Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Импортыг бүрэн орлох гол 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломж байна

    Импортыг бүрэн орлох гол 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломж байнаСар шинийн босгон дээр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-2011″ үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээгдлээ. Монгол Улсын Засгийн газар, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ:

    Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал нь манай нийгмийн тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлын нэг мөн гэдэгтэй бүх хүн санал нэгтэй байгаа. Тиймээс хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бий болгох хамгийн оновчтой зохистой арга хэлбэр болох үйлдвэрлэлийг дэмжих, гадаад, дотоодын эх үүсвэр, зээлийг нэмэгдүүлэх ажиллагааг энэ онд ч эрчимтэй хэрэгжүүлнэ.

    Засгийн газраас өргөн барьсан “Зээлийн батлан даалтын тухай” хуулийг УИХ-аас удахгүй хэлэлцэн, баталснаар зээлийн барьцаа хөрөнгө нь дутагдаж байгаа олон зуун үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэх боломж нэмэгдэх юм. 2011-2012 онд эдийн засгийн үр ашиг бүхий 512 үйлдвэрийг 403,3 тэр тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх судалгаа гарсан бөгөөд үүний үр дүнд 15 мянга гаруй ажлын байр бий болно. Бид маш их хэмжээний нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байна. Гол 40 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадвал бид 600 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг хэмнэж энэ хэмжээгээр үйлдвэрлэлээ дэмжих бололцоо байна.

    Бид энэ боломж бололцоог ашиглах ёстой. Засгийн газраас бүхий л талаар дэмжих болно гээд  Монгол улсад үйлдвэрлэгдсэн, монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаан, шингэсэн  бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, Монголын брэнд бүтээгдэхүүнүүд өөрийн дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй, дэлхийн зах зээлд гарч улам олон хэрэглэгч, худалдан авагчтай болохын ерөөлийг дэвшүүллээ. “Монголд үйлдвэрлэв-2011″ үзэсгэлэн худалдаанд 130 гаруй үйлдвэр аж ахуй нэгж оролцож байна. Тэд “Made in Mongolia” шошготой Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээс эхлүүлээд арьсан гутал, цүнх, модон эдлэл, буйдан, хивс, зөгийн бал, зэс, төмөрлөгийн төрөл бүрийн бараа, импорт орлох, экспортод гаргаж буй бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ.

    Өнгөрөгч ондманай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор хүнсний аж үйлдвэрлэл 24 хувиар, хувцас үйлдвэрлэл 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35,6 хувиар тус тус өсчээ. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1,7 мянган хүнээр нэмэгдсэн байна.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    засгийн газар, хуралдаанУЛСЫН САЙЧУУД ТОДОРЛОО

    Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч  хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-ийг тодрууллаа.  

    Засгийн газрын гишүүд цагаан сарын өмнө тэргүүний тариаланч, хамт олон, фермерүүдэд шагналыг нь гардуулахаар хөдөө орон нутгийг зорих гэж байна. Сайд нарын энэ удаагийн томилолтын бас нэг зорилго нь өвөлжилтийн нөхцөл байдал, тухайн орон нутаг бэлтгэлээ хэрхэн хангасантай газар дээр нь танилцах бөгөөд санал, дүгнэлтээ сар шинийн баярын дараа болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо. 

    Улсын сайн малчнаар :

    · Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Бандийн Баасанхүү, Өгийнуур сумын Орхон багийн Должингийн Цогоо, Хайрхан сумын Могой багийн малчин Зэвгийн Өлзийбадрах

    · Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн малчин Зейнолдагийн Өмиртай, Цэнгэл сумын 3 дугаар багийн Жапарын Оралхан

    · Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн малчин Цозонгийн Цогбадрах, Баян-Овоо сумын 3 дугаар багийн малчин Бямбын Лхагвасүрэн, Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Даваадоржийн Батбаяр

    · Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Равжаагийн Дашзэвэг, Орхон сумын 3 дугаар багийн малчин Чимэдбалжирын Отгонбаяр

    · Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн Гончигсүрэнгийн Энхтөр, Цээл сумын Бүрэнжаргалан багийн Ванчигийн Дүгэрсүрэн

    · Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн малчин Лхамын Банди

    · Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн малчин Шаравын Ганцэцэг

    · Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн Дамбын Намсрай, Хатанбулаг сумын Агаруут багийн Шарнайн Чинбат

    · Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн Цогдэлгэрийн Жаргал

    · Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр багийн Наваантаягийн Жаргалсайхан, Гурвансайхан сумын Элгэн багийн Дондовын Дашдорж, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн Доржсамбын Юндэн

    · Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн Нанжийхүүгийн Цэвэгдорж, Түдэвтэй сумын Аргалант багийн Намсрайжавын Арийлгаа, Цэцэн-Уул сумын Жаргалант багийн Омборын Сүхбат

    · Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн Ишдоржийн Мөнхбат

    · Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн Сэрээнэндоржийн Сандагдорж, 3 дугаар багийн Батнасангийн Лхаасүрэн, Хайрхандулаан сумын 5 дугаар багийн Дуламдоржийн Тогмид

    · Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн Чурайн Эрдэнээ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Чойрогийн Баасанжав

    · Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн Ухнаагийн Адъяа, Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Чойнжоогийн Цоггэрэл

    · Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн Доохүүгийн Лхагвасүрэн, Эрдэнэсант сумын 2 дугаар багийн Дотийн Намхай

    · Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн Лутын Халзанхүү, Сагил сумын Боршоо багийн Гэнэнгийн Батжаргал, Тэс сумын 1 дүгээр багийн Даваагийн Гэжээ

    · Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Өлзийн Цэнд-Аюуш, Манхан сумын Тахилт багийн Хасавын Хаянхярваа, Чандмань сумын Тахилт багийн Авирын Энхтайван

    · Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн Ширнэнгийн Батбаяр, Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн Жанчивын Хүүжий

    · Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн Насангийн Жамсранжав, Жаргалтхаан сумын 2 дугаар багийн Зундуйн Пүрэвжав нарын 43 хүн тодорлоо.

    Эдгээр малчид удам залгасан малчид төдийгүй цас зудын гамшгийг өөрсдийн идэвх зүтгэл,, хөдөлмөрийнхөө хүчээр малын хохирол, гарзгүй даван туулсан юм.

    Мөн мал сүргээ өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлэх, сум, орон нутгийн хөгжид тодорхой хандив туслалцаа үзүүлэх, ажлын байр бий болгох, ядуу өрхийг малжуулах, малаа даатгуулах, залуу малчдад арга туршлагаа зааж сургах, бэлчээрийг нөхөн сэргээх, булаг шандын эхийг хамгаалах, “Үдийн цай” хөтөлбөрт сүү, цагаан идээ нийлүүлэх зэрэгт идэвх санаачлагатай оролцож бусдыгаа манлайлсан байна.

     Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн Самдангийн Итгэл, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Цэрэндоржийн Сэржмаа, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Даваахүүгийн Отгонбаатар нар “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарлаа.

    Тэргүүний фермерүүд 3 жилийн хугацаанд сүүний болон хосолмол ашиг шимт цэвэр үүлдрийн хар, шар тарлан, алатау үүлдрийн үхэр үржүүлж, саалийн 305 хоногт нэг үнээнээс 3200-4500 литр сүү авсан байна. Мөн 2-9 га хадлангийн талбайг хашиж га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хэрэгцээт өвс, тэжээл, даршийг 100 хувь хангаж, усан хангамжаа бүрэн шийджээ. Тэргүүний фермерүүд аж ахуйдаа жил бүр 10-35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3-5 хүнийг ажлын байртай болгосон байна.

    Тэд байгаль орчинд халгүй аргаар аж ахуйгаа эрхлэн, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг бүрэн шийдэж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэн, малаа даатгалд бүрэн хамруулж мал бүрийг хувийн дугаартай болгожээ. Нэг малаас авах ашиг шимийг жил дараалан нэмэгдүүлж, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан цөм сүрэг болон зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо нь жил дараалан өссөн, баталгаажсан малыг үржлийн зориулалтаар худалдсан зэрэг олон шалгуураар бусдыгаа хошуучилж Улсын тэргүүний фермер цол хүртэж байна. 

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Мандал”, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Модун Шанью”, Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга”, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Ургацын ундраа”, Түшиг сумын “Анхтамир”, Цагааннуур сумын “Баяндулаан-Уул”, Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан”, “Мөнхшижир тариа”, Цээл сумын “Шим үр”, Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнх-Улз” компанийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарууллаа.

    Тэргүүний тариаланч хамт олон болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн 3 жил дараалан улсын дундаж ургацаас үр тариа 4-11 цн-ээр илүү авсан бөгөөд үр, техник, технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа залуус болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна.

    Улсын тэргүүний тариаланчаар:

    · Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Дарешханы Хабылхан

    · Булган аймгийн Булган сумын Гомбын Дорж

    · Говь-Алтай аймгийн Чандмань сумын Дамбажавын Батсүх

    · Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сүрэн-Ухнын Батцоож

    · Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноосонгийн Алтансүх, Хонгор сумын механикжуулагч Рэнцэнхандын Баярсайхан

    · Дорнод аймгийн Хэрлэн сумын Жаавайн Сүхбаатар

    · Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын механикжуулагч Сахилтын Баатар, Шаамар сумын Цэрэвийн Даваасамбуу

    · Төв аймгийн Борнуур сумын Баатарын Агваансодном, Сүмбэр сумын механикжуулагч Бямбын Шонхоон, Цээл сумын механикжуулагч Батжавын Дамдинсүрэн

    · Увс аймгийн Улаангом сумын Санжийн Нохойжав

    · Ховд аймгийн Ховд сумын Буралбайн Кадирхан

    · Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мижиддоржийн Гантөмөр нар шалгарлаа.

    “Тэргүүний тариаланч”-ийн болзол хангасан иргэд нөөц боломжоо ашиглан хөрсний үржил шим, чийг хамгаалах зорилгоор талбайгаа био болон органик бордоогоор бордох, суваг шуудуу татах, усалгааны хэмнэлтэт технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлыг санаачлан хийсэн байна. Ингэснээр улсын дундаж ургацаас төмс 80-100 цн, хүнсний ногоо 60-250 цн илүү хураан авчээ.

    Мөн сум, орон нутгийн залуучууд, ядуу өрхүүдэд арга, туршлагаа зааж сургахын зэрэгцээ 10 хүртэлх хүнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА

    Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Энэ дагуу алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллага /зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх/-д ажиллаж байгаа генерал, комиссар, офицер, ахлагч нарын гэр бүлийн гишүүний аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал тутамд нэг удаа тэтгэмж олгох юм.  

    Засгийн газраас цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Дэмжлэгийн мөнгөн дүн нь төрийн албан хаагчид олгох орон сууцны зээлийн хэмжээний 30 хувиас багагүй байхаар журамд тусгасан байна.

    Цэргийн алба хаасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Мөн иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгал төлсөн 1 жилийг 6 сар цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохтой холбогдуулан цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх юм.

    БҮС НУТГИЙН ТЭЭВРИЙН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.

    Төсөл батлагдвал нэмэлт зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэлх 16,6 км хатуу хучилттай замыг шинэчлэнэ. Ингэснээр тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийслэлд саадгүй авчирч хүн амын хэрэгцээнд нийлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.  

    “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөл нь сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, байгаль орчныг хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах зорилготой.

    Төслийн өмнө авсан 4,5 сая еврогийн зээлээр Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км авто замыг шинэчлэнэ. Нийт 7 сая еврогийн санхүүжилт бүхий зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилийн 0,75 хувь юм.

    ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИНЭ

    Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

    Төслийн хүрээнд уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн томоохон төслүүдийн техникийн үнэлгээ, санхүү эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ, хууль эрх зүйн орчны үнэлгээг багтаасан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, хэлцлийн удирдлагын чадавхийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

    “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” нь Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Чадавхийг бэхжүүлэх, мэдлэг шилжүүлэх, Гүний усны удирдлага, Төслийн удирдлага гэсэн 4 хэсэгтэй. Төслийг 2011 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх юм байна.

    ҮНЭТ ЦААС ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ

    2010 оны 4 дүгээр саын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. 2010 оны төсвийн жилд 170 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж төсвийн алдагдал болон улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөхөөр төлөвлөж байсан. Гэвч 2010 оны эхний 11 сарын төсвийн гүйцэтгэл, 12 дугаар сарын хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад энэ онд үнэт цаас гаргах шаардлагагүй болжээ.

    2009 онд Монголбанкинд арилжаалсан 230 тэрбум төгрөгийн 4 төрлийн үнэт цаас нь 365 хоногийн хугацаатай, хоёрдогч зах зээлд арилжаалагдах боломжтой байв. Үнэт цааснуудын эргэн төлөлтийг хугацаанаас өмнө, хүүгийн хамт эргүүлэн төлж байгаа бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 33 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна. Үлдэгдлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх юм.

    “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”, УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ

    Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 1921 онд Монгол Улсад анх улс төрийн нам байгуулагдан тэмцэл хийн Хаант засгийг халж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн билээ. Энэ тэмцлийн үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хөгжлийн шинэ замыг сонгон хөгжиж эхэлсний дээр, дэлхийн улс орнуудтай адил тэгш эрхтэйгээр харилцах боломжтой болсон юм.

    2011 оны 3-р сард “Эх орончдын өдөр”, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарлиг гарган Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, Эх орончдын өдөр, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг орон даяар тэмдэглэх, зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.

    САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төслийг хэрэгжүүлэхийн тулд манай улс Азийн хөгжлийн банкнаас 40 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам. долларын буцалтгүй тусламж авахаар төлөвлөөд байна.

    Төслийн хүрээнд Замын-Үүдийн хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх, Замын-Үүд өртөөнд холимог тээврийн терминал, аж ахуй, логистикийн үйлчилгээ бий болгох юм.

    АГЕНТЛАГУУДЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

    Засгийн газрын хуралдаанаар Рэнцэнгийн Содхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Шагдарсүрэнгийн Энхбатыг Эрүүл мэндийн газрын, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын, Цэвэлсодномын Ганхүүг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын, Баагаагийн Баттөмөрийг Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд тус тус томиллоо.

    “ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах “Оюутолгой” төслийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригттанилцууллаа. Тэрбээр ордын нөөц, техник-эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн тооцоо, Монголын тал хувь нийлүүлэгч болсон талаар болон Монголын талын бусад оролцоо, үйл ажиллагаа, барилга, бүтээн байгуулалтын ажлын явц, ажиллах хүчин болон сургалтын төлөвлөгөө, төслийн ханган нийлүүлэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.              

    Танилцуулгаас харахад Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө буюу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хангахад шаардлагатай арга хэмжээг Засгийн газар, хөрөнгө оруулагч талын зүгээс авч xэрэгжүүлж байгаа юм байна.  Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу“Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн нэрийг 2009 оны 11 дүгээр сард “Оюутолгой” ХХК болгон албан ёсоор өөрчилжээ. Ийнхүү гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдхангагдсантай холбогдууланОюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

    “Оюутолгой” ХХК ньордыг ашиглахТЭЗҮ-ийн дагуу “Оюутолгой” төслийн олборлолтын үйл ажиллагааг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ч барилгын ажлын төлөвлөгөө, хийгдэх хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар олборлолтыг 2012 онд эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

    Төслийн хугацааны туршид дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байгаа бол Хөрөнгө оруулагчийн хувьд “Оюутолгой” төслөөс нийт 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. “Оюутолгой” төслөөс Монголын талын олох 29.1 тэрбум ам.долларын 9.9 тэрбум төгрөгийн орлого нь “Оюутолгой” төсөлд Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувьд ногдох ногдол ашгийн орлого, 19.2 тэрбум төгрөгийн орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос тус тус бүрдэхээр байгаа тооцоо гарсан байна.

    Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн төслөөс хүртэх ашгийг өнөөгийн цэвэр үнэ цэнэд шилжүүлж үзвэл, Монголын тал “Оюутолгой” төслөөс нийт 5.0 тэрбум ам.долларын орлого хүртэх бол Хөрөнгө оруулагч 3.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс “Оюутолгой” төслийн нийт ашгийн 59.0 орчим хувийг хүртэхээр байгаа бол Хөрөнгө оруулагч 41.0 орчим хувийг хүртэхээр байна.

    Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцвол “Оюутолгой” төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эхлэн эерэг гарах тооцоог мэргэжлийн яам хийжээ.

    Монгол Улсын Засгийн газар болон“Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч болох нөхцөл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д бүрдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ болон Хувь нийлүүлэгчдийн хурал тус тус 2 удаа хуралджээ.

    Удаа дараа хэлэлцэж ярилцсаны дүнд “Оюутолгой” ХХК-ийн Хянан шалгах зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. Хувь нийлүүлэгчдийн өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд болсон хоёрдугаар хурлаар компанийн 2010 оны санхүүжилтэд зориулж давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэж батлах, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан байна.

    “Оюутолгой” төслийн барилгын ажлын одоогийн үе шат болон үйлдвэрлэлийн шатанд шаардлагатай ажиллах хүч, төсөлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, төслийн санхүүжилт зэрэг асуудалд Монголын талын ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс МГЛ” ХХК анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.

    Түүнчлэн, “Оюутолгой” төслийн хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний талаар тодорхой бодлого боловсруулж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгээр ахлуулан НХХЯ-наас байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, НХХЯ-ны удирдах албан тушаалтнууд орж ажиллан төслийн ажиллах хүчний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлтэйгээр ажиллаж байна.

    “Оюутолгой” ХХК-иас ирүүлсэн мэдээллийн дагуу “Оюутолгой” төслийн хүрээнд нийт 3 жилийн хугацаанд хийгдэх барилга, угсралтын ажил 2010 оны 09 дүгээр сарын байдлаар төлөвлөсөн хуваарийн дагуу хийгдэж байна.

    Тус компаниас ирүүлсэн мэдээллийн дагуу төслийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдөж буй томоохон ажлын талаар товч танилцуулахад, өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 1,2 тэрбум долларын төсөвт өртөгтэй баяжуулах үйлдвэрийн суурь, баяжмал тээвэрлэх шугамын ажил хуваарийн дагуу явагдаж, 2010 оны 09 дүгээр сарын байдлаар 25,000 метр.куб бетон цутгалтын ажил хийгдсэн байна. Далд уурхайн малталтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 4 км орчим хонгил гаргах газар шорооны ажлыг 1300 метрийн гүнд гүйцэтгэсэн байна.

    Үйлдвэрлэлийн зориулалттай 2 дугаар босоо амны 90 метр өндөр цамхагийн барилгын ажил үргэлжилж байна. Үйлчилгээний зориулалттай 1 дүгээр босоо амны хөндлөн малталт нэвтрэлтийн ажил төлөвлөсний дагуу явагдаж байна. Цагт 200 куб метр зуурмаг бэлтгэх хүчин чадалтай Бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад орж, нийт 32,000 метр.куб бетон зуурмаг үйлдвэрлээд байна.

    Түүнчлэн, барилгын эхний үе шатанд шаардлагатай 24 Мегаваттын дизель цахилгаан станц болон 35 кВ-ын түгээх сүлжээ баригдаж дуусах шатандаа ороод байна. Орон нутгийн нисэх онгоцны буудал баригдаж 2010 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон. 4,0 сая ам.долларын төсөвт өртөг бүхий дээрх ажлыг дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн байна.

    220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд барилгын ажлын төсөвт өртөг нь 68,0 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж байна. Түүнчлэн, 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн барих боломжийг судлах судалгааны ажил хийгдэж байна.

    ЭБЭХ-ний сайд “Оюутолгой” төсөлд ажиллах хүч болон сургалтын төлөвлөгөөний талаар ч мөн танилцууллаа. 2010 оны 10 дугаар сарын байдлаар “Оюутолгой” төсөлд нийт 5700 гаруй ажилтан ажиллагсад, гэрээт ажилтан ажиллаж байгаагийн 63% буюу 3600 гаруй нь Монголчууд байна. “Оюутолгой” ХХК нь төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөөг БСШУЯ-тай хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрт жилд 850-1000  хүн хамрагдаж, төлөвлөгөөний дагуу ирэх 5 жилийн хугацаанд ойролцоогоор 78 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжэ.  

    Түүнчлэн БСШУЯ, НХХЯ-тай хамтран 36 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус компаниас санхүүжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 3300 мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх бөгөөд эдгээр нь “Оюутолгой” төсөл болон бусад уул уурхай, зам, төмөр зам, барилгын төслүүдэд ажиллах боломжтой болох юм.

    2010 он гарснаас хойш “Оюутолгой” төслийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдтэй нийт 887,0 сая ам.долларын өртөг бүхий төслийн гэрээг байгуулсан байна. Түүнчлэн, цаашид монголын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг батлан гаргажээ.  

    “Оюутолгой” төсөлд үйлчилгээ үзүүлж, бараа нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2400 аж ахуйн нэгж байдаг бөгөөд томоохон ажил, үйлчилгээ нийлүүлэгч байгуулагуудаас дурдвал, Хасу, Барилга корпораци, Хэт, Моннис, Монроуд, MCS, Петровис, Аэро Монголиа зэрэг компаниуд төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Төслийн ханган нийлүүлэлтийг Бээжин дэх Ханган нийлүүлэлтийн хэсгээс гүйцэтгэдэг байсныг Ажлын байнгын хорооны болон ТУЗ-ийн Монголын талын гишүүдийн хүсэлтээр Улаанбаатар хотод нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна

    “Оюутолгой” төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1 сая ам.доллараас дээш өртөгтэй бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулахаар  20 аж ахуйн нэгж шалгараад байгаа ажээ. Ирэх оны хүрээнд төслийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлж болох нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг “Оюутолгой” ХХК-иас гаргажээ.

    Үүнд:

    Дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх төслүүд

     Төслийн нэр (Ам.доллар)
    1 ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл цахилгаан шугам тавих 35 сая
    2 ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл авто зам тавих 90 сая
    3 Онгоц хөөрч буух байнгын талбай ба нисэх онгоцны буудал барих 30 сая
    4 Монголын хилийн боомтыг засаж сайжруулах 19 сая
    5 Дэд бүтцийн төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэх 6 сая
    6 Уурхайн талбайгаас гадна орших кемпүүдийн хоол хүнсний хангамж 20 сая
    7 Дээж хадгалах байгууламж барих 0.3 сая
    8 Уурхайн угаалга цэвэрлэгээний байгууламж барих 14 сая
    9 Хаягдлын далан босгох газар шорооны ажил 20 сая
    10 Агуулах барих 4.5 сая
    11 Гашуунсухайтад 581 м2 лаборатори барих Зарлана
    12 Баян-Овоод 625 м2 спортын танхим барих Зарлана
    13 Даланзадгад хотын 1100 м2 талбайд сэргээн сайжруулалт хийх Зарлана
    14 Ханбогдод 1325 м2 Захиргааны байр барих Зарлана
    15 Ханбогдод орон сууцны байр барих Зарлана
    16 Даланзадгадад хангамжийн болон бизнес хөгжлийн төв барих Зарлана
    17 Гашуунсухайт-Оюутолгой хооронд нарийн зам тавих Зарлана
    18 Даланзадгадад их сургууль барих Зарлана
    19 Ханбогдод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв барих Зарлана
    20 Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төвийг сайжруулах Зарлана
    21 Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын шинэ төв барих Зарлана
    22 Чойрт 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих Зарлана
    23 Дарханд 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих Зарлана
    24 Оюутолгойн 1-р шатны сургалтын байгууламж Зарлана
    25 Оюутолгойн 2-р шатны сургалтын байгууламж Зарлана
    Нийт 238.8 сая

    Дээр дурдагдсан ажил үйлчилгээнээсдараахь төслүүдийг бүсийн хөгжилд чиглэн хэрэгжүүлэхээр “Оюутолгой” ХХК-иас төлөвлөж буй бөгөөд эдгээр ажил үйлчилгээний төсөвт өртөг нь 8.8 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж байна. Үүнд:

    Бүсийн хөгжилд чиглэсэн төслүүд

     Төслийн нэр (Ам.доллар)
    1 Гашуунсухайтын боомтыг хөгжүүлэх төсөл 1.8 сая
    2 Гашуунсухайтын боомтын түр лаборатори
    3 Баян-Овоо сумын спорт цогцолбор 450 мян.
    4 Даланзадгадын сургалтын төвийн засвар, өргөтгөл 1.25 сая
    5 Оюутолгойн Ханбогд дахь Оффисын барилга 650 мян.
    6 Ханбогдын сургалтын төв 1.7 сая
    7 Даланзадгадын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх төв 450 мян.
    8 Чойрын сургалтын төвийг хөгжүүлэх төсөл 1 сая
    9 Дарханы сургалтын төвийг хөгжүүлэх төсөл 1.5 сая
    10 Ханбогдын цэцэрлэгт хүрээлэн
    Нийт 8.8 сая

    Мөн Гашуунсухайтын хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, олон боомтыг байнгын ажиллагаатай, олон улсын чанартай боомт болгох үүднээс “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 1.6 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 2011 онд мөн нийт 18 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр тус компанийн зүгээс төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.

    ТОВЧХОН

    ·  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.

    ·  Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэлийн дагуу Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.

  • Махны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой

    Махны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг өнөөдөр ярилцлагад урьж, махны нийлүүлэлт хэвийн байхад махны үнэ  яагаад өсөөд байгааг, сар шинийн баяраар иргэд хямдхан мах худалдаж авах боломжтой эсэх, ууцны мах 300 мянгад хүрч байгаа нь үнэн үү гэдэг асуултад хариулт авлаа. Мөн энэхүү уулзалтын бас нэг зорилго нь Засгийн газраас 2011 оныг хүнсний аюулгүй байдал, хангамжийг нэмэгдүүлэх чанаржуулах асуудлыг гол зорилтоо болгон ажиллаж байгаатай холбоотой юм.

    Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, хотын мэр Г.Мөнхбаяр нар ч хүрэлцэн ирсэн байв. Мөн түүнчлэн маргааш болох  хүнс хөдөө аж ахуйн улсын зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд ч уг уулзалт болж байгааг Засгийн газрын тэргүүн тодотгож байлаа. Мөн  зуд болоход  хүн бүр л анхаарч сонсдог, бас монгол хүн бүрт хамааралтай сэдэв болохоор уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч нуусангүй.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд товч мэдээлэл хийхдээ, Монгол улсын засгийн газраас хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах чиглэлээр олон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт бодитой өсөлтүүд гарч байгааг дурьдаад, энэ салбарын бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оныхоос 27.5 хувиар өсч, 454.4 тэрбум төгрөгт хүрснийг тэмдэглэлээ.

    Ерөнхий сайдын асуултад салбарын сайд хариулахдаа ууцны мах 300 мянга хүрсэн гэх  хэвлэлд гарч байгаа мэдээллийг няцаав. Ууцны махыг гурав ангилж байгаа бөгөөд жижгэвтэр нь 90.000-100 мянга, дунд орчим нь 100.000-150.000,харин том нь 150.000-200.000 орчим төгрөг байгааг дуулгасан. Харин махны үнэ өссөн шалтгааныг зүүн аймгууд болон Төв аймгийн зүүн сумдаас  ирэх  махны нийлүүлэлт зогссоноос үүдэлтэйг тайлбарлаж байлаа. Энэ сарын 15 –наас эхэлж нөөцийн махыг нийлүүлж эхэлсэн болохоор хэвийн байдалд орох болно гэдгийг ч  дуулгалаа.

    Харин  нөөцийн махыг хичнээн цэгт ямархуу байдлаар борлуулж байгаа , иргэдэд хямд мах очиж чадаж байгааг  сонирхсон Ерөнхий сайдын асуултад Улаанбаатар хотын Ерөнхий менежэр Ч.Бат дараах хариултыг өглөө. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 2011 онд 12000 тонн нөөцийн мах бэлтгэж нийлүүлэх аж. Нэгдүгээр сарын 17-ны байдлаар мах бэлтгэлийн ажил 11.5 тонн буюу 96 хувьтай байгаа юм байна. Нийслэлийн нөөцийн махны бэлтгэлд 14 компани оролцож байгаа ажээ.

    Нөөцийн махыг нийт 267 цэгээр нэгдүгээр сарын 15-наас эхэлж борлуулж байгаа бөгөөд 0.5 түүнчлэн 1 болон 3 кг-аар савлан, хонины махыг 3000, Үхрийн махыг 3500, Ямааны махыг 2400 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа юм байна. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд нийтдээ 30 мянган тонн нөөцийн махыг борлуулаад байгааг ч дурьдлаа. Нөөцийн ийм хэмжээний мах нийлүүлэхэд  үнэ  нь  харьцангуй тогтворжсон  болохоор үлдсэн хувь нь гарахад цаашид улам тогтвортой, хэвийн болно  гэдгийг албаны хүмүүс амаллаа.

    Нэг дүүргийн  хоёр дэлгүүрт нөөцийн махыг худалдаж байгаа бөгөөд энэ тухай хорооны даргад нь ч  дуулгасан гэдгийг мэдээлээд, сар шинээр иргэд ченжийн гар дамжсан үнэтэй мах бус, нөөцийн хямдхан мах худалдаж авах бололцоотойг хэллээ. Мөн энэ сарын 20-доос эхэлж нийслэлийн Баянгол,Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт мах болон цагаан идээний үзэсгэлэн яармагыг зохион байгуулах болсныг ч энэ үеэр дуулгаж байв. Ямартай ч ирэх долдугаар сар хүртэл махны үнэ тогтвортой байхыг нийслэлийн удирдлагууд амалж байна.

    Харин мах үйлдвэрлэгч нарын зүгээс цас зудтай байсан  энэ үед 12000 тонн мах бэлтгэж чадсан нь том амжилт гэдгийг хэлээд, малчдад татаасыг нь өгчихдөг болчихвол махны үнэ өсөхөөс эхлээд жилийн жилд яригддаг эдгээр асуудлууд арилах болно гэдгийг дурьдлаа. Мөн малд тоон систем тавих туршилтыг энэ онд хоёр аймагт  туршихаар болсон чимэгтэй мэдээг ч хэлсэн. Мөн Засгийн газрын дэвшүүлж байгаа төрийн зарим үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулж өгч байгаа шийдвэрийг тэд тун сайшаалаа. Тодорхой үр дүнгүүд гарч байгааг жишээ гарган тайлбарласан.  

    Малыг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, бас татаасын талаар ямар бодолтой байгааг сонирхсон  Ерөнхий сайдын асуултад тодорхой бодлого боловсруулж байгааг  хэлээд, харин малчдад татаасыг нь шууд өгчихдөг болчихвол хүнсний аюулгүй байдлаас эхлээд хулгайн асуудал, түүнчлэн мехнаник үйлдлүүд зогсох болно гэж байв. Бас мал бэлддэг зардлаа ч хэмнэх боломжтой гэнэ.

    Энэ мэт мал, махыг тойрсон олон асуудал энд яригдлаа. Малын тооллого  бодитой эсэх, гааль дээр байгаа гахайн өөх МХЕГ-ын даргын асуудлаас болж орж ирэхгүй байна.  Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол цагаан сараар хиам үнэд орж мэдэх нь гэдэг асуудлыг Хиам үйлдвэрлэгчдийн холбоо сануулаад авсан. Атрын аян амжилттай өрнөсөн, одоо хөдөө аж ахуйг энэ жишигт хүргэх хэрэгтэйг ч дуулгалаа.   Зарим нэг үйлдвэрлэгчдийн амнаас гарсан   нүүрсэн дор мах нууж гардаг гэх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын дарга бүхий л нотолгоо баримтаар   эрс няцааж, ийм боломжгүй зүйл ярих нь үнэнд нийцэхгүй гэж байлаа.

    Т.Бадамжунай  сайдын хэлснээр   махны экспортын асуудал харьцангуй хөдөлгөөнд орсон, одоо малыг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх эргэлтэд оруулахад энэ жил том ажлууд хийгдэх болно гэлээ. Харин энэ бүгдийн дараа Ерөнхий сайд хэлэхдээ  уулзалтаас олон чухал санаа гарсныг дурьдаад, ярьснаа ажил хэрэг болгож үр дүнд хүрэх,  үйлдвэрлэгч малчид ямар үүрэгтэй байх  юм гэдгийг тодорхой болгож, энэ асуудлыг боловсруулж эргэж танилцуулахыг холбогдох яаманд үүрэг болголоо.

    Мөн өнөөдрийн ярилцлагад хамгийн их хөндөгдсөн эргэлтийн хөрөнгийг тодорхой хэмжээгээр шийдэж, шийдвэр гаргахаа,  Засгийн газар өөрийн талаас хамаарах бүх зүйлийг хийж, хамтдаа үр дүнд хүрэх болно гэдгийг ч мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагад  дуулгалаа.

  • 2011 онд гурилын үнэ тогтвортой байна гэдэгт Засгийн газар, гурил үйлдвэрлэгчид санал нэгтэй байна

    2011 онд гурилын үнэ тогтвортой байна гэдэгт Засгийн газар, гурил үйлдвэрлэгчид санал нэгтэй байна Хүнсний хангамж, чанар ньдэлхий нийтийн төдийгүй манай улсын хувьд ч хамгийн чухал болоод байгаа. Монголчууд бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд гол жин дардаг гурил, махны нийлүүлэлт, үнэ ханш, чанарын асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд ажлын нэг өдрөө зориуллаа. Эхлээд тэрбээр Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо болоод гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм.

    Засгийн газар 2011 оныг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, үндэсний аюулгүй байдлыг хангахад илүү анхаарал тавьж, энэ чиглэлээр үйлдвэрлэлүүдийг, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьж ажиллаж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг өрөөндөө хүлээн авч уулзахдаа хэллээ.Энэ уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болсон хоёр асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нааштай хариу өгсөн нь 2011 онд гурилын үнэнд өөрчлөлт оруулахгүй байж болохоор шийдэлд хүргэлээ.

    Өөрөөр хэлбэл, жил бүрийн 4-р сарын 01-ээс 7-р сарын 01 хүртэлх хугацаанд гаалийн импортын татвар 15-5 хувь болж буурдаг. Үүнээс шалтгаалан гурилын үнэд хэлбэлзэл гардаг. Гурилын гаалийн татварын хувь хэмжээг улирлын ялгаваргүй болгох болон дотоодод үйлдвэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас 2011 оны долдугаар сар хүртэл хугацаанд чөлөөлсөн. Энэ хугацааг сунгаж өгөх саналыг гурил үйлдвэрлэгчид Засгийн газрын тэргүүнд тавьсан юм.

    Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ, Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлнэ, ийм үүрэгтэй. Үе шаттайгаар арга хэмжээ авна. Ингэж байж чанартай, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангана гэлээ. Тиймээс тэрбээр, гурилын гаалийн албан татварын хувь хэмжээг улирлын ялгаагүй болгооч ээ гэсэн тэдний саналыг нухацтай авч үзнэ гэдгийг хэлээд тохиромжтой хувь дээр нь тогтоон барих боломжтойгэлээ. Энэ чиглэлээр асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээ амлалаа.  

    Мөн дотоодод үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас энэ оны 7 дугаар сар хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн. Засгийн газар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хугацааг сунгах асуудлыг боловсруулж УИХ-д тавьчихсан байгаа. Ойрын хугацаанд шийднэ гэсэн таатай мэдээллийг гурил үйлдвэрлэгчдэд дуулгалаа.  

    ХХААХҮ-ийн сайд болон нийслэлийн удирдлагууд, гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагууд оролцон гурилын үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, төр засгийн ямар дэмжлэг хэрэгтэйг талаар илэн далангүй ярилцсан энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гурил үйлдвэрлэгч нар сайн ажиллаж байгаа. Гурилын хангамжид асуудал үүсэхгүй, үнэ ханшийн хувьд ч харьцангуй таатай, тогтвортой байгааг тэмдэглээд ард иргэдийнхээ хэрэглээ, эрх ашгийг хамгаалж, чанартай бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ үнийг тогтвортой  барьж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ нь төр засаг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурил үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаагийн сайн жишээ энэ юм гэж Ерөнхий сайд гурил үйлдвэрлэгчдийг сайшаалаа.

    Засгийн бодлогыг дэмжиж үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлж чанартай үйлдвэрлэл явуулж чадаж байгааг Ерөнхий сайд мөн онцлоод ажлаа улам өргөжүүлж дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ экспортод гаргах том боломж энэ салбарт байгааг энэ үеэр дуулгалаа.  Мөн үндэсний үйлдвэрлэгчид борлуулалтын мэдээллээ үнэн зөв гаргаж өгч байх шаардлагатай гэсэн асуудал ч энэ уулзалтын үеэр хөндөгдлөө.

    Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн хэлэхдээ, ОХУ, Казахстанд нэг тн улаан буудайн үнэ 300-350 мянган доллар. Өмнөд хөрш Хятададч мөн ийм ханштай байна. Үүнтэй харьцуулахад манай улсад улаан буудайн үнэ харьцангуй хямд, 350 мянган төгрөг буюу 280 орчим мянган доллар байна гэж хэллээ. Тэрбээр мөн улаанбуудайн үнэ ийм хямд байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын 3 аян”-ы үр дүн. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц үр тариа, буудай тарьж байгаагийн баталгаа. Өмнөх жилүүдэд манайд улаанбуудайн үнэ хойд хөршийнхөөс ямагт өндөр байдаг байсан бол энэ жилээс ханш нь буурсан. Энэ хэрээр ард иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм.

    Мөн төр засгаас гурил үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж байгаа  гурилын үйлдвэрт тушаасан буудайн тoнн тутамд 2008 оноос урамшуулал олгож эхэлсэн, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг  гаалийн болон НӨАТ-аас 2011 оны 12 сар хүртэлххугацаанд чөлөөлүүлсэн, гурилын үйлдвэрүүдэд дотоод хяналтын лаборатори байгуулахад нь хүүгүй зээлийн дэмжлэг үзүүлж байгаа, дотоодод үйлдвэрлэгдэж буй гурилыг НӨАТ-аас  2011 онын 07 сар  хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн, хүн амын дундах бичил бодисын дутлаас сэргийлж, баяжуулсан гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор баяжуулагч бодис /примекс/-ыг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа зэрэг ажлын үр дүнд гурил үйлдвэрлэгч компаниуд хөл дээрээ баттай зогсож байгаа гэдгийг тэд хэллээ.   

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд нийт холбоодынхоо түвшинд уулзалт хийж ярилцах шаардлага байна. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үүрэг хариуцлага, эрх оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого,хууль боловсруулахад саналбодлыг сонсдог, авдаг больё гэсэн бодлого барьж байна. Идэвхтэй оролцоорой гээд ийм арга хэмжээг уламжлал болгоно. Эндээс л үр дүн, бодит ажил гарна гэдгийг тэмдэглэлээ

  • Сайхан бичигтнүүд Ерөнхий сайдаас шагналаа гардлаа

    Сайхан бичигтнүүд Ерөнхий сайдаас шагналаа гардлааМОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олон монголын сайхан бичигтэн шалгаруулах улсын 14 дүгээр уралдааныхаа дүнг гаргалаа. Түрүүлсэн багш, сурагчдын шагналыг үе үеийн Ерөнхий сайд нар гардуулдаг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр багш, сурагчдад шагналыг нь гардуулж баяр хүргэв.

    Өнгөрсөн жил болсон дээрх арга хэмжээнд гүйцэтгэх засаглалын тэргүүн оролцох үеэрээ үндэснийхээ соёлыг дээдэлдэг сайхан бичигтнүүдийг аль болох олныг шалгаруулж урамшуулна гэж амласан. 2010 онд 4 хүүхэд тухайн мэргэжлийн их, дээд сургуульд Засгийн газрын зардлаар суралцах эрх авч байсан бол энэ жил 8 сурагч  МУИС, МУБИС-д урилгаар элсэж Төрийн сангийн буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхээ Ерөнхий сайдаас гардлаа. Энэ нь “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээний нэг хэсэг гэж хэлж болно.

    Энэ жилийн уралдаанд Говь-Алтайгаас бусад бүх аймаг, нийслэлийн 1000 шахам оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.

    Дэлхий нийтээрээ даяршиж байгаа өнөө үед үндэсний бичиг үсгээ нийтэд сургах, түгээн дэлгэрүүлэх төрийн бодлогыг дэмжиж, жил бүр сайхан бичигтэн шалгаруулах улсын уралдаан зохиож, эх орныхоо түүх, соёл, зан заншил, уламжлалаа дээдлэн хадгалахад хүчин зүтгэж байгаа МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олон, улсын уралдаанд оролцогчид, сонины захиалагч, уншигчдад Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

    Тэрээр монголын сайхан бичигтнүүдэд шагнал гардуулсны дараа уралдаанд ирүүлсэн бүтээлээр гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. “Хүмүүн бичиг” сонин ньзахиалагчдынхаа тоогоор 7 хоног тутмын сонинуудын эхний 5 байранд тогтмол ордог юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    “МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2010” УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН

    11- р ангийн сурагчдын ангилалд:

    1. Гомбожавын Золзаяа-Нийслэлийн 5-р сур, 11-р анги

    2. Энхболдын Жаргалдулам-Төв, Зуунмод сум,“Хүмүүн” цогцолбор,11-р анги

    3. Нарангэрэлийн Отгонгэрэл-“Эрдмийн өргөө” цогцолбор, 11-р анги

    4. Цэрэнбатын Долгорсүрэн-Хөвсгөл, Мөрөн, “Ирээдүй” цогцолбор, 11-р анги

    5. Адьяасүрэнгийн Алигэрмаа-Хөвсгөл, Мөрөн, 2-р дунд сургууль, 11-р анги

    6. Даваанямын Дариймаа-Нийслэлийн 84-р дунд сургууль,11-р анги

    7. Шаравдоржийн Баянжаргал-Хөвсгөл, Мөрөн, 2-р дунд сургууль, 11-р анги

    8. Батчулууны Сүлджаргал-Төв, Жаргалант сум, 11-р анги нар тэргүүн байр эзэлж, 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн МУИС, МУБИС-д урилгаар элсэж, Төрийн сангийн буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхтэй болов.

     

     Монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарын ангилалд:

    Тэргүүн байр:

    Н.Уранцэцэг-Дархан-Уул аймаг, 15-р сургуулийн монгол хэл-уран зохиолын багш

    Дэд байр:

    О.Дэлгэр-Нийслэлийн 23-р сургуулийн монгол хэл бичгийн багш

    М.Пүрэвсүрэн-УБ хотын 18-р сургуулийн монгол хэлний багш

    Гуравдугаар байр:

    Б.Буяндэлгэр– УБ хотын ”Атланта” дунд сургуулийн монгол хэлний багш

    Б.Болортоль-УБ хотын 67-р сургуулийн монгол хэлний багш

    Ч. Нарантуяа-Хөвсгөл аймгийн “Гурван-Эрдэнэ” дунд сургуулийн монгол хэлний багш

     

    Сурагчдын ангилалд:

    Тэргүүн байр:

    Д.Гажидваанчиг-Төв аймаг, ”Хүмүүн” цогцолбор сургууль, 10-ын “в” ангийн сурагч

    Ө.Очирпүрэв-Нийслэлийн 93-р дунд сургууль, 8-ын “г” ангийн сурагч

    Дэд байр:

    Ц.Оюун-Эрдэнэ-УБ хотын 97-р сургууль, 10-ын “а” ангийн сурагч

    Х.Энхзул-Архангай аймгийн Хайрхан сумын дунд сургуулийн 8-ын “а” ангийн сурагч

    Гуравдугаар байр:

    Т. Насантогтох– Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Буянт эрдэм” дунд сургуулийн 7-р ангийн сурагч

    Н.Саруул-Эрдэнэ– Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 9-ийн “в” ангийн сурагч

    Тусгай байр:

    П. Ану-Баян-Өлгий аймгийн Монгол-Туркийн сургуулийн 10-ын “б” ангийн сурагч

    Г. Ууганцэцэг-Төв аймаг, Жаргалант сум, 7-р ангийн сурагч

    Б. Есүй-УБ хотын “Сант” сургууль, 5-р ангийн сурагч

    Б. Ууганбаяр-Дундговь аймаг, Дэрэн сум, 7-р ангийн сурагч

    Б. Сарангуа-УБ хот, “Шавь” цогцолбор, 8-р ангийн сурагч

    М. Энхжаргал-УБ хот, 17-р сургууль, 8-р ангийн сурагч

    Б. Гантуяа-Дорнод аймгийн Хэрлэн сум, 11-р сургууль, 8-ын “а” ангийн сурагч

     

    Насанд хүрэгчдийн ангилалд:

    Тэргүүн байр:

    Д.Батнасан-Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор, технологийн багш

    Дэд байр:

    С.Халиун-МУИС-ийн МХСС-ийн монгол судлалын 1-р ангийн оюутан

    Гуравдугаар байр:

    Д.Батсүх -МУИС-ийн УБ сургуулийн хэл утга зохиолын 4-р ангийн оюутан

    Тусгай байр:

    Ш.Уянга-МУБИС-ийн МСС-ийн монгол-англи хэлний 1-р ангийн оюутан

    С. Очмаа-МУИС-ийн МХСС-ийн монгол-хятад судлалын 3-р ангийн оюутан

     

    “Хүмүүн бичиг” сонины “Хүндэт өргөмжлөл”-өөр:

    Х. Номлосаран-МУИС-ийн Улаанбаатар сургуулийн монгол хэл бичгийн багш

    Д. Батбаяр-Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн, өндөр настан

    Д. Доржпагма-Хөвсгөл, Мөрөн сум, 2-р дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш

    Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” дунд сургууль

    УБ хотын БЗД-ийн “Шавь” цогцолбор сургууль

    УБ хотын БЗД-ийн“Эрэл” дунд сургууль

    Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургууль

    Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Буянт эрдэм” дунд сургууль

    УБ хотын 15-р дунд сургууль

    Дархан-Уул аймгийн 15-р дунд сургууль

     

    Улсын уралдааны бичвэрийн бус бүтээлийн тэргүүн шагналтнаар:

    Б. Навчаа-Дархан-Уул аймгийн 15-р дунд сургуулийн бага ангийн багш

  • Оюутны хотхоны ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Оюутны хотхоны ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо Налайх дүүргийн зүүн урд хэсэгт Шивээтийн хөндийд 2000 гаруй га талбайд Их, дээд сургуулиудын оюутны хотхон байгуулахаар төлөвлөсөн. Хотхон байгуулах ажлыг эхлүүлээд жил гаруй боллоо. Ажил хэвийн явж байгаа ч дэндүү удаан байна. Одоо ажлаа хурдуулах, эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнөөдөр Оюутны хотхон байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа хэллээ. Арабууд сая гаруй хүн амтай Доха хотыг л гэхэд 3-4 жилийн дотор байгуулж, архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга байшинг сүндэрүүлэн босгоод хүмүүсийг гайхшируулж байхад бид ганц хотхон байгуулах гэж ингээд л яриад байдаг. Бидэнд тийм хурд дутаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хатуухан анхаарууллаа.

    Мөн тэрбээр ном дүрмийнх нь дагуу тендер зарлан дүгнээд оюутны хотхон байгуулж байсан туршлагатай, гадаадын мэргэжлийн том компани, мэргэжилтнүүдийг зөвлөхөөр авч, хотхоныхоо ерөнхий төлөвлөгөө, менежментийг эхнээс нь зөв хийхийг үүрэг болголоо.

    БСШУЯ-ны удирдлагууд болон Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааныхнаас Оюутны хотхоны дэд бүтцийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулсан, нийслэлээс зүүн тийш явах замын ачаалал нэмэгдэхэд хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн талаар асууж сонирхоод оюутны хотхоны төлөвлөлтийг өөрсдийнхөө мэдлэгийн хэрээр харах биш, олон улсын стандартад нийцсэн, тэр түвшинд хүрсэн оюуны хот байгуулах учиртайг Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд анхааруулсан юм. Мөн Оюутны хотхон байгуулахад шаардлагатай бүхий л ажлыг хуулийн хүрээнд дэмжиж, ажлаа шуурхайлахад нь дэмжлэг үзүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

    Нийслэл хотод дээд боловсрол олгох төрийн болон хувийн хэвшил, гадаадын сургуулиудын салбар нийт 99 сургуульд 140.0 орчим мянган суралцагч суралцаж байна. Үүнээс Шивээтийн хөндийд төрийн өмчийн 5 их сургуулийн 81.6 мянган оюутан сурагч, 5.82 мянган багш ажиллагсад, ШУА-ийн зургаан хүрээлэнгийн 330 орчим ажиллагсад ажиллах эхний санал ирүүлжээ. Налайх дүүрэгт 2000 га талбай эзлэн орших их дээд, сургуулиудын оюутны хотхонд 150 мянган гаруй хүн ажиллаж амьдарна гэж тооцож байгаа юм байна.

    Иймд “Их сургуулиудын хотхон”-ыг оюутан, багш, ажиллагсдын суралцах, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлсэн архитектур орон зайн оновчтой шийдэл, инженерийн иж бүрэн хангамжтай, сургалт, эрдэм шинжилгээ, туршилтын цогцолбор барилга байгууламж, оюутан, багш, ажилчдын орон сууц, нийгэм-соёл, худалдаа, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай нь хамт иж бүрэн тохижуулна. Тус талбайд 5 их сургууль хичээллэх 100 мянган оюутны хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажиллагсдын орон сууц, жижиг дунд үйлдвэр-үйлчилгээний цогцолборыг хамтад нь байгуулахаар төлөвлөжээ

  • Өвөлжилтийн бэлтгэл, нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд С.Батболд засаг дарга нарт санууллаа

    Өвөлжилтийн бэлтгэл, нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд С.Батболд засаг дарга нарт санууллааЗасгийн газрын 166 дугаар тогтоолын дагуу аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ гайгүй хангасан ч өвөлжилт хүндэрч болзошгүй тул тайвширч болохгүй гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймгуудын Засаг дарга нарт анхаарууллаа. Тэрээр 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр аймгуудын Засаг дарга нарыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолоор өгсөн албан даалгаврын биелэлт болон орон нутгийн өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг, даалгавар өгсөн байна.

    Мөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Сауле нар Улсын Онцгой комисс, Засгийн газраас авсан зарим арга хэмжээ, мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдлын талаар Засаг дарга нарт товч мэдээлэл хийв. Байгаль, цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд малчин, баг, сум, аймаг бүр 30 хоногийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэг болгосон.

    Өнгөрсөн жилийн гамшиг, зуднаас сургамж авсан орон нутаг, малчид албан даалгаврын дагуу өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Гэхдээ аймгуудаас ирүүлсэн болон дарга нарынх нь өгч байгаа  мэдээлэл зөрж байгааг нягтлахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгов. Мэдээлэл зөрдөгөөс Засгийн газраас авах арга хэмжээ оновчтой бус болохыг үгүйсгэх аргагүй. Иймээс орон нутаг бодит мэдээлэл, шаардлагадаа үндэслэн Засгийн газарт асуудлаа тавьж, танилцуулж байхыг Ерөнхий сайд  санууллаа.  

    Нийт нутгаар цас их орж цасан бүрхүүл тогтсон ч цаашид байдал эрс хүндрэхгүй бол өвөл, хаврыг төр, засгаас тусламж, дэмжлэг аваад байхгүйгээр давж чадна гэж ихэнх аймгийн Засаг дарга амаллаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өвөлжилтийн бэлтгэл хангагдсан ч цаг яагаа ч үгүй учир хаа хаанаа бэлтгэлтэй байх, цасанд боогдсон зам, давааг тухай бүр нь шуурхай нээж байх, хот, суурин газрын дулаан, цахилгааны хангамжид анхаарахыг онцгойлон санууллаа.  

    Засаг дарга нараас гаргасан аймгуудад байгаа Улсын нөөцийн цэг, салбаруудад өвс, тэжээл нэмж байршуулах, түүний тээврийн зардлыг шийдэх, Дорнод, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу мал, мах, махан бүтээгдэхүүн оруулахыг хориглосон шийдвэрийг эргэж харах, төсвийн зээл авах хүсэлтийг  Засгийн газрын ойрын үеийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгээ ч хэллээ. Сар шинийн баярын өмнө Засгийн газрын гишүүд бүх аймагт ажиллан өвөлжилтийн байдал, өвөлд хэрхэн бэлдсэнтэй газар дээр нь танилцана. Нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээгээ тодорхойлох юм байна.

    Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга нарт хандан нэг зүйлийг онцгойлон анхааруулав. Аудитын шалгалтын дүн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллээс харахад зарим аймгийн удирдлага төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бүх нийтээр дагаж мөрдөх ёстой хууль, журмыг мөрдөхийн оронд өөрийн дүрмээр тоглоод байна гэсэн шүүмжлэл гарч байна. Ор үндэсгүй зүйл ярихгүй байх. Орон нутагт ажиллах үед ч ийм яриа дуулдаж байсан. Тиймээс орон нутгийн удирдлагууд иргэдэд мэдээллээ ил тод өгч, нээлттэй, үнэнч шударга, хариуцлагатай ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга нарт  хатуу санууллаа.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын мэдээлснээр 17 аймгийн 89 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй бөгөөд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн 43 суманд цас их орж нягтарч хатуурснаас малаа бэлчээрт гаргалгүй тэжээж эхлэх нөхцөл бүрджээ. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 2944 мал хорогдоод байгаа нь олон жилийн хэвийн хорогдлын хэмжээ юм байна. Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүний хөгжлийн сангийн хийсэн түүвэр асуулгаар малчин өрхүүд 2-3 сар хэрэглэх гурил, будааны нөөцтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар албан даалгавар гаргалаа

    Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар албан даалгавар гаргалааХудалдан авах ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг төсөл, арга хэмжээ бүрээр баталж, 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд бүх тендерийг зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даалгалаа.

    Мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан аймаг, сумын хэмжээнд байгаа өвс, тэжээлийн нөөцөд үндэслэн тэдгээрийг татаж тээвэрлэх болон хуваарилах ажлыг оновчтой зохион байгуулан мал өвөлжүүлж, хаваржуулах, төл бойжуулах ажилд зөвхөн малчид төдийгүй сум, дүүрэг, баг, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хүчийгбүрэн дайчлан ажиллах талаар сум, дүүргийнудирдлагад зориуд анхааруулга санамж өгч,дэмжлэгүзүүлж ажиллан биелэлтэд тавих хяналтыг сайжруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

    Малчдыг аль болох тогтвор суурьшилтай өвөлжүүлж, хаваржуулах тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ болон зайлшгүй хэрэгцээтэй хүнс, бараа, материалын худалдааг түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллахаас гадна өвөл, хаврын цаг агаарын тохиромжгүй үед нутаг сэлгэж нүүдэллэхгүй байх талаар малчид, мал бүхий иргэдэд анхааруулга сануулга өгөх,  өөр аймаг, сумаас гэрээний дагуу отроор өвөлжиж байгаа малчдаас хууль бус татвар, хураамж нэхэх, дарамт шахалт үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах тухай Монгол Улсын Засгийн газрын албан даалгаварт өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлтэй асуудалд онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгожээ.

    Монгол Улсын Засгийн газрын албан даалгаврыг бүрэн эхээр нь хүргэе.

     

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВАР

    2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр          Дугаар 01        Улаанбаатар хот

    Цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх болон сахилга, дэг журмыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

    Төрийн бүх шатны байгууллагад цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлэх, өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлтэй асуудалд онцгой анхаарах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас даалгах нь:

    1. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, үр дүнг дээшлүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт:

    1.1 Худалдан авах ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг төсөл, арга хэмжээ бүрээр баталж, 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд бүх тендерийг зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх;

    1.2 Тендерийн урилга, үр дүнг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.mn/ цаг хугацаанд нь бүрэн гүйцэд, үнэн зөв тавьж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг нээлттэй, ил тод мэдээлэх;

    1.3 Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын дүнг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яам тухай бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байх;  

    1.4 Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр  ашигтай зарцуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээг талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусган 2011 оны 1 дүгээр сард багтаан байгуулж дуусгах.

    2. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

    2.1. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хуулийн хүрээнд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх талаар бодитой ажил зохион байгуулж тодорхой ахиц гаргах;

    2.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг бүх шатанд өндөржүүлэн, хууль тогтоомж зөрчсөн, ажлаа цалгардуулсан  албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож байх;

    2.3. Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгон батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, үргүй зардлыг багасган хэмнэлтийн горимыг чанд сахин ажиллах;

    2.4. Мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан аймаг, сумын хэмжээнд байгаа өвс, тэжээлийн нөөцөд үндэслэн тэдгээрийг татаж тээвэрлэх болон хуваарилах ажлыг оновчтой зохион байгуулан мал өвөлжүүлж,  хаваржуулах, төл бойжуулах ажилд зөвхөн малчид төдийгүй сум, дүүрэг, баг, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хүчийгбүрэн дайчлан ажиллах талаар сум, дүүргийнудирдлагад зориуд анхааруулга санамж өгч,дэмжлэгүзүүлж ажиллан биелэлтэд тавих хяналтыг сайжруулах; 

    2.5. Малчдыг аль болох тогтвор суурьшилтай өвөлжүүлж, хаваржуулах тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ болон зайлшгүй хэрэгцээтэй хүнс, бараа, материалын худалдааг түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллахаас гадна өвөл, хаврын цаг агаарын тохиромжгүй үед нутаг сэлгэж нүүдэллэхгүй байх талаар малчид, мал бүхий иргэдэд анхааруулга сануулга өгөх,  өөр аймаг, сумаас гэрээний дагуу отроор өвөлжиж байгаа малчдаас хууль бус татвар, хураамж нэхэх, дарамт шахалт үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллах;

    2.6. Малын зүй бусын хорогдлын шалтгааныг зөвхөн байгаль цаг уурын эрсдэлээр тайлбарлах нь өрөөсгөл гэдгийг хатуу ойлгон, ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага, сахилга, ажлын арга барилыг эрс сайжруулах,үргүй зардлыг багасгах, гүйцэтгэлийн сахилгыг өндөржүүлэх;

    2.7. Өвлийн оргил ачааллын үед дулааны станц, халаалтын зуух, шугам сүлжээг найдвартай ажиллуулан хяналт тавих, нүүрс, шатах тослох материалаар тасралтгүй хангах, болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх.

    3.  Дараахь арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтанд:

    3.1. Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажил, асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулах, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нарт;

    3.2. Цаг агаарын хүндрэлтэй үед даваагүвээ бүхий авто зам,замын байгууламжид тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхарга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад;

    3.3. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авах ажиллагаанд хууль тогтоомжийг мөрдүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтанд тухай бүр нь хариуцлага тооцож ажиллахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, төсвийн ерөнхийлөн захирагч нарт;

    3.4. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Булангийн орнуудад хийсэн айлчлал амжилттай, бас ажил хэрэгч болж өнгөрлөө

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Булангийн орнуудад хийсэн айлчлал амжилттай, бас ажил хэрэгч болж өнгөрлөө Тус орнуудад хийсэн айлчлалын үр дүнгээр өнөөдөр хэвлэлийн бага хурал болж, Монгол улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд Б.Батхишиг болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж, тодорхой мэдээллийг хийсэн юм.

    Кувейт улстай манай улс дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилийн хугацаанд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол улсын засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй аж. Энэ ч утгаараа Ерөнхий сайдын анхны айлчлалд Булангийн орнууд өндөр ач холбогдол өгсөн нь онцлог гэдгийг албаны хүмүүс тодотголоо .

    Түүнчлэн хүн ам, байгалийн баялаг, нүүдэлчин соёл иргэншилтэй гээд адил төстэй зүйл хоёр орны хувьд багагүй байсан болохоор харилцан ярилцахад ойрхон байжээ.  Уулзалтын хүрээнд зам барих, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар хамтарсан мэдэгдэл гаргасан төдийгүй мах экспортлох, малыг хөлөөр нь гаргах, мах боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл бололцоог судлах шинжээчдийн багийг ч ажиллуулахаар болсныг дуулгалаа. Мөн 150 ортой  иж бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлгийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгуулах тухай  Ерөнхий сайд С.Батболдын  хүсэлтийг Кувейтийн тал таатай хүлээн авсан төдийгүй туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

    Мөн ерөнхий сайдын айлчлалын үеэр Кувейтэд манай улсын ЭСЯ нээгдсэн нь булангийн бүсийн анхны яам болсон байна. Хэлэлцээрийн үеэр хөндөгдсөн бас нэг чухал асуудал нь газрын тосны чиглэлээр хамтран ажиллах явдал байв. Энэ хүрээнд  Кувейтийн тал эхний ээлжинд нэг сая тонн  түүхий нефть    нийлүүлэх асуудлыг ойрын үед эцэслэн шийдэхээр тохиролцжээ. Гагцхүү манай талаас бичиг баримтаа бүрдүүлж өгөх ажил үлдсэн байна.  Монгол улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд нефтийн салбарт холбоотой бас нэгэн таатай мэдээлэл гэвэл манайд Кувейтийн тал бэлэн шатахуун нийлүүлэх боломжтой гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Үүнийг ажил хэрэг болгох нь монгол улсад ихээхэн ашигтай гэж албаны хүмүүс мэдээллээ. Түүнчлэн Кувейтийн газрын тосны хамгийн том компани нь манайд хайгуул олборлолтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

    Харин Арабын нэгдсэн Эмират улсын хувьд манай улс харилцаа хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж иржээ. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой ирэх дөрөвдүгээр сард болох юм байна. Эмират улс нь хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй хэдий ч асар хурдтай хөгжиж байгаа орны нэг аж. Тус орны хөгжлийн туршлагаас судлах сонирхолтой байгаагаа Монгол улсын ерөнхий сайд илэрхийлсэн бөгөөд тэд ч харилцан туслахаа илэрхийлжээ.

    Ер нь арабчууд юмыг тодорхой тавьж, асуудалд ханддаг улс аж. Энэ ч утгаараа айлчлал ажил хэрэгч болж, цаашид олон ажил өрнөх эхлэлийг тавьсан уулзалтууд боллоо гэдгийг албаны хүмүүс тодотгож байна. Ерөнхий сайдын АНЭУ-д айлчлах үед цөмийн энергийн салбарт хамтран ажиллах асуудал хөндөгдөж, манай улс Эмиратад цөмийн түлш зарах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн нь анхаарал татсан сэдэв байсан  гэдгийг тэд дурьдлаа. Урьд өмнө нь манай улс түүхий эдээр нь буюу шар нунтаг экспортлох хэмжээнд асуудлыг ярьдаг байсан бол , одоо харин энэ салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ экспортод гаргах тухай асуудлыг Ерөнхий сайд С.Батболд гаргаж тавилаа. Энэ нь айлчлалын бас нэг гол онцлог байсныг албаны эх сурвалж тэмдэглэлээ

  • Айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталлаа

    Айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов. Айлчлалын мөрөөр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний 32 заалт бүхий төлөвлөгөөг Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан байна.

    ОХУ-д хийсэн  албан ёсны айлчлалаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус олон асуудлыг амжилттай шийдсэн. Иймээс айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Гадаад харилцааны яаманд Ерөнхий сайд үүрэг болголоо. ОХУ гэлтгүй БНХАУ-тай тогтоосон харилцааны өнөөгийн түвшинг мөн бататгах, ахиулах, харилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход анхаарахыг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга,  Шадар сайд М.Энхболдод даалгав.  

    Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгүүд хийж байгаа ажлаа улирал бүр хэлэлцэн, ажлын явцыг Засгийн газарт танилцуулж байхыг мөн хуралдаанаас үүрэг болгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов болон ОХУ-ын зарим яам, байгууллагын удирдлагатай уулзсан юм.

    Айлчлалын дүнд Их өрийн асуудал бүрэн шийдэгдсэнээс гадна экспортын бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутгаар дамжуулан гаргахад төмөр замын хөнгөлөлттэй тариф хэрэглэх тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ. Мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн зэргийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр талууд Ажлын хэсэг гаргахаар болсон. ОХУ манай малыг  эрүүлжүүлэхэд зориулж 375 сая рублийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

    “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “УБТЗ” хамтарсан үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тохиролцон “Дорнод Уран” хамтарсан компани байгуулах Хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Талууд соёлын өдрүүдээ 3 жилд нэгээс доошгүй удаа харилцан зохион байгуулах, Оросын их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг инженер техникийн болон шаардлагатай байгаа бусад мэргэжлээр сургах, Монгол Улсын армийн зэвсэг, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.    

    Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа үеэр ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд зочилсноос гадна тус улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж, Монгол, Оросын ажил хэрэгч хүмүүсийн бизнес уулзалтад оролцсон. Албан ёсны айлчлал нь хоёр улсын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу урагшлуулан хөгжүүлэх, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцох, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын хэрэгжилтийг түргэтгэх, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх үндсэн зорилгоо амжилттай биелүүлсэн гэж Засгийн газар үзэж байна.

    ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВ БАЙГУУЛНА

    Орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын харъяанд “Хүүхэд хамгааллын төв” төрийн үйлчилгээний төсвийн байгууллага байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төвийг Улаанбаатар хотоос гадна хараа хяналтгүй хүүхэд ихтэй аймгуудад байгуулахаар болсон байна. Энэ төв нь хүүхдүүдэд мэргэжлийн нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, төлөвшүүлэхээрээ хүүхдийн бусад асрамж, халамжийн төвөөс ялгаатай. Олон жил тэнүүчлэн амьдарч, нийгэмд өширхсөн хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээг уйгагүй, тасралтгүй үзүүлж ажиллах нь илүү үр дүнтэй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзэж байна.

    Тус яам хөгжмийн урлагаар нийгэмшүүлэх төсөл хэрэгжүүлснээр хараа хяналтгүй, орон гэргүй хүүхдийн тоо 30 хувиар буурснаас гадна ийм хүүхдүүдийг нийгэмшүүлэх загвараа бий болгож чаджээ. Цаашид төслийг өргөжүүлж, хараа хяналтгүй бусад хүүхдийг хамруулан тэдний зан үйлийг өөрчлөхийн тулд “Хүүхэд хамгааллын төв” байгуулах шаардлага гарсан байна. Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулж, хамгаалдаг Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд 1996 оноос хойш давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд ирсний зарим нь 90 удаа хүргэгдэн ирж байжээ. Энэ төв гэр орноосоо дайжсан хүүхдэд нийгэмшүүлэх болон сэтгэл заслын ямар нэг үйлчилгээ үзүүлж чаддаггүй юм байна.

    Улаанбаатар хотод 120 гаруй хүүхэд байнга тэнүүчлэн амьдарч гудамж, орц, хонгил, траншейгаар хоноглодог гэсэн судалгаа бий. 130 хүүхэд хогийн цэгт хог түүж, асрамж, халамжийн 36 байгууллагад 1000 гаруй хүүхэд амьдардаг юм байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал 2007 онд 15 хүүхэд хүргэгдэн ирж байсан бол 2008-2010 онд огцом нэмэгдэж жилдээ 80 гаруй хүүхэд ирсэн байна. Ялангуяа дэд бүтэц сайн хөгжсөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгаас хүүхдүүд олноороо ирдэг болжээ