Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна. Энэ үеэр мөн Ерөнхий сайд хоёр талын уулзалтуудад оролцож бусад улс орны төр засгийн тэргүүнүүд болон дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес хүмүүнлэгийн салбарын нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж байна. Есдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Ерөнхийлөгч асан ,Клинтон “Дэлхийн санаачилга” байгууллагын тэргүүн Билл Клинтонтой Нью-Йорк хотноо уулзлаа.
Тус байгууллага нь хүүхэд эмэгтэйчүүд, цаг уурын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг Ерөнхий сайд Батболд онцлон тэмдэглээд дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд хоёр тал боловсрол, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Ноён Билл Клинтон тус байгууллагад уул уурхайн салбарт туршлагатай хүн хүчний нөөц байгааг дурдаад дээрх асуудлуудаар хоёр талын албаны хүмүүс уулзан холбогдож ажиллах нь зүйтэй гэлээ.
Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Клинтоны дэлхийн санаачилгын VI уулзалтын нээлтэд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс төр, бизнес, нийгмийн хамгийн хүндэт төлөөлөгчдийг хуран цуглуулж дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой үйл ажиллагааг төлөвлөдөг байна. Клинтоны дэлхийн санаачилга байгууллага нь 2005 онд байгуулагдсанаас хойш нийт 57 тэрбум ам.долларын өртөг бүхий 1700 гаруй хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулжээ
Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар 2000 онд Нью-Йорк хотноо чуулж Мянганы хөгжлийн зорилтуудаа тодорхойлон тэдгээрийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг амлалтыг улс орон бүхэн хүлээсэн билээ. Ядуурлыг дэлхийн хэмжээнд хоёр дахин бууруулах, буурай болон хөгжиж буй орнуудад нэн тулгамдсан асуудал болсон хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч эрс шийдэмгий алхам хийх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах гэх мэт найман чухал асуудлыг дэвшүүлсэн мянганы хөгжлийн зорилтуудын 10 жилийн хэрэгжилт ямар байгааг энэ хуралдаанаар ярилцаж байна. Мөн түүнчлэн үлдсэн таван жилийн хугацаанд улс орнууд юу хийж, юун дээр анхаарах вэ гэдгийг зорилт бүрээр нь нарийвчлан авч хэлэлцэж байгаагаараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой гэж чуулганд оролцож байгаа НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд дүгнэж байна.
Тэрээр хэлэхдээ, европын стандартыг нэвтрүүлэх Монгол улсын Засгийн газрын бодлого чухал ач холбогдолтой, гэхдээ европын стандартыг хэрэгжүүлж байна гээд бүгдийг хуулбарлах биш сайныг авахын зэрэгцээ өөрийн орны онцлогийг тусгах арга замыг сонгох нь чухал гэдгийг зөвлөж байлаа. Мөн боловсролын хөгжлийн хурд, чадавхиар брэнд бий болгосон Сингапурын жишээг ноён Тони Блэйр үнэллээ. Ингэхдээ Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын боловсрол, эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого нааштай үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж байв. Энэ уулзалтын хүрээнд улс төрийн намуудын төлөвшил, хөгжлийн тухай яриа ч хөндөгдөж байлаа.
Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд НҮБ- ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганыхуралдаанд оролцох явцдаа Бутаны Вант улсын Ерөнхий сайд ноён Жигмэ Ёсэр Тинлэн хүсэлтээр хүлээн авч уулзалт хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Нью-Йорк хотноо болж байгаа Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна. Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар 2000 онд Нью-Йорк хотноо чуулж Мянганы хөгжлийн зорилтуудаа тодорхойлон тэдгээрийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг амлалтыг улс орон бүхэн хүлээсэн билээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 20-ноос ирэх сарын 3-ныг хүртэл АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар шинээр томилогдсон Грегори Гоулдхоукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд манай хоёр улсад газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн хэмжээ, уур амьсгал гэхчлэн төстэй зүйлүүд олон байдаг. Монголчууд Канадыг хөгжлийн загвар улс хэмээн хардаг. Иймд Канад улсын хөгжлийн туршлагаас судлах, хамтран ажиллах боломж их байгаа гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж, амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, мөнгөн шагнал гардууллаа.