Могол улсын Засгийн газраас санаачлан “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа билээ. Хилийн чанадад суралцаж, ажиллаж байгаа монголчуудыг эх нутагтаа ирж, их бүтээн байгуулалт хөгжлийн гараан дээр өөрсдийн хүчин зүтгэлээ оруулахыг уриалсан хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл дэлхийгээр тархан нисэж бал цуглуулсан “Зөгий”-нүүдээ үүрэндээ ирэхийг уриалж байгаа юм.
Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч байгаа Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европ тивд амьдарч буй монголчуудын дунд “ Берлин-2011” анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Берлин хотноо зохиогдсон энэхүү чуулга уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Ганбямба болон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Хилийн чанадад амьдарч байгаа Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах албаны дарга Ч.Энх- Эрдэнэ нар оролцож “ Зөгий”-нүүдэд хандан төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.
Европт суралцаж, ажиллаж байгаа 200 гаруй монголчууд тус чуулганд хүрэлцэн иржээ. Чуулганы эхний өдөр “ Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт нэгдсэн болон салбар хуралдааныг зохион байгуулсан. Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол иргэдийг тухайн салбарын яамдын удирдлага, хувийн хэвшлийн байгууллага, судлаачидтай уулзуулсан юм. Энэ жилийг Монгол улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлийг дэмжих жил” болгон зарласан байгаа. “Зөгийн үүр” хөтөлбөр ч үүнтэй холбоотой.
Энэхүү уулзалтанд Монголын үндэсний томоохон 20 гаруй компаний хүний нөөцийн мэргэжилтнүүдэрэлттэй байгаа ажлын байрандаа судалгаа хийж газар дээр нь холбоо тогтоож байсан нь онцлог байлаа. Түүнчлэн өөрсдийн компаний танилцуулга, давуу тал мөн хэрэгцээтэй байгаа боловсон хүчний талаархи бодит мэдээллүүдийг өгч байсан нь “Зөгийнүүдэд”том боломж олгосон үр дүнтэй чуулга уулзалт боллоо. Түүнчлэн энэ уулзалт нь УИХ болон Засгийн газрын гишүүд, Яам агентлагынхан гээд шийдвэр гаргах түвшний олон төлөөлөгчид ирсэн гэдэг утгаараа анхных болж байгаа бөгөөд энэ үеэр “Зөгийнүүд”эх орондоо нэвтрүүлж ашиглаж болох шинэ санаа, төслүүдээ танилцуулж харилцан санал бодлоо солилцож байсан юм.
Монголд ажилгүйдэл их байна, гэхдээ ажлынбайр бий. Харамсалтай нь нарийн мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна гэх мэдээллийг тэдэнд өгсөн бөгөөд улсын хэмжээнд ямар ямар ажлын байр эрэлттэй байгааг чуулганы үеэр танилцуулж байсан. Тухайлбал, ЗТБХБЯ 22900, ХХААХҮЯ 11300,ЭБЭХЯ 12600, БОАЖЯ 3154, БСШУЯ 1599 ажлын байр тус тус шаардлагатай байгааг мэдээлж байв.
Харин тэнд суралцаж ажиллаж байгаа ихэнх залуус монголд очоод найдвартай ажлын байр бий эсэхийг лавлаж, мөн цалингийн хэмжээг хамгийн их сонирхож байв. Түүнчлэн хүүхдүүдийнхээ боловсролд анхаараад нутаг руугаа буцаж чадахгүй байна, монголын боловсролын тогтолцоо хурдан стандартын түвшинд очоосой гэх саналыг хэлэх нэг нь ч бас байлаа. Ихэнх Монголчууд Европт гэр бүлтэй болж, хөгжилтэй орны хэмнэлээс гарахааргүйгээр дасан зохицжээ. Гэхдээ хөгжилд хувь нэмрээ оруулах олон санал байгааг тэд онцолж байлаа.
Берлин хотноо зохиогдсон “Зөгийн үүр” чуулга уулзалтын хоёр дахь өдөр хөдөлмөрийн яармаг ажиллалаа. Монголд 40 мянга орчим ажлын байр эзнээ хүлээж байгаа тухай статистик тоо байдаг. Хөдөлмөрийн яармагийн үеэр монголын 10 гаруй компаний төлөөлөл монголд шаардлагатай байгаа ажлын байраа танилцуулж байсан. Цахилгаан эрчим хүч, үйлдвэрийн тоног төхөөрөмж, механик инженер, уул уурхайн инженерийн мэргэжилтэй боловсон хүчнүүд эдүгээ монгол улсад хэрэгтэй байгааг тэдний танилцуулгаас харж болохоор байлаа. Өөрөөр хэлбэл нарийн мэргэжлийнхэн асар их хэрэгцээтэй байгаа аж.
Дублины их сургуульд докторантаар сурч байгаа гээд өндөр боловсрол эзэмшиж байгаа тэднээр эх орон нь бахархахгүй байхын аргагүй. “Зөгийн үүр” хөтөлбөрийнхөн ч тэдний авьяас чадвар мэдлэгийг Монголдоо шингээхийг зорьж байна. Энд цугласан 200 гаруй монголчууд эх орондоо ирж ажиллавал бид гадаадаас нарийн мэргэжилтнүүдийг гуйхгүй байх боломж ч энд харагдаж байлаа.
Монголд очиход олон мянган ам.долларын цалин өгч, дардан замаар хөтөлж амьдруулна гэж амлахгүй байгаа ч тэдэнд асар их ирээдүй хүлээж байна гэдгийг танилцуулахад энэ чуулганы зорилго оршиж байгааг “Зөгийн үүр”-ийнхэн тодотголоо. Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа монголд ажлын байрны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж оюутнууд ярьж байв.Ямартай ч хөдөлмөрийн биржийн танилцуулгын дараа хилийн чанадад амьдарч буй иргэдээс 650 гаруй нь ажлын байранд бүртгүүлсэн байлаа. Цахим хэлбэрт суурилсан мэдээлэл солилцоог хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэхийг тэд эцэст нь хүсч байсан юм. Мөн энэ үеэр тэднээс монголдоо хэзээ очих вэ гэсэн судалгааг явуулахад ихэнх нь ойрын таван жилд гэсэн хариултыг өгчээ.


Эх сурвалж: http://open-government.mn
Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд санал солилцов. Талууд Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа дахин нотлов.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газрын тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгааг онцолж байв. Засгийн газрын тэргүүн цаг үеэ олсон ач холбогдолтой уулзалт болж байгааг тодотгоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Оюутолгой төслийн асуудал, уг төслийн Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийн талаар бид байнга ярьж байх ёстой. Оюутолгой төсөл эдийн засаг, санхүүжилтийн хувьд тасалдахгүй явж байж бодит үр дүнгээ Монголын ард түмэн ирэх жилээс өгөх учиртай гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлээд УИХ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу тодорхой заалтуудыг дурдаад хөрөнгө оруулагч талд тавьсан, хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газрын тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгааг хэллээ. Мөн хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж байгааг энэ үеэр мэдэгдлээ.
– МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ –
Түүнчлэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцад дутагдаж байгаа дизелийн түлшний 120 сая төгрөгийн татаасыг ч шийдвэрлэхээр боллоо. Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж байгаа дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах болсон байна.
1921 онд 40 сурагч, 2 багштай анхны бага сургуулиар эхлэл нь тавигдсан орчин цагийн боловсролын салбарэнэ өдрүүдэд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Өнөөдөр тус салбарын 864 цэцэрлэгт 167,0 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 760 сургуульд 514,7 мянган сурагч, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төвд 53,3 мянган сурагч, 102 их, дээд сургуульд 170 мянган оюутан суралцаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны улсын төсвийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2012 оны төсөв нь сонгуулийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн төсөв гэдгээрээ онцлог болсон юм. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж үзэж байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь, нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувьд хүрэх нь. 2011 оны төсвийн алдагдал 9.9 хувиар батлагдсан. Үүнтэй зэрэгцүүлж үзвэл ирэх оны төсвийн алдагдал 2.4 дахин буурахаар байна.
2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь, нийт зарлага 7.1 их наяд буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь, нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувь байхаар төсвийн төсөлд тусгажээ.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны тогтоолын 27 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Дэлхийн болон Монголын ахмадын өдрийг угтаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа настнуудаа төр засгийн үйлчилгээний “Элит” төвд хүндэтгэн хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үг хэлэхдээ ахмадын өдрийн мэндийг Монгол Улсад төрийн яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн мэндчилгээний хамт хүргэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн Засаг даргаар ажиллаж асан 70 гаруй ахмад оролцлоо. Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Содном гуай энэ үеэр Монгол Улсын эдийн засаг ийн хурдацтай өсч байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүн юм гээд улам эрч хүчтэй ажиллахыг захилаа.