын ард түмэн дэлхий нийтэд гайхагдах соёл иргэншлийг бий болгосон. Гэвч дэлхийн уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтийн улмаас бэлчээрийн доройтол, цөлжилт ихсэж, ган, зудын давтамж ойртох боллоо. Ийм үед байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлагатай уялдуулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын бодлого,үйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх, зарим арга хэмжээг шинээр төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байлаа.  

    Манай Засгийн газар хөдөө аж ахуй, малчид, мал руугаа хандсан бодлого, шийдвэрүүдийг тодорхойлон боловсруулж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байна. Бас шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, мал аж ахуйн хөгжилд онцгой анхаарал хандууллаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д эх орондоо үйлдвэрлэсэн мах, сүү, хүнсний ногоог татвараас чөлөөлөх чиглэлээр нэмэлт оруулж, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийг Улсын Улсын Их Хурал өчигдөрхөн хэлэлцэн батлаад байна.  

    Хууль батлагдсанаар биржийн сүлжээ бий болгож, мал, малын гаралтай түүхий эд болон малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг оновчтой болгох нөхцөл бүрдэнэ. Мөн малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх, малчдын хүч, хөдөлмөрийг зөв үнэлэх нөхцөл бий болох юм. Малчид нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа томоохон ажил олгогчид билээ. Тиймээс үйлдвэрлэгч–малчид маань явуулын худалдаачдын гарыг хараад суух биш өөрсдөө, айл хотлоороо, баг, сумаараа нэгдэж, хамтын хоршоо бий болгон эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг орлоготой сайхан амьдрах өргөн боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүн амын хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаа нь малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай боломж, нөхцлийг бүрдүүлж байна. Энэ боломжийг малчид маань бүрэн дүүрэн ашиглах ёстой.

    Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол бүтээгч эзэн болох малчин хүнийг хөгжүүлэх, малчдын амьдралын төвшинг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл малчин хүн рүүгээ хандсан эрх зүйн баримт бичиг болсон. Харин “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр мал руугаа чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьсан. Энэ бүхэн нь малчдын нийгмийн асуудал, мал аж ахуйг хөгжүүлэх шинэ бодлого, түүхэн шийдвэр, томоохон хөрөнгө оруулалт болсон.

    Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, эдлэл хэрэглэл, уламжлалт ёс заншлаа өдөр ирэх бүр бага багаар гээж, “нүүдэлч малч сэтгэлгээ”, “холч монгол ухаан” улам бүр алсарсаар байгааг зориуд тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Орчин цагийн Монгол малчин морио моторт хүлгээр, монгол дээлээ курткаар сольж  байгаа нь хувь хүний эрх мэт боловч нөгөө талаасаа малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдэл болохыг мал дагаж насыг элээсэн буурлууд маань хэлж сануулах боллоо. Үүнд залуу малчид маань дүгнэлт хийж, ахмад буурлуудаа хүндэлж, уламжлал заншлаа дээдэлсэн, байгаль орчиндоо ээлтэй, мал сүрэгтээ сайн нөлөөтэй малч арга ажиллагааг аж ахуй эрхлэхдээ мөрдлөг болговоос зохилтой.  

    Малчин хүн малаа чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийг зохистой барих, малын гарал үүслээ тодорхой болгох, мал сүргээ эрүүлжүүлэхэд санаачилга гаргаж, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүний хувьд анхааруулан ажиллаж ирлээ. Мал эмнэлэг, үржлийн  ажил, үйлчилгээг орон нутагт оновчтой хослуулан зохион байгуулснаар мал сүргийг төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах, чанартай түүхий эд нийлүүлэх, малчдын хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, биржийг хөгжүүлэх үндсэн нөхцөл бүрдлээ. 2011 оноос мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлж, бүх суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байна.

    Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлээс хамааралтай олон жилийн нүүрийг үзлээ. Бидний шийдвэрлэхээр зорьж байгаа нэг асуудал бол дотооддоо нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд УИХ-аас гаргасан томоохон бодлого, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хөдөө орон нутагт биеллээ олж, малчид, иргэдийн орлого нэмэгдэж байна. Тухайлбал, ноолуурын зах зээлийн үнэ 3 жилийн өмнө 25,0 мянга байсан бол одоо 50-70 мянган төгрөг болсон.

    Засгийн газар ноолуурын салбарт 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад нэмж тэмээний ноос, хонины нэгдүгээр зэргийн 1 килограмм ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх томоохон арга хэмжээ болж байна.  

    2011-2012 оныг мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч төрөөс малчдынхаа талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Малчдынхаа эрүүл мэндийг илүү анхаарч, сум, орон нутгийн өрх, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, малчдын хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бүрэн хамруулах, XXI  зууны иргэн, малчин өрх айл ямар байх тэр жишигт ойртуулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ салбар зөвхөн төрийн дэмжлэгээр бус мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, малчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл, идэвх, санаачилгаар өрнөн дэлгэрэх учиртай.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Мал аж ахуйн салбарын бодит нөхцлийг ойлгох, хөдөө орон нутгийн ажил байдалтай танилцахын тулд миний бие 21 аймгийн 70 гаруй сумаар нийт 15600 км явж, нутгийн удирдлага, малчид, иргэдтэй уулзаж санал, бодлыг нь сонслоо. Малчдын гаргасан олон бүтээлч саналуудыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн тодорхой төлөвлөгөө болгон хэрэгжүүлж байна. Мөн бодлого, шийдвэрт тусгаж, орон нутгийн ард иргэдийн зарим хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж ирлээ.

    Түүнчлэн Улсын Их Хурлаас батлан гаргасан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн удирдлага, малчид, мал аж ахуйн мэргэжилтний 1500 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгууллаа. Энэ зөвлөлгөөнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч хоёрт нь Ерөнхий сайдын хувьд оролцож малчид, мал аж ахуйн талаархи бодлого, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн. Бүсийн зөвлөлгөөнүүдэд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд оролцож, санал бодлоо хэлж Засгийн газар, орон нутагт хандан тодорхой чиглэл өгсөнд талархаж байна. Уг зөвлөлгөөний үеэр гарсан үнэтэй санал санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

    Малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах бодлогын хүрээнд 2010 онд хийсэн судалгаагаар 80.4 мянган малчин эрүүл мэндийн даатгалд, 20.0 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан дүн гарлаа. “Хүний хөгжил сан”-гаас малчдын 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна. Малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Суурь тэтгэврийн тухай болон Малчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд уг асуудлыг тусгасан.Мөн малчдын өр зээлийг шийдвэрлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байна. Энэ зорилгоор малчдын өр зээлийг “Хүний хөгжил сан”-гийн хүрээнд шийдвэрлэхээр судалж байна.

    2009-2010 оны өвөл, хаврын зудын сургамжид Засгийн газар дүгнэлт хийж, 2011 онд бүх түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой үүрэг, даалгавар өгч ажилласан. Өнгөрсөн өвөл зарим аймаг, сумын нутагт олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтэн байсан ч аймаг, сум, малчид, иргэд өөрсдийн түвшинд өвс, тэжээл, хашаа, саравч, хэвтэр бууцаа сайн бэлтгэснээр өвөл, хаврыг өнтэй давж, эх мал жилбэтэй төллөж дуусах дөхөөд байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд оны эхний нийт малын 1,6 хувь буюу 534,3 мянган мал зүй бусаар хорогдоод байгаа нь олон жилийн дундажаас бага үзүүлэлт юм. Энэ онд нийт төллөх ёстой 15,4 сая хээлтэгч малын 77,9 хувь буюу 12,0 сая орчим мал төллөж, гарсан төлийн 97,7 хувь нь бойжиж байна. Энэ нь мөн л олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт боллоо.

    Хөдөө орон нутагт ажиллах үед хээлтүүлэгч малын хүрэлцээ хангамж, угшлын асуудал чухлаар тавигдах болсон нь анзаарагдлаа. Өнөөдөр хээлтүүлэгч малын хүрэлцээг бод малд хэвийн, бог малд 2,0 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Энэ нь 2009-2010 оны өвөл, хаврын зудын улмаас бог малын хээлтүүлэгч ихээр хорогдсоноос үүдэлтэй юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үржлийн сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал бойжуулж, борлуулах аж ахуйн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн тодорхой хувийг энэ чиглэлд зарцуулснаар асуудлыг ойрын 2 жилдээ багтааж  шийдвэрлэх болно. Мөн энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, биотехнологи, зохиомол хээлтүүлгийн арга хэлбэрийг өргөжүүлэн ажиллахад анхаарч байна.

    УИХ-ын гишүүд ээ,

    Засгийн газар мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх бодлогыг нэн тэргүүний зорилт болголоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр баруун долоон аймгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй тайван бүс нутгийн статуст хамруулж олон улсын түвшинд зарлах хүсэлтийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад тавиад байна. Энэ нь эхний ээлжинд Монгол Улсын баруун бүс нутгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх юм.

    Цаашид малын чанартай эм, био бэлдмэлийг аль болох дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах бодлого, чиглэл барьж байна. Малын эм, био бэлдмэл үйлдвэрлэх улсын үйлдвэрээс гадна хувийн үйлдвэрүүдийг шинээр бий болгох, малчдад үйлчилгээ хүргэж байгаа хувийн мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжүүдийн материаллаг бааз, чадавхийг сайжруулах чиглэлээр санхүү, зээл, татварын бодлого хэрэгжүүлнэ. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын урт хугацааны 25.0 сая ам. долларын хөнгөлөлтэй зээлээр “Биокомбинат” төрийн өмчийн үйлдвэрийн газарт техник, технологийн шинэчлэл хийнэ. Ингэснээр тус үйлдвэр Европын Холбооны Үйлдвэрлэлийн зохистой дадлыг бий болгох (GMP)шаардлага ханган, мал эмнэлгийн ажил, үйлчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн чанар, баталгаат байдал олон улсын стандартын түвшинд  хүрэх болно.

    Шүлхий өвчний гаралт Зүүн өмнөд Азийн бүс нутаг, манай хөрш орнуудад сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Манай улсын зүүн бүсэд малын гоц халдварт шүлхий өвчин 2010 онд гарч малчдын болон улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсан. Энэ өвчинтэй тэмцэхийн тулд Засгийн газар цаг тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авч ажилласнаар өвчлөлийг бүрэн зогсоож, малчдад учирсан хохирлыг барагдуулсан. Цаашид зүүн бүсийн мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил бүр хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.Шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаархи судалгааг Олон улсын Цөмийн энергийн агентлагийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

    Засгийн газар мал эмнэлэг, үржил, үйлчилгээний хүрээг өргөтгөх, үр дүнг дээшлүүлэх зорилгоор тодорхой зүйлүүдийг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал энэ онд бүх малыг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, бүх үхэр, цөм сүргийн малыг  ээмэгжүүлэн,  бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулна. Мал сүргийг нэг стандартын хувийн дугаартай болгож, бүртгэлд авах, тухайлбал, адуунд “цахим чип” суулгах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ нь мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн гадаад, дотоодын зах зээл, худалдаанд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

    Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, манай орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон байна.Бэлчээрийн доройтол, цөлжилтийг сааруулах зорилгоор “Бэлчээрийн тухай хууль”-ийн төсөл боловсруулсан. Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу уг хуулийн төсөлд нийт малчин өрхийн 10-аас доошгүй хувиас санал асуулга авч байна. Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр индексжүүлсэн даатгалыг 2006 оноос 3 аймагт туршин хэрэглэж, 2011 онд 15 аймаг болгон өргөтгөж, 2012 оноос бүх аймагт хэрэгжүүлэх болно.

    Засгийн газар бэлчээрийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж ирлээ. Бэлчээрийг усжуулах,  хортон мэрэгч шавьжтай тэмцэх, хашиж хамгаалах, отрын бэлчээр шинээр бий болгох зэрэгт 2010, 2011 онд 6.0-7.0 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хүрээнд манай Засгийн газар аймаг дундын отрын бүс нутаг 2-ыг бий болгож, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх арга хэмжээг 2008-2010 онд 2611.3 мянган га талбайг хамруулан зохион байгуулсан.  Цаашид Засгийн газраас аймаг, сум дундын отрын бэлчээр нутгийг өргөтгөн хамгаалах, усжуулах, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, тэжээлийн агуулах, отрын бүс нутагт салхи, шуурганаас хамгаалсан бод, бог малын хашаа, хороо барих зэрэгт анхаарч хөрөнгө оруулалтыг ээлж дараатай нэмэгдүүлэх болно.

    Бэлчээрт нийт 36.0 мянга гаруй худаг ашиглагдаж байгаагийн 68 хувь нь гар худаг, 32 хувь нь инженерийн хийцтэй худаг байна. 2008-2010 ондинженерийн хийцтэй 1000 худаг гаргаж, 1500 худаг засварлаж, малчдын хүчээр 1600 гар худаг гаргасан. Хөдөөгийн хүн амыг болон 40,0 сая толгой малыг найдвартай усны эх үүсвэртэй болгоход инженерийн хийцтэй 8000 худгийг шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд тогтоолоо. Үүнийг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тодорхой зардлуудыг төсөвт тусган ойрын жилүүдэд шийдвэрлэнэ.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар зарим нааштай үр дүн гарч байна. Эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн тэжээвэр амьтан үржүүлж байгаа ферм, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн 3 жилд 458-аар нэмэгдэж 1295 боллоо. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сүүний 6 цогцолбор загвар аж ахуй байгуулж, 44 ферм, иргэнд цэвэр үүлдрийн үхэр олгох дэмжлэг үзүүлсэн. “Сүү” хөтөлбөрийн хүрээнд фермерийн аж ахуйнуудын дунд сүү хөргөж хадгалах 20 төв, 24 хөргүүрийн тоног төхөөрөмж, сүү боловсруулах 30 үйлдвэр, цех шинээр ашиглалтад оруулж, сүүлийн жилүүдэд 1367.0 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, түүний эзлэх хувийг тогтоох асуудлыг шийдвэрлэж энэ хоёр салбарын бие биеэ нөхөх органик холбоог бүрдүүлэх шаардлагатай боллоо.

    Газар тариалангийн салбарыг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан зохистой хөгжүүлэх, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх боломж манай улсад бий. Зүүн, баруун бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар хураан авах ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон, бие биеэ тэтгэсэн үндэсний томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

    Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг түүхий эдэд нь тулгуурлан аймаг, сумын түвшинд барьж байгуулах, гадаадад экспортлох, хил орчмын бүс нутгуудад байршуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх төдийгүй алслагдсан бүс, аймаг, орон нутгийн хөгжил, малчдын амьжиргаанд сайнаар нөлөөлөх юм. Үүнд зориулан 2009, 2010 онд жижиг, дунд үйлдвэрийг өргөтгөх, шинээр байгуулахад улсаас тус бүр 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр дэмжсэн. Харин одоо 150.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах тухай Улсын Их Хурал хэлэлцэж байгаад талархал илэрхийлье.

    Манай улсад чанар сайтай мах, сүү, ноос ноолуур, арьс ширний асар их нөөц байна. Юуны өмнө сүү, махны боловсруулах үйлдвэрүүдийг олон улсын шаардлагын дагуу бодлогоор байгуулж, дотоодын хэрэгцээгээ сүү, махаар хангах, улмаар экспортлох ажлыг шуурхай зохион байгуулна. Мэдээж олон томоохон үйлдвэр барьж байгуулахад төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байж болно. Гадаадын зээл тусламжийг ашиглах, хөрөнгө оруулалтын үр ашигтай санал боловсруулах олон хувилбар манай Засгийн газарт бий.  

    Төрийн өндөрлөгүүдийн гадаад албан ёсны айлчлалын хөтөлбөрт мал аж ахуйн хөгжлийн асуудал чухал байр суурийг эзэлж ирсэн. Тухайлбал өнгөрсөн жил Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд монгол малыг эрүүлжүүлэх, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан. Үр дүнд нь малын гоц халдварт шүлхий өвчнөөс нийт мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-аас 375,0 сая рублийн буцалтгүй тусламжийг мал эмнэлгийн салбарт үзүүлэхээр тохиролцсон. Энэ хөрөнгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, 6 аймаг, нийслэлийн өвчлөмтгий мал сүргийг хоёр жилийн хугацаанд вакцинжуулж эрүүлжүүлэхэд зарцуулна. Тусламжийн эхний шатны 8,5 сая тун вакцин ачигдахад бэлэн болж, уг баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сая гарын үсэг зурлаа.

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр тохирсон 200 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад мах, сүү боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих, малчид, өрхийн тариаланчдад зориулсан газар тариалангийн болон хадлангийн иж бүрдэл бүхий 8000 бага оврын трактор авахаар ажиллаж байна. Энэ мэтээр Улсын Их Хурал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт авч, хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ хангалттай байна. Гэсэн хэдий ч, тухайн бодлого, үйл ажиллагааг анхан, дунд шатанд ойлгож хэрэгжүүлэх тал дээр анхаарах зүйл байгааг тэмдэглэж байна.

    Манай Засгийн газар цаашид мал аж ахуйн талаар дараахь асуудалд анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно:

    • XXI зууны малчин гэсэн ойлголтыг шинээр төсөөлж, малчин хүн бол үйлдвэрлэгч бөгөөд мэргэшсэн болохыг хүлээн зөвшөөрч, аж ахуй эрхлэх мэдлэгтэй, данс тооцоотой болгохоор ажиллана.
    • Малчдыг хөдөлмөрөө хоршиж хоршоо, нөхөрлөл, бүлэг болж ажиллахыг дэмжинэ. Манай улсын санаачлагаар НҮБ 2012 оныг “Олон улсын хоршооны жил” болгон зарласан. Одоо энэ ажлын бэлтгэлийг хангаж байна.
    • Хөдөөд ажиллаж байгаа малын эмч, мал зүйчдыг давтан сургах, мэдлэг чадварыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх нь төрөөс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны эцсийн үр дүнг дээшлүүлэх нэг нөхцөл гэж үзэж байна.
    • Хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилгоор нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулахаар энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна.

    Ийнхүү манай хамтарсан Засгийн газрын мал аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас тоймлон танилцууллаа. УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг мал аж ахуйн бодлогын талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэхийг хүсье.

                 Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011оны 06 дугаар сарын 03-ны өдөр                   Улаанбаатар хот