Ерөнхий сайд С.Батболд “Доу Жоунс” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хөрөнгийн биржээ менежментийн хувьд сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх бэлтгэл ажил хийх болно. Үүний тулд тендер зарлаж, бидний шаардлагад нийцэх гадаадын мэргэжилтнүүд, банкируудаас бүрдсэн өндөр чадвар бүхий багыг бүрдүүлэх юм. Цаашдаа олон улсын хөрөнгийн биржид ашигт малтмалын, дэд бүтцийн болон энергийн нөөцөөрөө гарах болно. Ашигт малтмал, стратегийн ордуудаас олсон ашгийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэдэд түгээж эхэллээ.
Одоогоор бэлэн мөнгөөр түгээж байна. Цаашдаа эмнэлэг, боловсролын салбар болон орон сууц,даатгал, хадгаламжийн хэлбэрээр түгээх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь иргэдэд хувь хишгээ өөрийн хүссэн хэлбэрээр авах сонголтыг бий болгож өгөх юм” гэж хариуллаа. Түүнчлэн “Манай орон голцуу түүхий эд нийлүүлдэг орон. Байгалийн нөөцөөс олж байгаа ашгийн нэгээхэн хэсгийг боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах төлөвлөгөөтэй байна. Түүхий эдийг боловсруулах шатанд хүрч чадсанаар иргэд ажлын байрны болон хөрөнгө мөнгөний дутагдалгүй болох зэрэг олон ашигтай талууд бий болох юм” хэмээв.
–Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодорхойлох нь чухал–
Ерөнхий сайд С.Батболд “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв. Монголд анх удаа болж байгаа эдийн засгийн чуулган болон уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар сурвалжлагч асууж хариулт авлаа. Эдийн засгийн чуулганы үеэр үндэсний хөгжлийн асуудлаар төр, засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн гээд бүх талын төлөөлөл хамтарч илэн далангүй ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
1997 онд “Ашигт малтмалын тухай хууль” батлагдсан. Гэвч энэ хуулиар гадаадынханд давуу эрх олгож монголчуудын эрх ашиг хохирсон гэсэн шүүмжлэл гарснаас тал талын эрх ашгийг тэнцвэржүүлэх, ил тод, ойлгомжтой байх, тогтвортой, шударга орчинг бий болгохыг зорьж байна. Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан олон улсын хөрөнгийн зах зээл дээр 20 тэрбум ам.долларыг босгосон. Харин одоо монголчууд өөрсдөө дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарч мөнгө босгох хэрэгтэй. Бид гадны улс орнуудаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байна. Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодруулж бодит хөрөнгө хуримтлуулах нь чухал юм гэв.
— Ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина–
Ерөнхий сайд С.Батболд Блүмберг агентлагийн сурвалжлагчид ярилцлага өглөө. Сурвалжлагч байгалийн нөөц баялгаа дэмий сүйтгэж ирсэн олон улс орон түүхэнд байдгийг дурьдаад, Монгол Улс чухам ямар замаар амжилтад хүрэх гэж байгааг Ерөнхий сайдаас сонирхов. Ерөнхий сайд “Бусдын алдаа болон туршлагаас суралцах хэрэгтэй. Ашигт малтмалтай холбоотой асуудлуудын хүрээнд аль ч оронд Засгийн газрын байр суурь баримталж буй бодлого, чиглэл нэн чухал байдаг.
Уг чиглэлийг тодорхойлох үүднээс гадны хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдтэй төдийгүй дотоодын мэргэжилтнүүдтэйгээ санал солилцож байна. Энэхүү асуултын хариуг олж, саад бэрхшээлийг даван туулах арга замыг олох зорилгоор эдийн засгийн чуулганыг зохион байгуулсан. Манай оронд иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, улс орны хөгжлийг сайжруулах гол хөшүүрэг болох олон стратегийн ордууд бий. Таван Толгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхдээ ард түмний ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж, түүний дараагаар бусад бусад орнуудтай гэрээ хэлэлцээр хийх нь зүйтэй юм” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор манай улсад анх удаа зохиогдож буй Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Энэ өдөр “Монгол Улсын төсвийн шинэтгэл”, “Уул уурхайн салбарын хөгжил”, “Байгаль орчин-ногоон эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан болж эдгээр салбарт тулгамдаж буй асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд нээлттэй ярилцлаа. “Монгол Улсын төсвийн шинэтгэл” салбар хуралдааныг Сангийн сайд С.Баярцогт, “Уул уурхайн салбарын хөгжил” хуралдааныг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Байгаль орчин, ногоон эдийн засаг” хуралдааныг УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат нар удирдав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Блүмберг агентлагийн сурвалжлагчид ярилцлага өглөө. Сурвалжлагч байгалийн нөөц баялгаа дэмий сүйтгэж ирсэн олон улс орон түүхэнд байдгийг дурьдаад, Монгол Улс чухам ямар замаар амжилтанд хүрэх гэж байгаа талаар Ерөнхий сайдын бодлыг асуулаа.”Ер нь бусдын алдаа болон туршлагаас суралцах хэрэгтэй. Ашигт малтмалтай холбоотой асуудлуудын хүрээнд аль ч оронд Засгийн газрын байр суурь баримталж буй бодлого, чиглэл нэн чухал.
Монголын эдийн засгийн анхдугаар чуулган эхэллээ. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбар хуралдаанууд хуралдах юм. Энэхүү чуулганаар улсын төсвийн шинэтгэл, уул уурхайн салбарын хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засаг, улсын бүртгэлийн болон хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы ажиллагааг нээж үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын багш нарын өдрийг тэмдэглэх 44 дэх жилийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд багш сурган хүмүүжүүлэгчдэд хандаж “Манай боловсролын салбарт хийж эхлүүлсэн амжилтаа үргэлжлүүлэх, шинээр хийх зүйл олон байна. Бид боловсролынхоо тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэх ёстой. Монголчууд боловсролоороо, амьдрах чадвараараа, мэргэжлээрээ дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болох учиртай гэсэн зорилт, шаардлага тавигдаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гол манлайлагч, тулгуур нь багш, сурган хүмүүжүүлэгч гэдгийг та нар минь сайн ойлгож байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газар, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2010” үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нээж үг хэлэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа энэ арга хэмжээ улам өргөжсөн нь харагдаж байна. Энэ арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнийхээ чанарын түвшинг жишиж үзэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчилахаас гадна өөр хоорондоо танилцаж, туршлагаа солилцож, бие биенээсэээ суралцах, өрсөлдөх олон боломжийг олгоно. “Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний нэр төрөл нь олширч чанаржсан нь харагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван толгой” төслийн Ажлын хэсгийн хуралдааныг удирдаж үүрэг өглөө. Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газрын шийдвэрлэх ёстой олон зорилтын нэг нь “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх асуудал юм. 2009 онд “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх ажлын үндэс нь тавигдсан. 2010 онд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Юуны өмнө дэд бүтцийг бүрдүүлэх, улс төр, эдийн засаг болон гадаад дотоод асуудлаа тогтвортой байлгах нь нэн тэргүүний асуудал юм.