Blog

  • МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

    2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

    Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар 2012 оны 3 дугаар сарын 10-15-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Ерөнхий сайд С.Батболд 12-ны өдөр Японы Угсаа залгамжлах Хунтайж Нарухитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Зөвлөхүүдийн Танхимын дарга К.Хирата нарт бараалхаж, мөн Осака хотод зочилж, Монгол Улсын Ерөнхий Консулын газрын нээлтийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна. Талууд Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан баримт бичгүүдийн үзэл санаа, хоёр орны хооронд тогтсон итгэлцэл, найрамдалт харилцааг үндэс болгож, энэхүү айлчлалын дүнгээр доорхи хэвлэлийн хамтарсан мэдэгдлийг гаргав.

    1.    Японы тал Япон Улс нь Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн болон “эртний хийгээд шинэ хөрш орон” болох Монгол Улсын ардчилсан хөгжил нь Монгол Улсын хувьд төдийгүй Япон, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Монголын тал Япон Улс нь нийтлэг үнэт зүйл бүхий уламжлалт найрсаг харилцаатай орон бөгөөд Монгол Улсын гуравдахь хөрш орнуудаас анхланСтратегийн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж буй чухал түнш орон болохыг мэдэгдэв.

    2.    Японы тал Зүүн Японы байгалийн гамшгийн үеэр Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлсэн сэтгэл санаа, эд материалын элгэмсэг тусламжид дахин талархал илэрхийлэхийн сацуу олон нийтэд нээлттэйгээр сэргээн босголтын ажлыг улам бүр эрчимжүүлэх, сэргээн босголтын ажлыг цаашид Японы эдийн засгийг бүхэлд нь сайжруулах хөшүүрэг болгон ажиллах шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв. Монголын тал Зүүн Японы байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд гүн эмгэнэлээ дахин илэрхийлэхийн сацуу Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлсэн дэмжлэг нь Монголын ардчилал, шинэчлэлийг анхнаас нь 20 жилийн турш тууштай дэмжиж ирсэн Япон Улсын дэмжлэгт нэн талархаж буйн илэрхийлэл болохыг тэмдэглэж, Япон Улс сэргээн босголтыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

    3.   Талууд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа найрсгаар хөгжиж байгааг харилцан нотлохын хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй 2012 оноос  дараах 4 баганад суурилан хоёр орны харилцааг шат ахиулж, гадаад бодлогын нийтлэг зорилт болох 2010 оны “Стратегийн түншлэл”-ийн мэдэгдлийн бодит хэрэгжилтийг улам эрчимжүүлэхээ харилцан нотлов.

    (1)Стратегийн түншлэлийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх нь

    • Талууд энэ оны эхээр Япон Улсын Батлан хамгаалахын сайд Я.Ичикава, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Сайто зэрэг албаны хүмүүсийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараахан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсад айлчилснаар 2012 оны эхнээс дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал эрчимжиж, дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой амжилттай эхэлж байгааг сайшаан тэмдэглэв. Талууд цаашид дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг улам нэмэгдүүлэх, түүнчлэн Гадаад харилцааны сайд нарын уулзалт зэрэг гадаад харилцаа эрхэлсэн төрийн төв байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн чухлыг харилцан нотлов. Ялангуяа, хоёр улсын Гадаад харилцааны яамд хооронд хэрэгжүүлж ирсэн Бодлогын зөвлөлдөх уулзалт, Бүс нутгийн асуудлаарх уулзалтуудыг үргэлжлүүлэх, мөн гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын зөвлөлдөөнийг шинээр бий болгох асуудлыг судлах зэргээр олон түвшинд стратегийн яриа хэлэлцээг бэхжүүлж ажиллахаар санал нэгдэв.
    • Талууд хоёр орны аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ энэ оны 1 дүгээр сард байгуулсан “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т тулгуурлан энэхүү салбарын хамтын ажиллагаа, айлчлал солилцоо нь, тухайлбал хоёр яамны удирдлагын түвшний уулзалтууд, анги, салбаруудын айлчлал солилцоог хэрэгжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шинэ шатанд гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ нь “Стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.
    • Талууд гадаад бодлогын нэгдсэн зорилтоо “Стратегийн түншлэл” болгон шат ахиулсанаас хойш хоёр улсын засгийн газрын холбогдох байгууллага хооронд бодит хамтын ажиллагааны тогтолцоог шинээр бүрдүүлэх олон төрлийн яриа хэлэлцээ өрнөж буйг өндөр үнэлж, Засгийн газар хоорондын харилцаа холбоог улам бүр нягтруулж ажиллахаар санал нэгдэв.

    (2)Эдийн засгийн цогц харилцааг бэхжүүлэх нь

    • Талууд “Стратегийн түншлэл”-ийн томъёололд дүйцэхүйц харилцааг хөгжүүлэх үүднээс харилцан ашигтай,бие биенээ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг дахин нотлов. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх, хоёр улсын эдийн засгийн харилцааны хөгжлийн нөөц бололцоог илүү нээх үүднээс талууд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах асуудлаархи Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан судалгааны хэсгийн зөвлөмжийг мөн үндэслэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлж, улмаар бэлтгэл уулзалтыг даруй зохион байгуулж ажиллахаар санал нэгдэв.
    • Талууд хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх бүтэц болох Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн Худалдаа, хөрөнгө оруулалт, Эрдэс баялгийн асуудлаархи Хамтарсан зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг дахин нотлохын хамт энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй VI Зөвлөлдөх уулзалтыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.
    • Талууд Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр улсын эрх ашигт нийцнэ гэдгийг дахин нотлов.Монголын тал өөрийн орны байгалийн баялаг, эрдсийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангах, улмаар бүс нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэж, энэ салбарт японы байгаль орчинд ээлтэй, тэргүүний техник технологи, ноу-хауг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээхэд Япон Улстай харилцан ашигтай хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ илэрхийлэв. Мөн Тавантолгойн уул уурхайн төсөлд Японы оролцоог хангах бодлогыг баримталж ажиллахаа илэрхийлэв.
    • Түүнчлэн монголын тал уул уурхай тойрсон дэд бүтцийг хөгжүүлэхэд японы техник, технологи, хөрөнгийг ашиглаж хамтран ажиллах саналыг тавив. Японы тал монголын талын саналыг чухалчлан анхаарч үзэхээ илэрхийлж,түүний хэрэгжилтийг хангахад монголын тал эрчим хүч, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын орчноо улам боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
    • Монголын тал уул уурхайн үйлдвэрлэлийг дагасан дэд бүтэц, тухайлбал төмөр замын төслийг санхүүжүүлэхэд зориулж, Японы Олон улсын хамтын ажиллагааны Банк /JBIC/ -наас экспортын зээл олгох асуудлыг судалж байгаад талархал илэрхийлээд энэхүү санхүүгийн шинэ хамтын ажиллагааны эхлэлийг бэхжүүлж, зах зээлийн орчин, хөрөнгө оруулагчдийн сонирхлыг татахад анхаарч ажиллахаа мэдэгдэв. Мөн “Шинэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газрын самурай бондыг ашиглах хүсэлтээ японы талд илэрхийлэв. Японы тал үүнийг анхааралдаа авч,хоёр тал энэ асуудлаарсанал солилцож ажиллахаар тогтов.
    • Монголын тал Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн Албан ёсны тусламж нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэхийн сацуу Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжлийн шатанд гарч байгаа өнөө үед ч Япон Улсын тусламж дэмжлэг чухал ач холбогдолтой хэвээр болохыг тэмдэглэв. Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн хөнгөлөлттэй зээлийн төсөл, Улаанбаатар  хотын Гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулахад зориулсан буцалтгүй тусламж, Соёлын өвийн төвийн шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулсан соёлын буцалтгүй тусламж болон Төслийн бус буцалтгүй тусламжийн Ноот бичиг, мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын Санамж бичигттус тус гарын үсэг зурсанд Япон Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
    • Хоёр тал Японы иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааны билэг тэмдэг болохыг тэмдэглэж, төслийн бодит хэрэгжилтийг хангах үүднээс хүчин чармайлтаа дайчлан ажиллахаар тохиров.
    • Монголын тал гүүрэн гарц, автозам, төмөр зам зэрэг дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийг дэмжих боловсон хүчний хөгжил, эрчим хүчний салбар, агаарын бохирдол,дэлхийн дулаарал зэрэг хүрээлэн буй орчны асуудлаар японы талтай хөгжүүлэх хамтын ажиллагаанд ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлэв.
    • Хоёр тал сансрын технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр санал нэгдэв.
    • Японы тал Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих судалгаа хийж байгаатай холбогдуулан японы системийг мөн хамруулан судлахыг хүсэлт болгож, монголын тал анхааралдаа авав.
    • Монголын тал мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгааг дурдаж,үүндЯпоны хөрөнгө, техник, технологийг ашиглаж хамтран ажиллах санал тавив. Монголын талын эл хүсэлтийг японы тал анхааралдаа авч, мал аж ахуй, газар тариалан, ХАА-н салбарын харилцаагаа цаашид ч өргөжүүлэхээ илэрхийлэв.
    • Монголын тал Япон Улстай шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглэж, шинжлэх ухаан, техник технологийн мэргэжлээр суралцах оюутан, дадлагажигч нарын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг тавив. Японы тал монголын талын хүсэлтийг анхааралдаа авав.
    • Японы тал удахгүй батлагдах “Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн Тусгай хөтөлбөр”-т үндэслэн тогтвортой хөгжлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй  Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг тууштай дэмжиж ажиллах, харилцан ашигтай бие биенээ нөхсөн бизнес, хөрөнгө оруулалтаар дамжин  хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлэв.

    (3)Иргэд хоорондын солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх нь

    • Талууд 2012 онд хоёр талын хамтын хүчин чармайлтаар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгааг үнэлж, улам нягт хамтран ажиллахаар тогтов. Мөн хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгүүд болон найрамдлын нийгэмлэгүүд эдгээр арга хэмжээнд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
    • Талууд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хоёр улсын иргэд хоорондын харилцан солилцоо,айлчлал улам идэвхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Японы тал 2010 онд монголын тал Монгол Улсад зорчих япон иргэдийг визээс чөлөөлөх шийдвэр гаргасныг өндөр үнэлэхийн сацуу Ерөнхий сайд С.Батболдын энэ удаагийн айлчлалын үеэр Осака хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээгдэж байгаад баяр хүргэв.  Монголын тал Япон Улсад зорчих монгол иргэдийн визийн нөхцлийг улам хөнгөвчилнө хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Японы тал монгол иргэдийн визийн нөхцлийг улам хөнгөвчлөх асуудлаар цаашид ч үргэлжлүүлэн судалж ажиллахаа илэрхийлэв.
    • Японы тал 2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд гаргасан Хэвлэлийн хамтарсан мэдэгдэлд тусгасан 3 жилийн хугацаанд 1000 хүүхэд залуучуудыг Япон Улсад хүлээн авч, зочлуулах хөтөлбөрийг дурдсан хугацаанаас нь өмнө хэрэгжүүлж дууссан болохыг мэдээлэв. Мөн монголын тал Зүүн Японы байгалийн гамшигт өртсөн иргэдийг Монгол Улсад урьж айлчлуулах зэргээр сайн санааны солилцоо хэрэгжүүлж ирсэнийг үнэлэхийн зэрэгцээ Зүүн Японы байгалийн гамшгийн дараах Японы сэргээн босголтын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх үүднээс энэ онд хүүхэд залуучуудын солилцооны шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын 180 хүүхэд залуучуудыг өөрийн оронд урих “Бат бөх барилдлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монголын тал Японы хүүхэд залуучуудын солилцооны чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд хүүхэд залуучуудын солилцоог цаашид улам идэвхижүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаар санал нэгдэв.

    (4)Бүс нутаг болон олон улсын тавцан дахь асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь

    • Талууд Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах нь Монгол, Японы төдийгүй холбогдох бүх улс орны нийтлэг эрх ашигт нийцэхийг тэмдэглэж, Хойд Солонгосын удирдлагын өөрчлөлт зэрэг бүс нутгийн онцлог асуудлаархи хоёр орны ойлголтыг нэгтгэж, энэ асуудлаар үргэлжлүүлэн нягт  санал бодлоо солилцож, асуудалд бодитой, зүй зохистой хандаж ажиллахаар санал нэгдэв. Талууд саяхан болсон АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээний үр дүнг нааштай чухал алхам хэмээн үнэлж байгаагаа илэрхийлэв. 6 талт хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, цаашид ЗХА-ийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үр нөлөөтэй механизм гэж  хоёр тал санал нэгдэв. Монголын тал энэ үйл явцад дэмжлэг үзүүлэх, хувь нэмрээ оруулах эрмэлзлээ илэрхийлж, японы тал үүнийг анхааралдаа авав.
    • Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудал зэрэгБНАСАУ, Япон Улсын хоорондыншийдвэрлэгдээгүй маргаантай асуудлуудыгцогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэнЯпон Улсынбайр суурийг Монгол Улс дэмжиж байгаагаа дахин нотлов.
    • Талууд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах болон  олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан бусад асуудлаар хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлэхээ нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг түргэн хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв. Монголын тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл болон Япон Улсыг байнгын гишүүнээр сонгогдохыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэж, эл байр сууриа цаашид ч баримталж ажиллахаа нотлов.
    • Японы тал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буй Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагийн хамт талууд нийтлэг үнэт зүйлст тулгуурлан, ардчиллыг дэлгэрүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллахаар санал нэгдэв.
    • Монголын тал Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн Азийн олон талт хамтын ажиллагааны механизмуудад нэгдэн орох эрмэлзэлтэй байгаа бөгөөд энэ талаар японы талын дэмжлэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Японы тал Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахад нээлттэй бөгөөд олон давхарга бүхий сүлжээг бий болгож ашиглах шаардлагатай гэсэн байр сууринаас монголын талын хүсэл сонирхлыг үндэслэн санал солилцож ажиллахаа илэрхийлэв.
  • Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 12-ны өдөр Японы улсын  Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Ноён Ё.Нода хүндэт зочноо Япон тусад тавтай морилохыг уриад Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тус улсад хийж буй айлчлал түүхэн ач холбогдолтой болж  байгааг үнэллээ. 

    Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалаа нэг өдрөөр урагшлуулж Японы Зүүн бүс нутагт болсон байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн  дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож  Монгол Улсын Засгийн газар, ард түмнийхээ нэрийн  өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа Япон улсын Ерөнхий сайд хэлэлцээний эхэнд онцлон тэмдэглэлээ. Хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгаж Японы ард түмэнтэй хамт байсан Монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

    Мөн Монгол Улс Япон улсыг гуравдагч хөршөө хэмээн зарласанд хүндэтгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн  ойн хүрээнд тохиож байгаад баяртай байна гэлээ. 

    Япон улс нь Монгол  улсын ардчилал зах зээлийн эдийн засагийн тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ. Монгол Улс нь гуравдагч хөрш орнуудаас анхлан  Япон улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ нь   хоёр улсын хооронд стратегийн түншлэлийг бодит утгаар нь хөгжүүлж, түүний эдийн засгийн агуулгыг тодорхойлох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцааны шинэ шатанд ирснийг нотолсон явдал юм гэлээ.

    Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг даруй эхлүүлэхэд бэлэн байна. Манай ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг тэмдэглээд эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээх, боловсон хүчнийг бэлтгэхэд хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гол сэдэв бол Тавантолгойн төсөл. Энэ төсөлд олон улсын нээлттэй тендер явагдаж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд Монголын Засгийн газар энэ төсөлд Японы оролцоог хангах бодлогыг тууштай баримталж байгаа гэдгээ тэмдэглэлээ.

    Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкаар дамжуулан “Шинэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газрын Самурай бондыг ашиглах хүсэлтэй байгаагаа хэллээ. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй. Үүнийг Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан нүүрс болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, Монгол Улсаас эрчим хүч экспортлож, улмаар цаашид Японд хүртэл экспортлох Азийн супер дамжуулах сүлжээг байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг анхааралтай судалж, дэмжин ажиллах хэтийн зорилтын талаар хэлэлцээний үеэр Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа. 

    Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн жижиг, дунд аж ахуйн нэгжийн чадавхийг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хамтарсан загвар үйлдвэр байгуулахад Японы буцалтгүй тусламж, иенийн хөнгөлөлттэй зээл чухал дэмжлэг байх болно гэж тэрбээр хэлээд энэ зорилгоор Япон Улсын Засгийн газрын КR-2 төслийг үргэлжлүүлэн авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд шинжлэх ухаан, техник технологийн мэргэжлээр суралцах оюутан, дадлагажигч нарын тоог нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх, их, дээд сургуулиудыг оюутны хотхоны хэлбэрээр хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд, тухайлбал техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад дэмжлэг туслалцаа хүслээ.

    Мөн Монгол Японы иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эхний ээлжинд олон удаагийн, урт хугацаатай визийн журам нэвтрүүлэх, дипломат болон албан паспорттай иргэдийг визээс чөлөөлөх асуудлыг шийдэх чиглэлээр ажиллах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын авиакомпаний нисэх онгоцыг Ханэда нисэх онгоцны буудалд руу тогтмол нислэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болголоо.  

    Зүүн Японыг нэрвэсэн байгалийн гамшигт амь үрэгдэгсдийг хүндэтгэх гашуудлын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн оролцон Монголын ард түмнийхээ эмгэнэлийг илэрхийлсэнд гүнээ талархаж байгаагаа Японы Ерөнхий сайд Ё.Нода энэ үеэр  илэрхийллээ. Хоёр улс стратегийн түншлэлийн харилцааг амжилттай хөгжүүлж байгаа төдийгүй Ерөнхий сайдын энэ айлчлал нь энэ түншлэлийн агуулгыг тодорхойлно гэж үзэж байгаагаа ноён Ё.Нода дурьдлаа.  Үүний ач холбогдлыг айлчлалын дүнгээр гаргах хамтарсан мэдэгдэлд тусгахаар хоёр тал тохиролцлоо. 

    Эдийн засгийн харилцааны хувьд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд энэ утгаараа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хэлэлцээрийг  байгуулах хэлэлцээг даруй эхлэхэд хоёр тал бэлэн болоод байна. Тавантолгойн төсөлд Японы тал оролцох нь хоёр талын харилцааны бэлэг тэмдэг болно гэж үзэж байна.  Японы Засгийн газраас Самурай бондын талаарх Монголын талын саналын талаар Японы тал анхааралтай судалж үзнэ гэдгээ илэрхийллээ.Мөн Японы телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системийн загварыг Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хоёр орны харилцаанд соёл, иргэд хоорондын солилцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.  Энэ жил Монголын талаас 180 залуучуудыг урьж Японд зочлуулахаар бэлтгэж байна. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Японы иргэдийг монгол руу тодорхой хугацаагаар зорчиход визээс чөлөөлсөн явдалд талархаж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа

    Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Япон улсын залгамжлах эрхэм дээд Хун тайж Нарухитогийн өргөөнд зочилж, түүнд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээд Японы ажилч хичээнгүй ард түмэн сэргээн босголтыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн эл гамшигт өртөж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд Монголын ард түмнийхээ халуун сэтгэлийн  илэрхийлэл болж оролцохоор албан ёсны айлчлалаасаа нэг өдрийн өмнө ирсэн гэдгээ тодотголоо.


    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хун тайж ихээхэн анхаарч, хувь нэмрээ оруулж байдагт Ерөнхий сайд талархаад хоёр орон стратегийн түншлэлээ бодитоор хөгжүүлэх суурийг тавьсан айлчлал болж байгаад  баяртай байгаагаа илэрхийллээ. Эрхэм дээд Хун тайж Нарухито 2007 онд манай улсад айлчилж, монголчуудын ахуй амьдрал, соёл зан заншилтай танилцсандаа сэтгэл хангалуун байдгаа энэ  үеэр илэрхийлээд монгол орны цаг агаар, мал сүрэг, малчдын амьдралын талаар асууж сонирхоод монгол оронд хөгжил цэцэглэлийг ерөөж, Монголын ард түмэнд мэндчилгээ дамжууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээлд гарч эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Японы Мицүй компанийн Ерөнхийлөгч М.Ийжиймаа өнөөдөр бараалхлаа. Японы гол үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийж байгаа айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа, мөн хоёр улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа идэвхжих суурь бий болж байгаад талархаж байгаагаа Мицүй компанийн Ерөнхийлөгч хэлж байлаа.  

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Японы хөгжлийн гол тулгуур болсон том компаниудад Монголд бодитоор хөрөнгө оруулалт хийх, бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаад  талархаж байгаагаа хэллээ. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд бидний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжлийн албан ёсны тусламж дэмжлэгийн хэмжээнд явж ирсэн. Харин Засгийн газрын тэргүүний энэ айлчлалын үеэр Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг тодорхойлсон яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр хийгдсэн нь ач холбогдолтой боллоо гэдгийг хоёр тал дүгнэж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.

    Мөн уулзалтын үеэр Тавантолгойн төсөл дэх Японы оролцоог хангах бодлого баримталж байгаа. Нүүрс олборлох, баяжуулах болон уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилтэй уялдуулан төмөр замын сүлжээг барьж байгуулах талаарх томоохон төслүүдэд Японы хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах зэрэгт хамтран ажиллах зорилго тавьж байгааг дурдаж байлаа. Мөн Мицүй компани нь  Монголын эрх ашгийг хүндэтгэн хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

    139 жилийн түүхтэй Мицүй компани нь дэлхийн 75 оронд 175 гаруй салбартай, тэдгээрт нь 40 гаруй мянган ажилтан, албан хаагч ажилладаг байна. Мөн худалдаа, үйлдвэрлэл, экспорт, импорт, олон улсын худалдаа,үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагааг төмөрлөг, гангийн үйлдвэрлэл, ашигт малтмал, бүх төрлийн машин механизм, электрон техник, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүч, өргөн хэрэглээний бүбтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа аж үйлчилгээ, санхүүгийн зах зээл болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ ашигт малтмал эрчим хүч болон дэд бүтцийн салбар нь тус компанийн цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд чухал байр эзэлж байгаа салбар нь ажээ.

    Энэхүү уулзалтын дараагаар “Эрдэнэс Тавантолгой” компани болон Японы Мицүй компанийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд оролцлоо. Мицуй компани Монголд дулааны цахилгаан станц барих, гангийн үйлдвэр байгуулахад оролцох санал  тавиад байсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар Тавантолгойн ордоос гарах коксжих нүүрсийг худалдах, худалдан авах асуудлаар хамтран ажиллах боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нүүрсний салбарт гурав дахь зах зээлийн орнуудад нүүрс экспортлох боломж эрэлхийлсэн бодит яриа хэлэлцээ эхэлж байна гэж  үзэж байна. 

    Мицүй компани нь одоо ч Тавантолгойн Зүүн цанхийн уурхайгаас олборлож байгаа нүүрсний тодорхой хувийг Хятадын компаниас худалдан авч байгаа бөгөөд Эрдэнэс Тавантолгой компаниас шууд худалдан авах зорилгоор энэ өдрүүдэд яриа хэлэлцээ ид өрнүүлж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Японы эдийн засгийн харилцаа чанарын шинэ шатанд гарлаа

    Манай улс Японы Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийг өөрийн орны хөгжлийн зорилтуудтайгаа холбож үр ашигтай зарцуулах боломжийг нээсэн нэгэн чухал баримт бичигт өнөөдөр Токио хотноо гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл,  Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд Д.Хаянхярваа Японы төрийн банк болох Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар гарын үсэг   зурлаа. Ингэснээр манай улс Японы буцалтгүй тусламж, дэмжлэг авдаг орноос  нэг шат ахиж харилцан ашигтай хөнгөлөлттэй зээл авч эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байна.

    Манай улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, нэг хүнд ногдох ДНБ 3000 доллар давсан, цаашдаа эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд Японы зүгээс энэхүү санамж бичгийг байгуулах нэг баталгаа болжээ. Ийнхүү эдийн засгийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргасан дээрх санамж бичиг нь хоёр улсын хөрөнгө оруулагчдад том боломж нээж өгч байна гэж Сангийн сайд Д.Хаянхярваа, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө онцлон тэмдэглэлээ.


  • Монголын Хөгжлийн банк Сүмитомо Мицүй банктай хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж байгаа албан ёсны айлчлал 2012 оны гуравдугаар сарын 12-ны энэ өдөр албан ёсоор эхэлж байна. Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх жилийн хүрээнд хэрэгжиж буй өндөр дээд хэмжээний энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны анхны гадаад айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк болон Японы “Сумитомо Мицуй банкинг”корпорацийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр болж, тус корпорацийн Ерөнхийлөгч Т.Китаяма, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Л.Болормаа нар гарын үсэг зурлаа.Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож нэр хүнд бүхий ийм том компанитай хамтран ажиллах болж байгаа нь бусад томоохон хөрөнгө оруулалтыг Монгол руу татах бас нэгэн үүд хаалга нээгдэж байна.

    Монгол Японы харилцаа Стратегийн түншлэлийн замаар өргөжин хөгжиж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Манай хоёр орны бие биенээ нөхсөнхарилцаа, хамтын ажиллагаанд энэ арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Японы “Сумитомо Мицуй банкинг” корпорацийн Ерөнхийлөгч Т.Китаяма Монгол Улсын эдийн өндөр өсөлттэй гарч байна. Энэ өсөлт 10-20 жилд хадгалагдах төлөвтэй. Ийм цаг үед энэхүү хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болох төслүүд Монгол Улсад хэрэгжиж байна. Дэд бүтэц, уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлээд Монголын Хөгжлийн банкны боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн сургалтад хамруулах зэрэгт анхаарч ажиллах болно. Санамж бичгийг байгуулснаар бидний хамтын ажиллагаа хууль эрх зүйн хувьд баталгаажиж байна гэж хэлсэн үгэндээ тодотголоо.

    Монгол Улсын Хөгжлийн банк болон Японы “Сумитомо Мицуй банкинг” корпорацихамтран ажиллах боломж эрэлхийлэн санал солилцох уулзалтыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулжээ. Энэ уулзалтын үеэр хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм байна. “Сумитомо Мицуй банкинг” корпораци нь нийт 111 их наяд иен буюу 1.4 их наяд ам.долларын хөрөнгө бүхий Япон улсын арилжааны томоохон банкуудын нэг бөгөөд олон улсын санхүүгийн зах зээл дээр төслийн санхүүжилтийн чиглэлээр гаршсан, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

    Монгол Японы эдийн засгийн харилцаа чанарын шинэ шатанд гарлаа

    Манай улс Японы Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийг өөрийн орны хөгжлийн зорилтуудтайгаа холбож үр ашигтай зарцуулах боломжийг нээсэн нэгэн чухал баримт бичигт өнөөдөр Токио хотноо гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл,  Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд Д.Хаянхярваа Японы төрийн банк болох Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар гарын үсэг   зурлаа. Ингэснээр манай улс Японы буцалтгүй тусламж, дэмжлэг авдаг орноос  нэг шат ахиж харилцан ашигтай хөнгөлөлттэй зээл авч эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байна.

    Манай улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, нэг хүнд ногдох ДНБ 3000 доллар давсан, цаашдаа эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд Японы зүгээс энэхүү санамж бичгийг байгуулах нэг баталгаа болжээ. Ийнхүү эдийн засгийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргасан дээрх санамж бичиг нь хоёр улсын хөрөнгө оруулагчдад том боломж нээж өгч байна гэж Сангийн сайд Д.Хаянхярваа, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө онцлон тэмдэглэлээ.

    Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээлд гарч эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Японы Мицүй компанийн Ерөнхийлөгч М.Ийжиймаа өнөөдөр бараалхлаа. Японы гол үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийж байгаа айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа, мөн хоёр улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа идэвхжих суурь бий болж байгаад талархаж байгаагаа Мицүй компанийн Ерөнхийлөгч хэлж байлаа.  

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Японы хөгжлийн гол тулгуур болсон том компаниудад Монголд бодитоор хөрөнгө оруулалт хийх, бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаад  талархаж байгаагаа хэллээ. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд бидний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжлийн албан ёсны тусламж дэмжлэгийн хэмжээнд явж ирсэн. Харин Засгийн газрын тэргүүний энэ айлчлалын үеэр Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг тодорхойлсон яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр хийгдсэн нь ач холбогдолтой боллоо гэдгийг хоёр тал дүгнэж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.  

    Мөн уулзалтын үеэр Тавантолгойн төсөл дэх Японы оролцоог хангах бодлого баримталж байгаа. Нүүрс олборлох, баяжуулах болон уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилтэй уялдуулан төмөр замын сүлжээг барьж байгуулах талаарх томоохон төслүүдэд Японы хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах зэрэгт хамтран ажиллах зорилго тавьж байгааг дурдаж байлаа. Мөн Мицүй компани нь  Монголын эрх ашгийг хүндэтгэн хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

    139 жилийн түүхтэй Мицүй компани нь дэлхийн 75 оронд 175 гаруй салбартай, тэдгээрт нь 40 гаруй мянган ажилтан, албан хаагч ажилладаг байна. Мөн худалдаа, үйлдвэрлэл, экспорт, импорт, олон улсын худалдаа,үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагааг төмөрлөг, гангийн үйлдвэрлэл, ашигт малтмал, бүх төрлийн машин механизм, электрон техник, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүч, өргөн хэрэглээний бүбтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа аж үйлчилгээ, санхүүгийн зах зээл болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ ашигт малтмал эрчим хүч болон дэд бүтцийн салбар нь тус компанийн цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд чухал байр эзэлж байгаа салбар нь ажээ.

    Энэхүү уулзалтын дараагаар “Эрдэнэс Тавантолгой” компани болон Японы Мицүй компанийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд оролцлоо. Мицуй компани Монголд дулааны цахилгаан станц барих, гангийн үйлдвэр байгуулахад оролцох санал  тавиад байсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар Тавантолгойн ордоос гарах коксжих нүүрсийг худалдах, худалдан авах асуудлаар хамтран ажиллах боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нүүрсний салбарт гурав дахь зах зээлийн орнуудад нүүрс экспортлох боломж эрэлхийлсэн бодит яриа хэлэлцээ эхэлж байна гэж  үзэж байна. 

    Мицүй компани нь одоо ч Тавантолгойн Зүүн цанхийн уурхайгаас олборлож байгаа нүүрсний тодорхой хувийг Хятадын компаниас худалдан авч байгаа бөгөөд Эрдэнэс Тавантолгой компаниас шууд худалдан авах зорилгоор энэ өдрүүдэд яриа хэлэлцээ ид өрнүүлж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа

    Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт  гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Япон улсын залгамжлах эрхэм дээд Хун тайж Нарухитогийн өргөөнд зочилж, түүнд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээд Японы ажилч хичээнгүй ард түмэн сэргээн босголтыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн эл гамшигт өртөж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд Монголын ард түмнийхээ халуун сэтгэлийн  илэрхийлэл болж оролцохоор албан ёсны айлчлалаасаа нэг өдрийн өмнө ирсэн гэдгээ тодотголоо.

    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хун тайж ихээхэн анхаарч, хувь нэмрээ оруулж байдагт Ерөнхий сайд талархаад хоёр орон стратегийн түншлэлээ бодитоор хөгжүүлэх суурийг тавьсан айлчлал болж байгаад  баяртай байгаагаа илэрхийллээ.

    Эрхэм дээд Хун тайж Нарухито 2007 онд манай улсад айлчилж, монголчуудын ахуй амьдрал, соёл зан заншилтай танилцсандаа сэтгэл хангалуун байдгаа энэ  үеэр илэрхийлээд монгол орны цаг агаар, мал сүрэг, малчдын амьдралын талаар асууж сонирхоод монгол оронд хөгжил цэцэглэлийг ерөөж, Монголын ард түмэнд мэндчилгээ дамжууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 2012 оны  гуравдугаар сарын 11-ний энэ өдөр эхэлж байна. Энэ нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буй өндөр дээд хэмжээний айлчлал юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон хэтийн зорилт, ялангуяа уул уурхай, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй, байгаль орчин, хүний нөөцийн салбарт хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан тодорхойлох, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилт, хөгжлийг дэмжих зээлийн төслийн 2-р ээлж болох Нийгмийн халамжийн салбарт зориулсан 20 сая ам.долларын зээлийн 1 төсөл, мөн буцалтгүй тусламжийн 3 төслийг хэрэгжүүлэх асуудлыг тохиролцож шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа айлчлал ач холбогдолтой юм.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Угсаа залгамжлах Хунтайж Нарухитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи болон Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнба, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.

    Түүнчлэн Японы Эдийн Засгийн байгууллагуудын холбоо (КЭЙДАНРЭН)-ны удирдлага болон Япон Улсын томоохон компанийн төлөөлөгчидтэй хийх уулзалт айлчлалын хөтөлбөрт мөн багтсан бөгөөд Монголын нүүрс, уран, газрын ховор элементийн орд газруудыг хамтран ашиглах, эрчим хүч, төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх бололцоо нөхцөлийн талаар санал солилцох юм.

     Ерөнхий сайд Японы “NHK” телевиз болон Никкэй, Санкэй, Майничи сонинд ярилцлага өгнө.

     Мөн Ерөнхий сайд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцааны тогтоосны 40 жилийн ойд зориулан гаргаж буй шуудангийн маркны нээлтийн ёслолд оролцож, маркны дээжийг Япон Улсын Ерөнхий сайдад гардуулна. Ерөнхий сайд Осака мужид зочилж, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтэд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Монгол Япончуудын  харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлалаа товлосон хугацаанаасаа нэг өдрийн өмнө эхэлж байна. Энэ ч учиртай юм. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож Монголын ард түмнийхээ чин сэтгэлийн хүндэтгэлийг  илэрхийлж байгаа юм.

    Гуравдугаар сарын 11-ний ням гаригийн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Япон улсын хувийн хэвшлийн нэр бүхий томоохон компаниудийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод “АNА”компанийн ерөнхийлөгч Ш.Ито, тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч К.Ода, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч К.Шибата нар бараалхлаа.  

     ANA бол олон улсад нэр хүндтэй компани. Монгол Улс ANA компанитай агаарын тээврийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа юм. Тус компани нь Монголын агаарын тээврийн Изинес компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дотоодын нислэгийг  дэмжих чиглэлээр ажилладаг. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийг улам хурдасгахад далайд гарцгүй орны хувьд агаарын тээврийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр хоёр улсад харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Мөн монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Япон улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт Монголчууд талархдаг төдийгүй япончуудад элэгсэг дотно ханддаг. Тиймээс хоёр орны иргэдийн ийм дотно харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг ч дурдаж байлаа. ANA компанийн Ерөнхийлөгч техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт хийхэд голлон анхаарч ажилладаг, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

    Засгийн газрын тэргүүн С.Батболд ANA компани нь Нарита болон Кансайн нисэх буудал дахь Монголын МИАТ компанийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн Монгол Японы хооронд шууд нислэг бий болох нь бүх талын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед чухал ач холбогдолтой байгаа гэдгийг дурдлаа.

    Мицубиши корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Японд төвтэй, дэлхийн 80 орчим оронд 200 гаруй салбартай, 500 гаруй охин компанитай Мицубиши корпорацийн ерөнхийлөгч К.Кобаяши төлөөлөгчдийнхөө хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод  мөн өнөөдөр бараалхлаа. Монгол Японы стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Мицубиши корпорацийн ерөнхийлөгч уулзалтын үеэр бизнесийн төдийгүй боловсон хүчин зэрэг бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэж байлаа.

    Японы хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг ихээхэн сонирхож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлал тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Японы NHKтелевиз,өдөр тутмын хамгийн  нэр хүндтэй сонин болох “Никкэй” болон “Майничи” сонины сэтгүүчид өнөөдөр Ерөнхий сайдаас тусгайлан ярилцлага авлаа. Монгол Улсын эдийн засгийн өндөр хурдтай өсөлт, цаашдын төлөв байдал, бүтээн байгуулалтын чанартай томоохон төслүүд түүний дотор Тавантолгойн асуудлыг Японы сэтгүүлчид ихээхэн сонирхож байна.

    Тавантолгойн баруун, зүүн цанхи дахь үйл ажиллагаа, олон улсын нээлттэй тендерийн явц, түүн дэх Японы оролцооны талаар Ерөнхий сайд С.Батболдын байр суурийн талаар  тэд мөн асууж байлаа. Олон улсын нээлттэй тендерийн үйл ажиллагаа ном дүрмийн дагуу явж байгаа. Яриа хэлэлцээний явц амаргүй нөхцөлд байгаа ч Тавантолгойг Монгол Улсад ашигтайгаар Монголын ард түмний хүсэл сонирхлыг харгалзан шийдэх учиртай. Мөн хөрөнгө оруулагч талуудын байр суурийг ч хүндэтгэн үзэж асуудалд хандаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлээд энэ ондоо багтааж төслийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.

    Түүнчлэн энэ айлчлалын зорилго, үр дүн болоод Солонгосын хойгийн асуудал ч сэтгүүлчийн сонирхсон сэдвийн нэг байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Ерөнхий сайд С.Батболд байгалийн гамшигт амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо

    Одоогоос яг нэг жилийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр  Японы Зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 16 мянга гаруй хүн нас барж япон улсын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их гамшиг учирсан. Байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг энэ өдөр япончууд хүндэтгэн мэхийн ёсолж, тэдний гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийж байна.

    Япон Улсын Үндэсний театрт амь үрэгдэгсдийг хүндэтгэх ёслолын ажиллагаа болж Японы Цог Жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан, Японы Ерөнхий сайд Ё.Надо болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, Японы ард иргэд оролцлоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн оролцсон нь гадаадын төлөөлөгчдийн дундаас хамгийн өндөр түвшний зочин хүндэтгэл үзүүлсэн нь энэ байлаа.

    Энэхүү ёслолын ажиллагаа Токиогийн цагаар 14.30-д Эзэн хаан морилон ирснээр эхэлж, Японы Төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд цугласан хүмүүс хүндэтгэн босож дуулцгаалаа. Үүний дараагаар 14 цаг 46 минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогслоо. Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода, Эзэн хаан болон амь үрэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл үг хэлээд цэцэг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд цэцэг өргөнө хэмээн танхимд танилцуулсны дараагаар тус улс дахь Дипломат төлөөлөгчийн  120 гаруй газрын нэрсийг цагаан толгойн дарааллаар дуудаж танилцуулахад  тэргүүнүүд нь  хүндэтгэн цэцэг өргөлөө. Гамшигт өртөж амь насаа алдсан иргэдээ дурсан санаж, дурсгалыг нь хүндэтгэх энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсонд япончууд талархаж байлаа.

    Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын дотно түнш, манай орны “гуравдахь хөрш” Япон Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн сэтгэл харамгүй тусламж, дэмжлэгт монголчууд талархаж байдаг юм.

    Японы ард түмэнд тохиолдсон энэхүү гамшгийн тухай мэдээг Монголын ард түмэн  сэтгэл эмзэглэн хүлээн авч, орон даяар хандивын хөдөлгөөн өрнөж, хүүхэд залуусаас настан буурал хүртэл бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ мөнгө, хөрөнгө цуглуулж гамшгийн бүсэд илгээж байсан.

    Монгол Улсын Засгийн газраас энэ гамшигтай холбогдуулан 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Япон улсын Засгийн газарт 1 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлж, 2500 ширхэг дулаан хөнжил, ноолууран цамц 800, ороолт оймс зэрэг тусламжийн барааг өөрийн онгоцоор Японд хүргэсэн билээ. Мөн хувь хүн, албан байгууллагаас 2  тэрбум 100 сая орчим төгрөг хандивласныг Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яаманд гардуулж өгч байсан юм.

    Монголын ард түмэн цаашид ч Японы ард түмэнтэй хүнд бэрх цагт ч, хөгжлийн түүхэн үед ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно гэдгээ Японы хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Мөн  ажилч хичээнгүй, хөдөлмөрч баатарлаг Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт бид бат итгэлтэй байгаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлал 3 дугаар сарын 12-нд эхэлж байгаа ч Японы ард иргэдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолд оролцохын тулд айлчлалаа нэг өдөр урагшлуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Японы хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг ихээхэн сонирхож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлал тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Японы NHKтелевиз,өдөр тутмын хамгийн  нэр хүндтэй сонин болох “Никкэй” болон “Майничи” сонины сэтгүүчид өнөөдөр Ерөнхий сайдаас тусгайлан ярилцлага авлаа. Монгол Улсын эдийн засгийн өндөр хурдтай өсөлт, цаашдын төлөв байдал, бүтээн байгуулалтын чанартай томоохон төслүүд түүний дотор Тавантолгойн асуудлыг Японы сэтгүүлчид ихээхэн сонирхож байна.


    Тавантолгойн баруун, зүүн цанхи дахь үйл ажиллагаа, олон улсын нээлттэй тендерийн явц, түүн дэх Японы оролцооны талаар Ерөнхий сайд С.Батболдын байр суурийн талаар  тэд мөн асууж байлаа. Олон улсын нээлттэй тендерийн үйл ажиллагаа ном дүрмийн дагуу явж байгаа. Яриа хэлэлцээний явц амаргүй нөхцөлд байгаа ч Тавантолгойг Монгол Улсад ашигтайгаар Монголын ард түмний хүсэл сонирхлыг харгалзан шийдэх учиртай. Мөн хөрөнгө оруулагч талуудын байр суурийг ч хүндэтгэн үзэж асуудалд хандаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлээд энэ ондоо багтааж төслийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн энэ айлчлалын зорилго, үр дүн болоод Солонгосын хойгийн асуудал ч сэтгүүлчийн сонирхсон сэдвийн нэг байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Япончуудын харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлалаа товлосон хугацаанаасаа нэг өдрийн өмнө эхэлж байна. Энэ ч учиртай юм. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож Монголын ард түмнийхээ чин сэтгэлийн хүндэтгэлийг  илэрхийлж байгаа юм.

    Гуравдугаар сарын 11-ний ням гаригийн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Япон улсын хувийн хэвшлийн нэр бүхий томоохон компаниудийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод “АNА”компанийн ерөнхийлөгч Ш.Ито, тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч К.Ода, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч К.Шибата нар бараалхлаа.  

    ANA бол олон улсад нэр хүндтэй компани. Монгол Улс ANA компанитай агаарын тээврийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа юм. Тус компани нь Монголын агаарын тээврийн Изинес компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дотоодын нислэгийг  дэмжих чиглэлээр ажилладаг. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийг улам хурдасгахад далайд гарцгүй орны хувьд агаарын тээврийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр хоёр улсад харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Мөн монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Япон улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт Монголчууд талархдаг төдийгүй япончуудад элэгсэг дотно ханддаг. Тиймээс хоёр орны иргэдийн ийм дотно харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг ч дурдаж байлаа. ANA компанийн Ерөнхийлөгч техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт хийхэд голлон анхаарч ажилладаг, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

    Засгийн газрын тэргүүн С.Батболд ANA компани нь Нарита болон Кансайн нисэх буудал дахь Монголын МИАТ компанийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн Монгол Японы хооронд шууд нислэг бий болох нь бүх талын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед чухал ач холбогдолтой байгаа гэдгийг дурдлаа.

    Мицубиши корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Японд төвтэй, дэлхийн 80 орчим оронд 200 гаруй салбартай, 500 гаруй охин компанитай Мицубиши корпорацийн ерөнхийлөгч К.Кобаяши төлөөлөгчдийнхөө хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод  мөн өнөөдөр бараалхлаа. Монгол Японы стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Мицубиши корпорацийн ерөнхийлөгч уулзалтын үеэр бизнесийн төдийгүй боловсон хүчин зэрэг бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэж байлаа