Blog

  • Ерөнхий сайд С.Батболд Жорж Соростой уулзав

    Ерөнхий сайд С.Батболд Жорж Соростой уулзав Монгол Улсад ардчилал хүний эрхийн институци тогтолцоог хөгжүүлэхэд ноён Соросын оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд С.Батболд өндрөөр үнэлж талархал илэрхийллээ. Уулзалтын үер Монгол Улс Соросын сангийн хамтын ажиллагааг цаашид хүмүүнлэг ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэлийн тогтолцоог хөгжүүлэхэд Соросын сангийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.

    Ноён Ж.Сорос  дэлхийд алдартай хөрөнгө оруулагч бизнесмэн хүний хувьд Монгол Улсын эдийн засагт ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж байгааг хоёр талаас хүлээн зөвшөөрлөө. Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү,УИХ-ын гишүүн Н.Ганбямба,Эрдэс байлаг ,эрчим хүчний сайд Д.Зоригт, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон Соросын сангийн удирдлагууд оролцлоо

  • АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа

    АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлааНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож  байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга ноён Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер хоёр талын харилцааны  болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

    Монгол Америкийн харилцааг  идэвхжүүлэх, өндөр дээд түвшний албан тушаалтнуудыг харилцан айлчлуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Фулбрайтын  тэтгэлгээр АНУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцав. Түүнчлэн  Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011 оноос даргалахтай холбогдуулан энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаар боллоо

  • Клинтоны “Дэлхийн санаачилга” байгууллагатай хамтарч ажиллана

    Клинтоны “Дэлхийн санаачилга” байгууллагатай хамтарч ажиллана Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна. Энэ үеэр мөн Ерөнхий сайд хоёр талын уулзалтуудад оролцож бусад улс орны төр засгийн тэргүүнүүд болон дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес хүмүүнлэгийн  салбарын нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж байна. Есдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Ерөнхийлөгч асан ,Клинтон “Дэлхийн санаачилга” байгууллагын тэргүүн Билл Клинтонтой Нью-Йорк хотноо уулзлаа.

    Тус байгууллага нь хүүхэд эмэгтэйчүүд, цаг уурын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг Ерөнхий сайд Батболд онцлон тэмдэглээд  дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд хоёр тал боловсрол, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр  хамтран ажиллахаар боллоо. Ноён Билл Клинтон тус байгууллагад уул уурхайн салбарт туршлагатай хүн хүчний нөөц байгааг дурдаад дээрх асуудлуудаар хоёр талын албаны хүмүүс уулзан холбогдож ажиллах нь зүйтэй гэлээ.

    Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Клинтоны дэлхийн санаачилгын VI уулзалтын нээлтэд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс төр, бизнес, нийгмийн хамгийн хүндэт төлөөлөгчдийг хуран цуглуулж дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой үйл ажиллагааг төлөвлөдөг байна. Клинтоны дэлхийн санаачилга байгууллага нь 2005 онд байгуулагдсанаас хойш  нийт 57 тэрбум ам.долларын өртөг бүхий 1700 гаруй хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулжээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар 2000 онд Нью-Йорк хотноо чуулж Мянганы хөгжлийн зорилтуудаа   тодорхойлон тэдгээрийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг амлалтыг  улс орон бүхэн хүлээсэн билээ. Ядуурлыг дэлхийн хэмжээнд хоёр  дахин  бууруулах, буурай болон хөгжиж буй орнуудад нэн тулгамдсан асуудал болсон хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч эрс шийдэмгий алхам хийх, байгаль орчны  тэнцвэртэй байдлыг хангах  гэх мэт найман  чухал асуудлыг дэвшүүлсэн мянганы хөгжлийн зорилтуудын 10 жилийн хэрэгжилт ямар байгааг энэ хуралдаанаар ярилцаж  байна. Мөн түүнчлэн үлдсэн таван  жилийн хугацаанд улс орнууд  юу хийж, юун дээр анхаарах вэ  гэдгийг зорилт бүрээр нь нарийвчлан авч хэлэлцэж байгаагаараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой гэж  чуулганд оролцож байгаа НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд   дүгнэж байна.

    Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх гурав  дахь илтгэлээ гаргаад байгаа бөгөөд хэрэгжилт  нь 66 хувьтай байгаа ажээ.  Хамгийн чухал үзүүлэлт болох ядуурлыг бууруулах тал дээр  дорвитой ахиц өөрчлөлт гаргаагүй байна. Тиймээс 2015 он хүртэлх үлдсэн таван  жилийн хугацаанд ядуурлыг бууруулахын тулд ажлын байр олноор бий болгох ,мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн  төвүүдэд  хот, хөдөөнөөс квотоор хүмүүс  авч сургах ,тэднийг ажлын байраар хангах улмаар тогтвортой орлоготой болгоход Монгол Улсын Засгийн газар гол бодлогоо чиглүүлэн  ажиллаж байгааг Ерөнхий сайд С. Батболд ярьж байна.

    Түүнчлэн сүүлийн жилүүдэд  эдийн засгийн өсөлт гарч байгаа ч энэ нь ядуурлыг бууруулахад үр дүн үзүүлэхгүй байгаа тул үүнд анхаарч баялгийн тэгш хуваарилалтыг хангах , нээлттэй сайн засаглалыг хөгжүүлэх ,хөрөнгө оруулалтыг хөдөөд чиглүүлэх,төсвийн тогтвортой байдлын хууль гаргах,иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх ажил урагштай явж байгааг Засгийн газрын тэргүүн НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй  чуулганы үер уулзахдаа хэлж байлаа.  

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд  есдүгээр  сарын 27-ны өдөр болох 65 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож олон улсын тулгамдсан асуудлаарх Монгол улсын байр суурийг илэрхийлэн үг хэлнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65-р чуулганы  ерөнхий санал шүүмжлэлд 130 гаруй орны төр засгийн тэргүүнүүд оролцохоо мэдэгдээд байна.Ерөнхий сайд  С.Батболдын хувьд мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө байнга тулгардаг нийтлэг асуудалд чуулганд оролцогчдын анхаарлыг хандуулах , энэ асуудлаарх засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохиролцож гэрээ байгуулах,уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд улс орнуудтай хамтрах  чиглэлээр идэвхтэй ажиллаж байна

  • Ерөнхий сайд С.Батболд Тони Блейртэй уулзлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож байгаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 20-ны өдөр Их Британы ерөнхий сайд асан Тони Блейртэй уулзлаа. Их Британы түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдаар тодорч, өөрийн орны төдийгүй олон улсын геополитикийн асуудалд тэргүүлэх байр сууринаас оролцдогоороо алдаршсан ноён Тони Блейр өнөөдөр ч гэсэн дэлхийн тавцанд нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн хэвээр байгаа билээ. Тэрбээр одоо Ойрхи Дорнодод энхийг сахиулах  тусгай элчийн үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын хүрээнд ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

    Ерөнхий сайд С.Батболд  ноён Тони Блейртэй уулзахдаа хоёр талын болоод олон улсын хамтын ажиллагааны асуудлаар харилцан яриа өрнүүлэв. Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрийн орны хөгжлийн бодлого болон олон улсын асуудлаархи Монгол улсын байр суурийг илэрхийллээ. Ази тивд ардчиллын үлгэр жишээ үзүүлж байгаа Монгол улсын эдийн засаг  хурдтай хөгжиж байгааг Ерөнхий сайд асан Тони Блейр тэмдэглээд, Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

    Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлэхдээ Монгол улс сайн засаглалыг хөгжүүлэхэд анхаарч, европын стандартыг монголд нутагшуулах, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн тодорхой бодлого явуулж байгааг уулзалтын үеэр тэмдэглэн хэлж байв. Ноён Тони Блейр Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хийж байгаа өөрчлөлт шинэчлэлт, иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар баримталж байгаа бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу туршлагатай улс төрчийн хувьд өөрийн байр сууриа хуваалцлаа.

    Ерөнхий сайд С.Батболд Тони Блейртэй уулзлаа Тэрээр хэлэхдээ, европын стандартыг нэвтрүүлэх Монгол улсын Засгийн газрын бодлого чухал ач холбогдолтой, гэхдээ европын стандартыг хэрэгжүүлж байна гээд бүгдийг хуулбарлах биш сайныг авахын зэрэгцээ өөрийн орны онцлогийг тусгах арга замыг сонгох нь чухал гэдгийг зөвлөж байлаа. Мөн боловсролын хөгжлийн хурд, чадавхиар брэнд бий болгосон Сингапурын жишээг ноён Тони Блэйр үнэллээ. Ингэхдээ Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын  боловсрол, эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого нааштай үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж байв.  Энэ уулзалтын хүрээнд улс төрийн намуудын төлөвшил, хөгжлийн тухай яриа ч хөндөгдөж байлаа.

    Мөн өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамлейн чуулганы хүрээнд Социнтерний гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар тухайн жилд болсон асуудлаар санал солилцдог уламжлалт уулзалт болж, Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үг хэлсэн юм. Мөн дэлхийн банк санхүүгийн нөлөө бүхий бизнесийн төлөөлөгчидтэй  Монгол улсын Засгийн газрын тэргүүн ууулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт нар оролцлоо

  • С. Батболд: Ажил хийж ядуурлаас гарах ёстой

    (ЗГХМА)- Завхан аймагт хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 900 орчим хүнээр нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн хямрал, зудын хохирлоос улбаатай юм.

    Иймээс ирэх 2 жилд ажилгүйдлийг бууруулах чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Завхан аймгийн удирдлагад анхаарууллаа.

    Ажлын байрны эрэлт, хэрэгцээ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хөдөлмөрийн насны залуучууд хангалттай байгаа ч нэгтгэн зохион байгуулах санаачлага дутмаг байна. Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр хэдэн мянган ажлын байр бий болно. Иймээс хөдөлмөр эрхлэлт, зуучлал, боловсролын байгууллагуудтай хамтран ажилгүй хүмүүсээ зуучлах, мэргэжил, ур чадвартай болгох, давтан сургалтад хамруулах боломж ч орон нутагт байгаа юм.

    Залуучууд ч бусдын гар харж суух биш, өөрсдөө эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил, боловсрол эзэмшин, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц гэж Ерөнхий сайд Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэллээ.

    Социализмын үед хэдэн мянган залуус эвлэлийн илгээлтээр бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт ажиллаж байсан. Энэ сайн туршлагыг цаг үедээ нийцүүлэн дахин сэргээхэд ч болохгүй гэх газаргүй гэж тэрээр үзэж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажилгүйдлийг бууруулахад чухал нэмэртэй. Завхан аймгийн хувьд 2009 онд 780,0 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж олгосны дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ зэрэг нийт 81  төсөл хэрэгжсэн байна. Энэ дагуу 25  шинэ үйлдвэр, 334 ажлын байр шинээр бий болжээ. Засгийн газраас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 2009, 2010 онд нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.

  • Бутаны Вант улсын Ерөнхий сайдтай уулзалт хийлээ

    Бутаны Вант улсын Ерөнхий сайдтай уулзалт хийлээМонгол улсын Ерөнхий сайд С. Батболд НҮБ- ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганыхуралдаанд оролцох явцдаа Бутаны Вант улсын Ерөнхий сайд ноён Жигмэ Ёсэр Тинлэн хүсэлтээр хүлээн авч уулзалт хийлээ.

    Манай улс 1971 онд Бутаны вант улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд нь дэмжлэг үзүүлж байсан түүхтэй. Бутаны вант улс нь Геополитик, газар зүйн байрлал, шашны хувьд манай улстай ижил төстэй улсын нэг. 1907 оны 12-р сарын 17-нд Бутаны анхны хаан хаан ширээнд заларсан. 100 гаруй жил хэмжээгүй эрхт хаант засаглалтай явж ирсэн энэ улсын хаан асан Жигмэ 1998 онд эрх мэдлийнхээ дийлэнхийг Сайд нарын танхимдаа шилжүүлж Бутан улс Ардчилсан улс болно хэмээн мэдэгдсэнээр улс төр, эдийн засгийн байдал нь сайжирсан гэж хэлж болох юм. Энэ улсын хувьд ирэх 2013-2014 онд НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. Энэ утгаараа манай улсаас дахин дэмжлэг хүлээх хүрээнд уулзалт хийх хүсэлт гаргажээ.

    Манай улсын талаас Монгол Улсын Ерөнхийлөгч  2011 онд болох Дипломат албаны 100 жилийн ойг угтуулан НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх санал гаргасан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2009 оны аравдугаар сард Бутаны вант улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх чиглэлийг Гадаад хэргийн сайдад өгсөн юм.

    Энэ үүргийн дагууд БНЭУ-д суугаа Элчин сайд В.Энхболд Дели дэх Бутаны Элчин сайд Намчилтай хоёр талын хооронд Дипломат харилцаа тогтоох асуудлын хүрээнд уулзалт хийж байсан түүхтэй. Бутаны тал саналыг хүлээн авч төвдөө уламжлан хариу өгнө хэмээн илэрхийлж байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Бутан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болох талаар цаашид судлан хариу өгнө гэдгээ илэрхийллээ

  • Ерөнхий сайд Ерөнхий ассамблейд оролцож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Нью-Йорк хотноо болж байгаа Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна.  Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар 2000 онд Нью-Йорк хотноо чуулж Мянганы хөгжлийн зорилтуудаа   тодорхойлон тэдгээрийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг амлалтыг  улс орон бүхэн хүлээсэн билээ.

    Ядуурлыг дэлхийн хэмжээнд хоёр  дахин  бууруулах, буурай болон хөгжиж буй орнуудад нэн тулгамдсан асуудал болсон хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч эрс шийдэмгий алхам хийх, байгаль орчны  тэнцвэртэй байдлыг хангах  гэх мэт найман  чухал асуудлыг дэвшүүлсэн мянганы хөгжлийн зорилтуудын 10 жилийн хэрэгжилт ямар байгааг энэ хуралдаанаар ярилцаж  байна. Мөн түүнчлэн үлдсэн таван  жилийн хугацаанд улс орнууд  юу хийж, юун дээр анхаарах вэ  гэдгийг зорилт бүрээр нь нарийвчлан авч хэлэлцэж байгаагаараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой гэж  чуулганд оролцож байгаа НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд   дүгнэж байна.

    Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх гурав  дахь илтгэлээ гаргаад байгаа бөгөөд хэрэгжилт  нь 66 хувьтай байгаа ажээ.  Хамгийн чухал үзүүлэлт болох ядуурлыг бууруулах тал дээр  дорвитой ахиц өөрчлөлт гаргаагүй байна. Тиймээс 2015 он хүртэлх үлдсэн таван  жилийн хугацаанд ядуурлыг бууруулахын тулд ажлын байр олноор бий болгох ,мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн  төвүүдэд  хот, хөдөөнөөс квотоор хүмүүс  авч сургах ,тэднийг ажлын байраар хангах улмаар тогтвортой орлоготой болгоход Монгол Улсын Засгийн газар гол бодлогоо чиглүүлэн  ажиллаж байгааг Ерөнхий сайд С. Батболд ярьж байна.

    Түүнчлэн сүүлийн жилүүдэд  эдийн засгийн өсөлт гарч байгаа ч энэ нь ядуурлыг бууруулахад үр дүн үзүүлэхгүй байгаа тул үүнд анхаарч баялгийн тэгш хуваарилалтыг хангах , нээлттэй сайн засаглалыг хөгжүүлэх ,хөрөнгө оруулалтыг хөдөөд чиглүүлэх,төсвийн тогтвортой байдлын хууль гаргах,иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх ажил урагштай явж байгааг Засгийн газрын тэргүүн НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй  чуулганы үер уулзахдаа хэлж байлаа.

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд  есдүгээр  сарын 27-ны өдөр болох 65 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож олон улсын тулгамдсан асуудлаарх Монгол улсын байр суурийг илэрхийлэн үг хэлнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65-р чуулганы  ерөнхий санал шүүмжлэлд 130 гаруй орны төр засгийн тэргүүнүүд оролцохоо мэдэгдээд байна.Ерөнхий сайд  С.Батболдын хувьд мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө байнга тулгардаг нийтлэг асуудалд чуулганд оролцогчдын анхаарлыг хандуулах , энэ асуудлаарх засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохиролцож гэрээ байгуулах,уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд улс орнуудтай хамтрах  чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр боллоо

    засгийн газар, засгийн газрын хуралдаанГамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хурдан тархаж байгаатай холбогдуулан тус аймгуудын нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2010 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шилжүүлж, хорио цээр тогтоох тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Аймгийн гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шаардлагатай материал хэрэгслээр хангах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгах, мал амьтны сэг зэмийг булшлах, ус  бэлчээр нэгтэй байсан мал сүргийг тусгаарлах арга хэмжээ шуурхай  авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгав.

    Мөн түүнчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд орон нутгийн улсын чанартай авто замын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэгийг холбогдох заавар, журмын дагуу байгуулж, үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Малчдад мал сүргийг байнгын хариулгатай байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажиллахыг мөн даалгав.

    Харин гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд 2010 оны есдүгээр сарын 20-ны дотор тодотгол хийж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уг өвчнөөр өвчлөмтгий малыг үзлэгт хамруулах, тандалт хийх, шаардагдах ариутгалын бодис, техник, тоног төхөөрөмжийн нөөц, хүн хүч, тээврийн хэрэгслийг бэлэн байлгах арга хэмжээг зохион байгуулахыг Дорнод, Сүхбаатар  аймагтай хөрш, зэргэлдээ Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгалаа. Өвчин гарах эрсдэл өндөр, малын шилжилт хөдөлгөөн ихтэй, зам дагуух газруудад харуул хамгаалалт, хяналтын цэгүүдийг холбогдох журмын дагуу байгуулах, анхааруулсан тэмдэг, дохио, санамж тавиулах, харуул хамгаалалт гарган ажиллуулахыг мөн үүрэг болгов.

    Дорнод, Сүхбаатар аймгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг  бусад бүс нутагт оруулахыг зургаан сарын хугацаатайгаар хориглолоо. Зэрлэг амьтдыг шилжилт хөдөлгөөнд тандалт, судалгаа хийж, өвчилсөн зээрийг устгах, цаашид халдвар тархаахгүй байх талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллахыг БОАЖ-ын сайд Л.Гансүхэд даалгалаа.

    Хорио цээр тогтоосон бүс нутагт харуул хамгаалалт гаргах, өвчтэй мал, зээрийг устгах, үхсэн мал амьтны сэг, зэмийг зааврын дагуу булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчин, хилийн цэргээс шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг гарган ажиллуулах талаар санал боловсруулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчдад тавьж шийдвэрлүүлэхийг БХ-ын сайд Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус даалгав. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний гарал үүслийг тогтоох ажлын хэсгийг томилон ажиллуулж, дүнг аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болголоо.

  • Ерөнхий сайд АНУ, Канадад албан ёсны айлчлал хийнэ

    Ерөнхий сайд АНУ, Канадад албан ёсны айлчлал хийнэ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 20-ноос ирэх сарын 3-ныг  хүртэл АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хийнэ.  
    Уг айлчлалтай холбогдуулж  Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх  О.Оч, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон албаны төлөөлөгчид  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

    Ерөнхий сайд  есдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд  Нью-Йорк хотноо ажиллах юм байна. Энэ хугацаанд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож үг хэлэх бөгөөд энэ хүрээнд болох “ Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцож байр сууриа илэрхийлэх ажээ.  Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд оролцож үг хэлэх бол, НҮБ-ын түншлэлийн төлөөх алба болон Луиз Блуны сангаас хамтран зохион байгуулах “ Санаачилгатай глобал удирдлага” дээд хэмжээний уулзалтад үндсэн илтгэгчээр оролцож, “ Түүхий эдийн ирээдүйн хандлага” сэдвээр  илтгэл тавих  юм байна.

    Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий Ассамлейн 65 дугаар чуулганы дарга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч нартай болон тус чуулганд оролцож байгаа хэд хэдэн орны төр засгийн тэргүүн нартай уулзалт хийхээр төлөвлөснөөс гадна Нью- Йорк хотын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах ажээ.  Түүнчлэн НҮБ-ын эдийн засаг, санхүү хариуцсан хоёрдугаар хорооны даргаар О.Энхцэцэг хэмээх  монгол хүн сонгогдож, тэрбээр хорооны хурлаа хийж байх үеэр Ерөнхий сайдын айлчлал давхцаж байгаа нь бас нэг онцлог хэмээн албаны хүмүүс тодорхойлж байна.

    Харин есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд  Ерөнхий сайд С.Батболд Канад улсад айлчилна. Засгийн газрын тэргүүний хувьд тус улсад хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог хэмээн ГХЯ-ны газрын дарга Ш.Одонжил тэмдэглэлээ. Уг айлчлалын зорилго нь хоёр талын дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх, хоёр талын харилцааг өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааны зарчмаар цар хүрээг нь өргөтгөн хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөвийг тодорхойлох, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй , байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцоход орших ажээ.

    Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Канадын Ерөнхий сайд Стивен Харпер болон зарим салбарын сайд нартай уулзах юм байна. Мөн Канадын парламентад зочилж, парламентын Сенатын танхим, Нийтийн танхимын тэргүүн нартай уулзалт хийх ажээ. Түүнчлэн Ерөнхий сайд  Канадын Онтарио, Бритиш Колумб мужийн Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзаж, Торонто, Ванкувер хотуудад зохиогдох Монгол Канадын бизнес форумд оролцох юм байна.

    Айлчлалын хүрээнд зам тээвэр, барилга, хот байгуулалт, төрийн алба, стандартчлалын алба зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Ингээд буцах замдаа Японд саатаж,  их аварга Д.Дагвадоржийн зодог тайлах ёслолд оролцох юм байна.