ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцовАнгилал: мэдээ-мэдээлэл
-
ОХУ-ын Тээврийн сайд, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хэсгийн дарга И.Е.Левитинтэй уулзав
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов -
Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажиллаж, суралцаж буй монгол улсын иргэдтэй уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдтэйгээ уулзаж ярилцлаа. Ерөнхий сайд С.Батболд ярианыхаа эхэнд Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, мөн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа талаар товч мэдээлэл хийлээ.Ерөнхий сайд С.Батболд Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэхдээ Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлж, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-д энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд маань үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдлаа. Мөн түүнчлэн Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх талаар тодорхой асуудлууд тусган хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Түүнчлэн ОХУ-тай иргэд харилцан визгүй зорчих асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа мөн сүүлийн үед Монголчууд хар тамхитай холбогдсон гэмт хэрэгт оролцолдож байгаа талаар мэдээлж энэ төрлийн гэмт хэргээс холуур анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Монгол иргэддээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
-
Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд С.Батболдыг Москва хотын “Внукова” олон улсын нисэх онгоцны буудалд буухад хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ.Ерөнхий сайдыг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Н.Бородавкин, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко болон албаны бусад хүн угтлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболдод энэ өдөр ОХУ-ын Тээврийн сайд, Худалдаа-Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхсанаар албан уулзалт эхэллээ. Энэхүү уулзалт “Президент” зочид буудалд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд лекц унших бөгөөд энэ үеэр тус сургуулийн захирал А.В.Торкунов Ерөнхий сайд С.Батболдод сургуулийнхаа хүндэт докторын цолны диплом гардуулна. Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд ОХУ-д ажиллаж, сурч буй монгол иргэд, оюутан залуучуудтай Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд уулзана.
Харин үдээс хойш нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцох юм. Энэ уулзалтын үеэр зарим компанийн хооронд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын гарын үсэг зурах ёслол болно
-
Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин, ОХУ-ын холбооны хурлын зөвлөлийн дарга С.M.Миранов, Төрийн Думын дарга Нэгдсэн Орос намын дээд зөвлөлийн дарга Б.В,Грызлов болон Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзана.Энэ үеэр ОХУ-ын өмнө Монгол улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Дорнод-Уран хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцлийн тухай хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны үр дүнд буй болсон оюуны өмчийг хамтран хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны 2012 оны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Мөн Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбарт эрчимжиж энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ. Энэхүү албан ёсны айлчлал нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм
-
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч нутаг буцлаа
Манай улсад ажиллах хугацаа нь дуусч бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын захирал Адриан Рутенбергийг хүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банк манай улсыг зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн тууштай дэмжиж, олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд Суурин төлөөлөгчийн газрын захирлын оруулсан хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтарч боловсрол, хөдөө аж ахуй, хүний хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ ашигтайгаар хүртээхийг зорьж байгаа энэ үед Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал байна гэж тэрээр хэлэв.
Манай улсад ажиллах 4 жил гаруй хугацаандаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголчуудын сайн сайхны төлөө багагүй зүйл хийсэн гэдэгт найдаж байгаагаа суурин төлөөлөгч Адриан Рутенберг илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Азийн хөгжлийн банк манай улсад хэрэгжүүлж байгаа тээвэр, хөдөөгийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Хэдийгээр бүрмөсөн нутаг буцаж байгаа ч Монгол Улсын хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэж суурин төлөөлөгч Адриан Рутенберг хэллээ.
Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш манай улсад 36 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 700 гаруй сая ам долларын зээл, 300 орчим сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
-
БНСУ-ын Хөгжлийн банк хамтран ажиллах хүсэлтэй байна
Манай улсад Хөгжлийн банкийг амжилттай байгуулах чиглэлээр БНСУ-ын Хөгжлийн банк хамтран ажиллахад бэлэн байна. Хөрөнгө, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн хуримтлал бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах зэрэг туршлагаасаа хуваалцаж, энэ салбарт ажиллах мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Хөгжлийн банк санхүүгийн группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал И.С.Мин тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бараалхахдаа дуулгалаа.Монгол Улс уул уурхайн салбараа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэхийг чармайж байна. Их хөгжлийн загвараа зөв тодорхойлж, улмаар амжилтад хүрсэн улс орны нэг нь БНСУ. Манай Засгийн газар хөрөнгө, санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх, Хөгжлийн банк байгуулах, өрсөлдөх чадвартай болохоор зорьж байгаа энэ үед БНСУ-ын Хөгжлийн банкны туршлага сонирхол татаж байна. Цаашид хамтран ажиллах чиглэлээр бэлтгэж, сонгон шалгаруулалтад оролцохыг зөвлөе гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
БНСУ-ын Хөгжлийн банк 1954 онд байгуулагдсан. 1960-1970 онд дэд бүтцийн, 1970-аад оноос аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулж байсан бол сүүлийн жилүүдэд өндөр технологи, гадаадад хөрөнгө оруулах чиглэлээр түлхүү анхаарч байна
-
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтэй яриа хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, Москва хотноо ажиллаж, амьдарч, сурч байгаа нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар төлөвлөсөн байна. Ерөнхий сайдын энэ айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцааг бататгах, стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах зорилготой юм
-
Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал
“Ерөнхий сайд танаас хүн болгон ямар нэг зүйл хүсдэг байх. Харин танд биднээс хүсэх зүйл байна уу” гэж “Монгол омогшил” реалити нэвтрүүлгийн нэгэн оролцогч өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос асуулаа. Засгийн газрын тэргүүн залуугийн асуултад хариулахдаа залуучууд та нараасаа хоёрхон зүйл хүсье. Битгий залхуураарай. Хүн болгон залхуу байдалтай тэмцэх учиртай. Мөн залхуурлын ногдол ашиг нь ядуурал байдаг гэдгийг манай ахмад үеийнхэн хэлдэг гэлээ. Нөгөө нэг хүсэх зүйл нь худлаа хэлэхгүй, бодит байдлаа бодит мэдээлэлтэй ярьдаг байгаасай гэж хувь хүний хувьд бодож явдаг тухайгаа Монгол омогшлоор овоглосон залуустай уулзахдаа зөвлөлөө. Хариултын төгсгөлд тэрбээр залхуурахгүй, худлаа хэлэхгүй байвал манай улс хөгжинө өө. Энэ хоёр зүйлийг нийгэмд хэвшил болгоход залуус та бүхэн туслаарай гэлээ.Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, “Шинэ хөгжил” хүрээлэн, “G intertainment” студи, UBS телевиз хамтран зохион байгуулж байгаа Илтгэх урлагийн үндэсний уралдааны ялагчийг тодруулах “Монгол омогшил” реалити шоу үзэгчдэд хүрээд сар гаруйн хугацаа болж байна. Анхлан 500 гаруй залуус оролцсон энэхүү шоу нэвтрүүлэгт 30 оролцогч шалгарч үлдээд байгаа юм байна.
Ерөнхий сайдтай уулзсан эдгээр залуус Засгийн газрын тэргүүнээс боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого болон цаг үеийн олон асуулад хариулт авсан. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд чухам юугаар омогшиж явдаг талаар ч асууж сонирхлоо. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гаригт UBS телевизээр гарах юм байна
-
Оюутолгойн төсөл монголын ард түмэнд ашигтай байгаа гэдгийг Засгийн газар нотоллоо
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Оюутолгой төслийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг танилцуулсан юм.Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ гэрээнд заасан монголын талын 34 хувь буурсан зүйл огт байхгүй , хэвээр байгаа гэдгийг хатуу хэллээ. Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “ Оюутолгойг хөдөлгөх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэг байгаа. Харин ингэхдээ Монгол улсад, Монголын ард түмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой.
Энэ үүднээс Оюутолгойн зарим заалтыг эргэж харья, алдаа байвал цаг алдалгүй засч залруулъя гэсэн байр суурь дээр Ерөнхий сайдын хувьд би хатуу зогсч байгаа. Тиймээс гэрээг монгол улсдаа илүү ашигтай байдлаар өөрчлөх талаар хөрөнгө оруулагчидтай ажиллаж, тохиролцох үүрэг даалгаврыг энэ оны гуравдугаар сараас өгсөн.
Бүр тодруулбал 2010 оны 8 дугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон” гэдгийг тэмдэглэсэн юм.
Мөн хуралдааны төгсгөлд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд “Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюу толгойн төслийн санхүүжилтийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг өөрчлөх, хөрөнгө оруулагч талууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа МУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авахаар болсон “ гэдгийг онцоллоо.
Түүнчлэн үүнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн гэдгийг тэмдэглэсэн юм. Эдгээр нөхцөлөөр хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил энэ оны эцэс хүртэл хийгдэх болно. Ямарч байсан Монгол улсын Ерөнхий сайдын хувьд би Оюутолгой төсөл Монголын ард түмэнд , Монгол улсад ашигтай байх тал дээр цаашид ч хатуу анхаарч ажиллах болно гэдгийг дахин тэмдэглэлээ.
Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци нэмэх нь 9.90 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBORнэмэх нь 6,50 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцоод байна. Өнөөдрийн байдлаар энэ нь 12 орчим хувиас 6.8 хувь болтол буурга гэсэн үг юм. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчит оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтын урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц Монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэдгийг Сангийн сайд дурдлаа
-
Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензины тонн тутамд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 190 00 төгрөг болгож, АИ-92 автобензины тонн тутамд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 000 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Харин дизелийн түлшинд 20 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж 2010 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов.
Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ 2010 оны 12 дүгээр сард А-80 автобензин тонн тутамдаа 25 ам. доллар, АИ-92 автобензин 43 ам. доллараар буурч, дизелийн түлшнийх 10 ам. доллараар өсчээ.
“ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагад даалгалаа. Шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нар болон байгууллагад үүрэг болгов.
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ. Түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг нь сайжруулах, техник, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, энэ салбарт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэн олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгохын тулд энэ хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2010-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.
Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл ордог. Гэтэл түргэн тусламжийн автомашин хуучирсан, багаж тоног төхөөрөмж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, салбарын эмч, мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилыг бүрэн эзэмшээгүй, яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, ажилтанг тусгайн бэлтгэх тогтолцоо бүрдээгүй байгаа юм.
Түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд жилд дунджаар 600 гаруй мянган дуудлага гардаг байна. Өнгөрсөн оны байдлаар 480 гаруй мянган өвчтөнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол 2220 тохиолдолд эмч очихоос өмнө өвчтөн нас баржээ. Улсын хэмжээнд үйлчилж байгаа түргэн тусламжийн автомашины 90 гаруй хувь нь зориулалтын дагуу тоноглогдоогүй. Олон улсад 10 мянган хүн тутамд түргэн тусламжийн нэг баг үйлчилдэг бол нийслэл хотод гэхэд л өдөрт 40 хүрэхгүй автомашин үйлчилж байгаа нь 3 дахин бага гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын 76 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээгдэж байна. Эмнэлгийн түргэн тусламжийн салбарт 719 хүн ажиллаж байгаагийн 185 нь их эмч, 56 нь бага эмч, 126 нь сувилагч, 277 нь жолооч юм.
ЗАСГИЙН ГАЗАР 600 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА
Монгол Улсын Засгийн газар 2010 онд 581 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж 12-р сарын 1-ний байдлаар 61 удаа хуралджээ. Энэ хугацаанд 834 асуудлыг хуралдаанаар оруулж, үүнээс 604 асуудлыг хэлэлцэж, 230 асуудалтай танилцсан бөгөөд Засгийн газрын тогтоол 314, Ерөнхий сайдын 90 захирамж гаргасан байна. 79 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 14 асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 8 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 47 асуудлыг хэлэлцэхээ хойшлуулжээ.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ
Дорнод аймгийн нутаг, “Баянтүмэн-XVII” талбайд Газрын тосны газар, “Магнай трейд” ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 23-нд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Ингэснээр газрын тосны үндэсний компаний хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хайгуул хийж, энэ талбайг хамарсан геологи, геофизикийн анхдагч мэдээлэл, судалгаатай болно. Цаашид газрын тосны хайгуул эрчимтэй өрнөж, цар хүрээ нь тэлэхийн зэрэгцээ улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох зэрэг ач холбогдолтой юм.
“Магнай трейд” компани нь хайгуулын 5 жилд 28,9 сая ам доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд туслан гүйцэтгэгчээр манай улсын “Хэт”, “Рэдхил Монголия”, Австрали-Английн хамтарсан “Би Эйч Пи Биллитон” компани ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна.Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн үзүүлэлт болох нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялаг ашигласны төлбөрийг 10 хувиар, өртөг нөхөлтийг 40 хувиар, сургалтын зардлыг хайгуулын 5 жилд нийт 60 мянга, Засгийн газрыг дэмжих санд жил бүр 5 мянга, олборлолт эхэлсний урамшуулалд 20 мянга, гарын үсгийн урамшуулалд 5 мянган ам доллар, Бүтээгдэхүүн хуваалтыг Засгийн газар 40 хувь, гэрээлэгч 60 хувиар эхэлж, цаашид олборлолтын хэмжээтэй уялдуулан Засгийн газарт ногдох хувийг нэмэгдүүлэхээр болжээ.
Мөн “Дарьганга-XXIV” талбайд Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайханд олголоо. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10,75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бий болох юм.
Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.
ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ
Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогын шинэчилсэн төслийн тухай УИХ-ын тогтоолийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Соёлын үйл ажиллагаанд үндэсний агуулгатай тухайн цаг үеийг тодорхойлсон, ирээдүй рүү чиглэсэн хэв загварыг бий болгож төлөвшүүлэх, үндэсний хөгжил, нийгэм, эдийн засагт соёл урлагын салбарын оруулах хувь нэмэр, эзлэх байр суурь, үр ашгийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ дагуу үндэсний эрх ашгаа хамгаалах, улс үндэстний аюулгүй байдлыг бататгахад чиглэсэн соёлын стратегийн зорилтуудаа шинээр томъёолж, тулгарч буй бэрхшээл, тэдгээрээс хамгаалахад чиглэсэн, соёлын тогтвортой хөгжлийг хангах зорилго, зорилт, зарчим, бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлон тусгасан соёлын бодлогыг шинэчилсэн төслийг боловсруулжээ.
ЧУЛУУНЫ ГАНХУЯГИЙГ САНГИЙН ДЭД САЙДААР ТОМИЛЛОО
Засгийн газрын хуралдаанаас Чулууны Ганхуягийг Сангийн дэд сайдаар томиллоо.
Ч.Ганхуяг 1973 онд төрсөн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1991 онд Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль, 1997 онд Унгар Улсын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль төгссөн. АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ-д санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи, унгар хэлтэй.
Ч.Ганхуяг нь :
• 1991-1992 онд Монголын Хөрөнгийн биржид арилжааны хянан шалгагч
• 1997-1998 онд Монгол банк (Төв банк)-нд хянан шалгагч, улсын байцаагч
• 1998-1999 онд НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “МикроСтарт” төслийн санхүүгийн менежер
• 1999-2001 онд “Хөгжлийн Алтан Сан” ХХК-ийн менежер, гүйцэтгэх захирал
• 2002-2009 онд “Хас” банкны гүйцэтгэх захирал,
• 2009 оны 1 дүгээр сараас “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм